gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУРВАЛЖИЛГА: Эрүүл мэндийн салбар дахь онцлох бүтээн байгуулалт “Сонгинохайрхан” жишиг эмнэлэг

Э.Энхмаа
Эрүүл мэнд
2021-09-19
1200
Twitter logo

“Сонгинохайрхан” нэгдсэн эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орж, 2021 оны гуравдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Эмнэлгийн зориулалтын инженерийн шийдлийн дагуу евро стандартаар баригдсан энэ эмнэлэг 365 ортой. Өмнө нь 165 ортой Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн эмнэлэг байсан бол шинэ бүтээн байгуулалтын үр дүнд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, хүний нөөцөө бэлтгэснээр Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг болж үйл ажиллагаа нь өргөжин тэлсэн байна.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны гэрээний дагуу “Эрүүл мэндийн салбарын хөгжил-4” төслийн хүрээнд 45.1 сая ам.долларын санхүүжилтээр энэхүү Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг байгуулагджээ.  

Эмнэлэг рүү ороход хараагүй, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль мэдрэхүйтэй зам, мөн тэргэнцэртэй хүн саадтай нэвтрэх боломжийг угтах хаалганаасаа эхлэн бүрдүүлсэн нь олон улсад эмнэлгүүдэд тавигддаг жишгийг Монголын хөрсөнд буулгасан нь анхаарал татав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бие даан эмнэлэг дотуур явж тусламж үйлчилгээ авах боломж энэ эмнэлэгт бүрэн хангагдсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө

Эмнэлгийн хаалганууд автомат мэдрэгчтэйн дээр, дотор хаалганууд босгогүй бөгөөд дотогшоо онгойно, ханаа дагасан бариулаас бариад явахад харааны бэрхшээлтэй хүн үзүүлэх тасаг, эмчдээ саадгүй яваад очно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бие засах өрөөг шийдэж өгсөн байна лээ.  

Дүүргийн хэмжээнд ковидоор хүндэрсэн өвчтөнүүдийг тоног төхөөрөмж, эмч мэргэжилтэн, орчин нөхцөл сайтай шинэ эмнэлэгтээ хүлээн авч байна. Өвчтөнүүдийн хэвтэх тасгийн зай талбай том, тасаг бүр дотроо оо, шүршүүртэй учир хэвтэн эмчлүүлэгчид ч сэтгэл ханамжтай байх аж.  

ЦАХИЛГААН ТАСАРВАЛ 1-2 СЕКУНДЭД ЭМНЭЛГИЙН НӨӨЦ ЭХ ҮҮСВЭР АЖИЛЛАНА

Эмнэлгийн зориулалтын инженерийн шийдэл талаас нь дурдвал цахилгаан болон усан хангамж, гэрэлтүүлэг, агааржуулалт, хөргөлт, галын дохиоллын иж бүрэн систем, бохир ус, хийн хангамж, гадны талбайн усалгаа цэвэрлэгээний систем, барилгын менежмент гэх мэтээр бүх талаараа Европын эмнэлгийн стандарт хангасан нийслэлийн дүүргүүд төдийгүй, Монгол Улсдаа жишиг болсон анхны эмнэлэг. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд хийгдсэн хамгийн том цогц том бүтээн байгуулалт, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хийсэн бодитой хөрөнгө оруулалтын нэг.

Өнгөрсөн долоодугаар сарын 7-ны өдөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, Улаанбаатар хот бүхэлдээ харанхуй болсныг Та санаж байгаа биз ээ. Энэ үед тус эмнэлэг өөрийн цахилгаан хангамжийн системийн “ид шид”-ийг үзжээ. Цахилгаан гэнэт тасарч эмнэлэг харанхуй болуут 1-2 секундийн дотор нөөц генератор автоматаар ажиллаж, эмнэлгийн үйл ажиллагаанд ямарч доголдол гараагүй байна. Тухайн үед тус эмнэлгийн ковидын тасагт амьсгалын аппараттай маш хүнд гурван өвчтөн байжээ.
Цахилгааны нэмэлт эх үүсвэр нь шийдэгдсэн орчин үеийн эмнэлгийн давуу талыг бодитоор мэдэрснээ энэ хамт олон сонирхуулж байна.

Энэ эмнэлэг мэс засал хийхэд зориулагдсан сөрөг даралттай есөн өрөөтэй анхны эмнэлэг. Сөрөг даралт гэдэг нь халдвар хамгааллын дэглэм барихад хамгийн чухал бөгөөд агаараа өөрөө цэвэрлэж байдаг ариутгалын системтэй.

Д.СҮНЖИДМАА: МАНАЙ ЭМНЭЛГИЙН ХАМТ ОЛНЫ 70-80 ХУВЬ НЬ ЗАЛУУЧУУД 

Хэдийгээр евро стандартыг хангасан барилга байгууламж, орчин үеийн тоног төхөөрөмж байгаад тэнд ажиллах бэлтгэгдсэн боловсон хүчин үгүй бол энэ бүхэн ач холболгүй билээ. Энэ асуултад тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Сүнжидмаагаас хариулт авлаа.

Тэрбээр, Эмнэлгийн баригдаж байх үед төсөлд тусгасны дагуу эмч, сувилагч боловсон хүчнээ гадаад, дотоодын сургалтуудад хамруулж, бэлтгэсэн. Төлөвлөгөөний дагуу 29 эмч, 20 гаруй сувилагчийг төрөлжсөн нарийн мэргэжлийн сургалтад хамруулсан, тэр хүмүүс өнөөдөр ажиллаж байна. Мөн 50 туслах сувилагч бэлтгэснээс 15 нь ажиллаж байна гэлээ.

Д.Сүнжидмаа эмч Сонгинохайрхан дүүрэгт өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлээд Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга хүртэл 20-иод жил ажиллажээ. Анх энд 165 ортой, 25 эмч, 35 сувилагчтай Сонгинохайрхан дүүргийн 0-16 насны 110 мянга гаруй хүүхдэд хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ үзүүлдэг Хүүхдийн эмнэлэг байсан.

Азийн хөгжлийн банкны санхүүжилттай ЭМСХ-4 төслийн хэрэгжсэнээр өнөөдөр амбулаториор 28 нэр төрлийн тусламж үзүүлдэг Нэгдсэн эмнэлэг болж, хүүхдийн тусламж үйлчилгээний хэсэг нь 150 ортой Хүүхдийн тасаг болсон гэнэ. 40 жилийн түүхтэй Хүүхдийн эмнэлгийн хуучин барилга нь иж бүрэн засварт ороогүйгээс цахилгаан, сантехникийн эвдрэл саатал багагүй гардаг байж. Шинэ барилгад орсноор үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгчдээс гадна эмнэлгийн хамт олны ажиллах орчин нөхцөл сайжирсан нь урам зориг өгч байгааг онцлон хэлж байв.  

Хүүхдийн эмнэлгээс Нэгдсэн эмнэлэг болон өргөжсөнөөр боловсон хүчний тоо нэмэгдэж, одоо энэ хамт олны 70-80 хувь нь залуучууд болжээ.

ЭМЯ-ны дэмжлэгээр ДЭМБ-ын шугамаар өнгөрсөн наймдугаар сард энэ эмнэлэгт АНУ-аас амь тэнссэн үеийн яаралтай тусламжийн чиглэлээр долоон хүний бүрэлдэхүүнтэй баг ирж, 14 хоног сургалт явууллаа. Улс орнуудад болсон гамшиг осол, газар хөдлөлт зэрэг онцгой нөхцөлд ажилладаг олон улсын багийнхны сургалтад өөрийн эмч, сувилагчдаас гадна бусад дүүрэг болон гурав дахь шатлалын эмнэлгүүдийн 50 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдсан. Барилга, тоног төхөөрөмж бүх талаасаа орчин үеийн шаардлага хангасан эмнэлэг болсныг АНУ-ын эмч нар ч үнэлээд явсныг Д.Сүнжидмаа захирал онцолж байв.

ХОДООДНЫ ДУРАНГИЙН ОНОШИЛГООГ ХАМРААР ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Нэгдсэн эмнэлэг байгуулагдсанаар энэ тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, шинэ шинэ эмччилгээ, оношилгоог нэвтрүүлж, дүүргийн иргэд болон бусад дүүрэг орон нутгийн иргэд ч эрүүл мэндийн даатгалаараа чанартай тусламж авах боломж нээгдлээ.  

Манай эмнэлгүүдэд ходоодны дурангийн оношилгоог амаар, шаардлагатай бол мэдээ алдуулан хийдэг бол хамраар уян дурангийн оношилгоо хийж эхлэв. Анагаах ухааны салбарт гарсан бас нэг дэвшлийг Сонгинохайрхан эмнэлэг нэвтрүүлж, өнгөрсөн долоо хоногоос иргэдэд үйлчилж эхэлжээ.

Ходоодны дуранг хамраар хийлгэсэн 65 настай иргэн Б, Өмнө нь нэг удаа ходоодоо дурандуулж байсан. Маш урт гуурс амаар шургуулдаг учир огиулдаг, зовуурь ихтэй юм билээ.  Сая хамраар оношилгоо хийлгэхэд зовуурь огт байсангүй. Оношлуулах явцдаа эмчтэйгээ ярьж, оношилгооны дараа шууд хоол унд идэж болох юм байна. Амаар ходоод дурандуулахад оношилгооноос хойш 2-3 цаг хоол идэж болохгүй гэсэн заалттай байсан санагдана гэв.

Оношилгооны энэ шинэ аргын талаар тус эмнэлгийн Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн гэмтэл, мэс засал хариуцсан тасгийн эрхлэгч Г.Ганзоригтоос тодрууллаа.

Тэрбээр, Манай тасагт Японы Olympus брэндийн хамгийн сүүлийн үеийн EVIS EXERA III загварын CV-190 сери дугаартай дурангийн аппарат ашиглаж байна. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд үнэ төлбөргүй. Харин ажил хөдөлмөрч эрхэлж байгаа иргэд 18000 төгрөг төлөөд энэ оношилгоог хийлгэх боломжтой гэлээ.

-Ходоодны дурангийн оношилгоог ямар хүн хийлгэх шаардлагатай вэ?
-Ходоодны хеликобактери, шархлаа зэргийг эрт оношлуулж, хорт хавдар болон хүндрэхээс сэргийлэхийн тулд 40-өөс дээш насны хүн жилд нэг удаа ходоодын дурангийн оношилгоо хийлгэхийг зөвлөдөг. Мөн ходоод нь өвдсөн хүн хэзээ ч дурандуулж болно гэлээ.

Мэс заслын өдрийн эмчилгээний тасаг

Ходоодны дурангийн оношилгоог тэрбээр эмч Ч.Батчимэг, сувилагч Ууганцэцэг нарын хамт хийж буй юм. Сонгинохайрхан эмнэлэгт нэвтэрсэн нэг шинэ үйлчилгээ нь өдрийн эмчилгээ. Гэмтэл, мэс заслын тасагт хатиг, буглаа, идээт үрэвсэл зэрэг жижиг мэс ажилбарыг өдрөөр хийж байна.

