gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Мандхайхатан: ХБНГУ шиг дээд боловсролыг үнэ төлбөргүй болговол дундаж давхарга нэмэгдэнэ

Б.Чимэг
Боловсрол
2021-10-11
127
Twitter logo

Улсын Их Хурлаар удахгүй Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнд зургаан хуулийн төсөл багтсаны нэг нь Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл юм. Энэ төслийн талаарх “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын захирал Ц.Мандхайхатаны байр суурийг хүргэж байна.

Боловсролын байгууллага яагаад ашгийн төлөө байж болохгүй вэ?
Боловсролын тухай хуулиар боловсролын байгууллагыг ашгийн болон ашгийн бус байж болно гэж заасан. Үүнээс үзэхэд боловсрол мөнгө олох хэрэгсэл байна. Гэтэл олон улсын туршлагаар боловсролыг ашиг олох хэрэгсэл гэж хардаггүй. Ашгийн бус байна гэдэг нь боловсролын салбараас олсон санхүүжилтийг боловсролдоо зарцуулах тухай ойлголт юм. Хувь нийлүүлэгчдийн мөнгөөр сургууль цэцэрлэг байгуулан, үйл ажиллагаа явуулж, бизнес хийх хэрэгсэл болгоод ашгаа энэ салбарт эргүүлж зарцуулахгүй байна. Их дээд сургуулиуд ашгийн бус байх нь  улсын гэлтгүй хувийн сургуулиудад ч ашигтай. Ашгийн бус байвал хөгжлийн сангуудаас санхүүжилтүүд авах, сургалтын баазтай болох, багш нарынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах давуу талуудтай.

Судалгааны их сургуулийн төслийг уншихад судалгааны их сургуулийн тухай санаа бичсэнээс хуулийн бичиглэл биш байсан. Судалгааны их сургууль бусад сургуулиудтай харьцуулахад хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татаж судалгаа хийдэг онцлогтой. Сургалтыг хоёрдугаарт тавьдаг. Магистр, докторын сургалтдаа түлхүү анхаардаг. Манай их сургуулиудын дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэх зорилгоор энэ хуулийг батлах юм байна. Дэлхийд өрсөлдөхийн тулд судалгааны их сургуультай болохгүй бол болохгүй гэж яриад байгаа юм.

Судалгааны их сургуулийн санхүүжилтийг хаанаас татах нь ойлгомжгүй.

Зүүн Өмнөд Азийн ядуу улстай харьцуулахад манай дээд боловсролын тогтолцоо олон жилийн туршлагатай, үйл ажиллагаа нь жигдэрсэн, нийгэмд баян хоосны хэт их ялгаа үүсгэхгүй байхад хувь нэмэр оруулж байна.    

Бид боловсролын мэргэжилтнүүд биш ч гэсэн санаа бодлоо илэрхийлэхгүй бол хэрэглэгч талын буюу оюутнуудын оролцоо хуулийн төсөл боловсруулахад байхгүй байна. Харин бизнесийнхэн, төрийн нүдээр хуулийн төслийг боловсруулдаг. Шинэ хууль эцсийн хэрэглэгчдэд буюу оюутнуудад ямар үйлчилгээ үзүүлэх шийдэл нь байхгүй. Жишээ нь казах оюутнуудад монгол хэлний бэрхшээл тулгардаг. Дотуур байр зэрэг асуудлыг их дээд сургууль нь шийдэж өгөх хэрэгтэй. Хүүхэдтэй оюутан байвал яах вэ, оюутны хөгжлийг дэмжих ямар хөтөлбөр байх, дотуур байраа хэрхэх нь тодорхойгүй. Сургалтын төлбөр авч байгаа их дээд сургуулиуд дотуур байраар оюутнуудаа хангахыг үүрэгжүүлэн хуульчлах нь зөв.     

Манай улсад мэдлэгийг их дээд сургуулийн багш нар зөвхөн өөрсдөдөө өмчилчихдөг. Тэднийг уриад лекц уншуулъя гэхээр өндөр төлбөр нэхдэг. Хичээлээ заахыгаа л би ажлаа хийж байна гэж үздэг.

Дээд боловсрол зөвхөн сургалт судалгааны байгууллага биш, нийгэмд мэдлэг бүтээдэг институц. Гэхдээ энэ үүргээ бүрэн хэрэгжүүлдэггүй. Барууны их сургуулиуд дээд боловсролыг мэдлэг бүтээх, судалгаа хийх, олж авсан мэдлэгээ нийгэмтэйгээ хуваалцах үүрэгтэй гэж үздэг. АНУ-д их сургуулийн багш нар аль нэг иргэний нийгмийн байгууллагад давхар харьяалалтай байж, онол практикийн мэдлэгийг хослуулах үүрэг хүлээдэг. Харин манай улсад мэдлэгийг их дээд сургуулийн багш нар зөвхөн өөрсдөдөө өмчилчихдөг. Тэднийг уриад лекц уншуулъя гэхээр өндөр төлбөр нэхдэг. Хичээлээ заахыгаа л би ажлаа хийж байна гэж үздэг. Ингэхээр тэдний мэдлэг их дээд сургуулийн хүрээнээс гадагш гардаггүй, хальдаггүй. Нийгэм үр өгөөжийг нь хүртэхгүй байна.

