Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй “Баганат Өргөө” ХХК цэвэр усны шугамтай зэрэгцүүлэн барилгын суурийн ажил хийж байжээ.
2021 оны дөрөвдүгээр сарын 5-нд Ус сувгийн удирдах газраас гаргасан гомдлын дагуу уг байршилд хийсэн хяналт, шалгалтаар инженерийн шугам сүлжээний тодруулга хийгээгүй, баталсан загвар зураг төсөлгүй, барилгын тэг тэнхлэгийг газарт бэхлээгүй, барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр барилгын суурийн ажил хийж байсан зэрэг зөрчил илэрсэн байна.
Иймд газар дээр нь шуурхай арга хэмжээ авч, зөрчлийг арилгах талаар албан шаардлагыг өгч, барилга угсралтын ажлыг зогсоожээ.
Эх сурвалж: Хот байгуулалт, хөгжлийн газар