Б:ЭРКЕ: ХҮҮХДҮҮД НЬ ӨӨРСДӨӨ КОВИД АВСНАА МЭДЭХГҮЙ ӨНДӨР НАСТАЙ ААВ, ЭЭЖДЭЭ ОЧИЖ, ХАЛДВАР ТАРААЖ БАЙНА

Насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний тасгийн эмч Б.Эрке, Манай дүүргийн хувьд хүн ам олонтой, иргэдийн амьжиргааны түвшинд доогуур учир өвчлөл болон хүнд хүмүүс ихтэй  байна. Өдөрт 150-160 хүн эмчлүүлж байгаа. Хэвтүүлэх шаардлагатай хүн олон байгаа учир эмнэлгийнхээ хуучин байранд 80 ортой ковидын тасаг гаргасан. Коронавирусийн халдвар  долоодугаар сар хүртэл харьцангуй гайгүй байсан. Наймдугаар сарын сүүлчээс дельта вирусийн тархалттай холбоотойгоор өндөр настнууд болон архаг өвчтэй иргэд хүндэрч ирж байна. Хүүхдийн өвчлөл ч нэмэгдлээ.

Эмч, сувилагчид ачаалал ихтэй ажиллаж байгаа. Жишээлбэл, Эрчимт эмчилгээний эмч стандартын дагуу өдөрт 2-3 хүн үзэх ёстой. Одоо бол өдөрт 10-18  өвчтөн хариуцаж байна.  Дотор, мэс заслын эмч нар 10-12 хүн үзэх ёстой бол одоо 35-36 өвчтөнтэй байгаа. Эрчимтийн нэг сувилагч хоёр хүнд тусламж үзүүлэх стандарттай бол 16-17 хүнд тусламж үзүүлж байна.
Эрчимт эмчилгээний тасагт нэг эмч байрлаж ажилладаг, өдрөөр 7-8 эмч ажилладаг. Сувилагч нар хоёр ээлжтэй. Нэг ээлжинд 8-10 сувилагч ажиллаж, нэг сувилагч өдөрт 60 хүнд тариа хийж байгаа. Үүнээс өөрөөр ажиллах хүний нөөцийн боломжгүй байгаа.

Бидний ажил 08.30-аас эхлээд 17.00 цагт тарах ёстой ч 22.00-23.00 цагаас нааш харьдаггүй. Гэхдээ бид нар гомдоллох зүйл гаргаагүй. Хөдөлмөрөөө бодитоор үнэлүүлэхийг хүсэж байгаа. Улаан бүсэд ковид гарснаас хойш ажиллаж байна. Ачаалал их байгаа учир эмч нар туйлдаж байгаа, халдвар авч байна. Зарим эмч маань ковидоор 2-3 өвдөөд байна гэв.

-Өнөөдрийн байдлаар танай тасагт хэчнээн хүнд өвчтөн байна вэ?
-Хүнд 58, маш хүнд 12 хүн байна. Эрчимт эмчилгээиий тасагт зохиомол амьсгалын аппараттай, амьсгалын дутагдал нь гүнзгийрсэн, архаг хууч өвчтэй, хавдар, зүрхний шигдээстэй, таргалалттай хүмүүс ирдэг.

ИРГЭДДЭЭ АНХААРУУЛАХАД: Өндөр настай аав ээж, эмээ өвөөдөө аль болох битгий очоорой. Хүүхдүүд нь өөрсдөө ковид авснаа мэдэхгүй очиж, хавьтал болж байна. Настай хүмүүсийн дархлаа сул учир хавьтал боллоо гэхэд шууд өвдөж байна. Залуу хүн бол тухайн хүний дархлаа болон вакцинтай эсэхээс шалтгаалж өвдөхгүй, эсвэл хөнгөн тусаж байна.

-Өдөрт ковидоор хэчнээн хүн эмнэлэгт хэвтэж байна вэ?
-Орны боломжоос шалтгаалан өдөрт 20-40 хүн авч байгаа. Хүмүүсийн биеийн байдлаас хамаарч ор хоног нэмэгдэх тохиолдол ихсэж байна гэлээ.

Г.БАТЧИМЭГ: СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН АППАРАТ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАЖ БАЙНА

Шинэ эмнэлэг ашиглалтад  ороход Сэргээн засах эмчилгээний тасгийг байгуулжээ. Энэ тасаг анх нээгдэхэд өдөрт 10-аад хүн үйлчлүүлж байсан бол одоо 28-30 хүн нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна. Сэргээн засах өдрийн эмчилгээг иргэд даатгалаараа хийлгэх боломжтой.