Манай боловсролын байгууллага нийгэмд, нийтийн сайн сайхны төлөө ямар үүрэг гүйцэтгэх тогтолцоо байхгүй. Жишээ нь АНУ-ын Харвардын их сургууль ашгийн бус байгууллага. Ашгийн бус байна гэдэг нь орлого олохгүй гэсэн үг биш. АНУ, Их Британийн их сургуулиуд өндөр төлбөртэй. Гэхдээ тэр орлого хувь этгээдийн, эздийн халаас руу ордоггүй.   
 
Боловсролоос олсон орлогыг нийгмийн сайн сайхан, боловсролын төлөө хэрхэн зарцуулах шийдлүүд дээр тогтмоор байгаа юм. Боловсролоос олсон ашгийг эздийн халаас руу оруулах ёсгүй.  

Монголд шинжлэх ухааны сургууль байдаггүй. Хэдэн ширээ сандал тавиад, багш орж ирж хичээл заагаад гардаг. Энэ их амархан. Энэ бол манай дээд боловсролын гажиг. Манай их дээд сургуулиуд олсон ашгаа хөтөлбөртөө зарцуулдаггүй учраас байгалийн шинжлэх ухааны салбар руу орохгүй байна.

Манай улсад 100 орчим мянган оюутан бий. Тэдний 8-10 хувь нь л дотуур байранд байна. Социализмын жилүүдэд барьсан цөөн байр бий. Шинээр байр бариагүй. Оюутнууд эвлэлдэн нэгдэж, эрхийнхээ төлөө дуугарах тогтолцоогүй, тэднийг  сонсох газар ч ховор байдаг. Ер нь хүнээ боддоггүй.

Баялгийн сангийн тодорхой хувийг дээд боловсролд, судалгааны их сургуульд зарцуулах нь зөв. Ийм зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаагүй. Манай улсын уул уурхайн баялгаас олж байгаа нэг доллар тутмын 10 центийг л хүнд зарцуулдаг, үлдсэнийг дэд бүтэц гэх мэт зүйлд зарцуулдаг.

Чанартай, дээд боловсрол заавал өндөр төлбөртэй байх ёстой гэсэн сэтгэлгээнд бид дасах ёсгүй.       

Одоо манай дээд боловсролын салбарт бакалаврын сургалт зонхилдог. Томоохон доктор, профессор багш нар бакалаврын оюутнуудад хичээл заадаг. Харин судалгааны их сургуульд магистр, докторын сургалтад түлхүү анхаарах тул бакалаврын сургалтын чанарт нөлөөлөх үү гэдгийг ч бодолцох ёстой.          

Манай улсын боловсролын байгууллагуудыг оюутан руу чиглэсэн бус дэлхийд өрсөлдөх ёстой, эдийн засгийн хөгжлийг чиглүүлэх ёстой гэсэн үзэл суртлаар хардаг. Оюутнуудыг  ажил хийх ёстой робот гэсэн дээрэнгүй  нүдээр л хардаг. Хувь хүн, бодгаль гэж хардаггүй. Оюутанд чиглэсэн бодлогыг хэн ч ярьдаггүй. Наад зах нь оюутнуудынхаа дотуур байр гэх мэт үндсэн хэрэгцээг хангаж, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад ямар боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх зэргийг шийдсэн тогтвортой бодлого байдаггүй. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй оюутан шалгалт өгөхөд яг адилхан асуултыг асуух ч арай илүү урт цаг олгох гэх мэтээр уян хатан зохицуулалтыг бусад улсууд мөрддөг.

Өндөр хөгжилтэй зарим оронд боловсролыг үнэгүй олгодог. Боловсролоос олсон санхүүжилтийг боловсрол болон нийгмийн сайн сайхны төлөө зарцуулж чаддаг. Бид боловсролын байгууллагаас ашиг олох бизнес хийх  нь зөв гэсэн сэтгэлгээндээ дасчхаад байгаа. Дээд боловсролын салбарт хувийн бизнестэй, УИХ-ын гишүүд олон бий. Жишээ нь Н.Учрал байна. Тэд хуулийн төслийг хэлэлцэх явцад ямар байр суурь илэрхийлэх нь сонин байна. Уг нь ХБНГУ шиг дээд боловсролыг үнэ төлбөргүй болговол дундаж давхарга нэмэгдэнэ. Чанартай, дээд боловсрол заавал өндөр төлбөртэй байх ёстой гэсэн сэтгэлгээнд бид дасах ёсгүй.       

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан