Украины зүүн бүсийн Донбаст Оросын талыг баримтлагчид гал нээжээ. Энэ үеэр нэг цэрэг алуулж, гурван хүн шархадсан байна.
Украины Зэвсэгт хүчнээс өгсөн мэдээллээр шөнө дундаас өглөөний 07.00 цаг хүртэл мөргөлдөөн үргэлжилсэн байна.
2014 оны хоёрдугаар сард Донбасын Донецк, Луганск хотуудад Оросын талыг баримтлагчид Украинаас салан тусгаарлаж байгаагаа зарласан юм. Харин Украин үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Үүнээс хойш үргэлжилсээр байгаа мөргөлдөөнд 13 мянган хүн амиа алджээ.
Эргэн сануулбал 2013 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Виктор Янукович Европын холбооны дундын гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан юм. Үүнийг эсэргүүцсэн олон мянган иргэн 2013 оны арван нэгдүгээр сард жагсаал зохион байгуулж, улмаар 2014 оны хоёрдугаар сард Виктор Янукович эх орноо орхин зугтжээ.
ЭХ сурвалж: AA