Энэ тасагт бусад эмнэлэгт цөөн байдаг эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмжүүдтэй. Жишээлбэл, Яс ургалтыг зогсоох үйлчилгээтэй лазерийн туяа эмчилгээний аппараттай.  Хавдар судлалын үндэсний төвд туяа эмчилгээг хийлгэх гэж иргэд олон хоногийн өмнөөс цаг авч, үйлчлүүлдэг, маш их ачаалалтай байдаг. Хүмүүс өдрийн цагаар ирж туяа эмчилгээндээ ороод, өвдөлт намдлаа гэхэд нь урамтай байдаг.

Мөн өндөр давтамжийн соронзон долгионы аппарат байна. Энэ аппаратын эмчилгээнд үений мэс засалд орсон болон төрөл бүрийн хугарал, бэртэл гэмтлийн дараа орвол холбоосын үрэвсэл дарах үйлчилгээтэй. Бичил долгионы Индомед аппарат нь 64 төрлийн функцтэй өвдөлт намдаах үйлчилгээтэй. Энэ аппарат эдийн 3-6 см-ийн гүнд булчин суллана. Ингэснээр цусан хангамж сайжирч, дарагдаж үхэжсэн мэдрэлүүд сэргэж, өвдөлт намдана. Мэдрэлийн өвдөлт ихтэй хүн улиралд нэг удаа сэргэн засах эмчилгээнд орох заалттай байдаг гэж тус тасгийн эрхлэгч Г.Батчимэг тайлбарлав. 

Б.СУМЪЯА: ЛАБОРАТОРИЙН ОНОШИЛГОО ГУРАВ ДАХЬ ШАТЛАЛЫН ЭМНЭЛГҮҮДИЙН ТҮВШИНД ХҮРСЭН

Нэгдсэн лабораторийн албаны дарга Б.Сумъяа, Манай алба Клиникийн биохимийн лаборатори, Клиник химийн лаборатори, Нян судлалын лабоатори, Эс судлалын лабораторитой. Одоогоор Эс судлалын лабораториос бусад нь ажиллаж байна. Бид өдөрт харьяа дүүрэг, хорооны иргэд болон ковидын тасгийн өвчтөнүүдийн сорьц гээд дунджаар 150-200 сорьцонд шинжилгээ хийж байна. Шинжилгээний хариу үнэн зөв гарахын үндэс нь боловсон хүчин, шинжилгээний тоног төхөөрөмж юм. 

Бид Герман, Францын хамгийн сүүлийн үеийн сери дугаартай тоног төхөөрөмжүүдийг ашиглаж, хавдрын маркерууд, цусны бүх төрлийн шинжилгээ, ходоод, бүдүүн гэдэс, бамбай булчирхайн зэрэг шинжилгээг хийж байна. Улсын нэг, хоёрдугаар эмнэлэг, Интермэд зэрэг гурав дахь шатлалын эмнэлэгтэй нэг түвшний тоног төхөөрөмжөөр шинжилгээг хийж байна гэлээ.

Сонгинохайрхан дүүрэг 330 мянга гаруй хүн амтай бөгөөд хүн амын тоогоороо нийслэлд Баянзүрх дүүргийн дараа хоёрдугаарт ордог. Сонгинохайрхан дүүргийн хуучин Нэгдсэн эмнэлэг иргэддээ үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлж байгаа. Үүн дээр шинэ эмнэлэг нэмэгдсэнээр тус дүүргийн хэмжээнд хоёр Нэгдсэн эмнэлэг ажиллаж байна.  “Сонгинохайрхан” Нэгдсэн эмнэлэгт дүүргийн иргэдээс гадна эрүүл мэндийн даатгалтай хүссэн хүн бүр үйлчлүүлэх боломжтой юм. 

Гэрэл зургуудыг Г.Өнөболд  

Гэрэл зургуудыг Г.Өнөболд  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан