“Нарлаг Улаанбаатар Ротари” клубийн санаачлагаар хэрэгжүүлсэн “REDrone” төслийн хүрээнд цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэж, эмнэлгүүдэд шуурхай хүргэх зориулалттай дроны анхны нислэгийг өнгөрсөн долоо хоногт хийсэн.
Тэгвэл уг дроныг бүтээсэн “Карбон Композитс” компанийн залуу инженер П.Галтхүүтэй ярилцлаа. Тэрээр тус компанийг үүсгэн байгуулагдсан цагаас хойш ажиллаж байгаа ба Механик тээврийн сургуулийн Нисэх техникийн механикийн ангийн дөрөвдүгээр курсийн оюутан юм.
ДРОНЫ ЭД АНГИЙГ КАРБОН ФИБЕРЭЭР ДОТООДДОО ШАХАЖ ҮЙЛДВЭРЛЭСЭН

-“Карбон Композитс” компани нь хэзээ байгуулагдсан бэ? Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Нэрээ авснаас хойш жил хагас болж байгаа ч түүнээс өмнө үйл ажиллагаа явуулж байсан. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь Хятадаас оруулж ирсэн карбон фибер /нүүрстөрөгчийн эслэг/ материалыг ашиглаж бүтээгдэхүүн гаргадаг. Жишээ нь машины дотор салоныг уг материалаар бүрж, өнгөлдөг. Карбон фибер нь дотор салоны өнгө үзэмжийг сайжруулахаас гадна энгийн үеэс илүү бат бөх болгодог. Түүнчлэн хөнгөн жинтэй ч хатуу учраас нисэх техник, онгоц, уралдааны машинуудад их хэрэглэдэг.
-“REDrone” төслийн дроныг бүтээх ажилд хэдэн хүн хамтарч ажилласан бэ?
-Нийт 5 хүн байгаагаас гурав нь механик хийцийг нь хариуцсан. Манайх карбон фибер материалаар бүтээгдэхүүн хийдэг тул дроны эд ангийг карбон фиберээр дотооддоо шахаж үйлдвэрлэсэн. Харин автомат жолоодлого, удирдлага, электрон системийг хоёр хүн хариуцаж ажилласан. Миний хувьд механик хийц тал дээр нь оролцсон бөгөөд үүнийг дипломын ажилдаа оруулна.
-Дроны тухай яриач. Ямар эд ангийг нь хаанаас оруулж ирээд хэрхэн бүтээсэн бэ?
-Үзүүлэлтийн хувьд яривал 15 кг хүртэлх ачааг даана. Хамгийн ашигтайгаар хол зайд тээвэрлэх ачаа гэвэл 2-5 кг-ыг нэг цагийн турш тээвэрлэх чадалтай. Хөөрсөн цэгээсээ дээш 500 метрийн өндөр ниснэ. Улаанбаатарын хамгийн өндөр барилга нь 136 метр өндөртэй Shangri-La байдаг. Түүнээс 11 метрийн өндөрт буюу 150 метрт хөөргөж үзсэн. Энэ өндөрт нисэх нь хамгийн тохиромжтой гэж үзэж буй. Дроны үндсэн жин 15 кг. Дөрвөн батарейгаар нэг цагийн турш ниснэ.
Салхины хязгаарлалт 9 м/с байна. Бороотой үед цагт 1 см хур тунадастай нөхцөлд нисэх боломжтой. Моторын хэсэг нь усны хамгаалалттай. Хүйтний үед батарейн дээр нь батарей халаагуур нэмж залгаад ажиллуулах боломжтой.
Дронд ямар нэг асуудал гарахгүй бол өөрөө автоматаар нисээд бууна
-Дрон нь 4G сүлжээ ашиглан нисдэг гэсэн сүлжээ муутай газар ажиллахгүй гэсэн үг үү?
-4G болон 3G сүлжээг ашиглан нисдэг. Энэ сүлжээнд холбогдсон бүх газар нисэх боломжтой. Нисэхдээ байнгын жолоодлого шаардлагагүй. Автомат удирдлага суурилуулснаар бид зөвхөн хөөрөх болон буух цэг, явах маршрутыг нь заагаад өгчихнө. Оператор зөвхөн хянах үүрэгтэй болох бөгөөд ямар нэг асуудал гарсан үед гар удирдлага руу шилжүүлж болно. Асуудал гарахгүй бол өөрөө автоматаар нисээд бууна гэсэн үг. Хэрэв сүлжээнээс тасарвал “Go Home” тохируулгаар хөөрсөн цэгтээ эргэж ирж бууна. Удирдлагаас гараад дрон осолдохоор бол 4.5 м.кв хэмжээтэй шүхэр суурилуулсан бөгөөд аюулгүй газардах боломжтой.
-Түрүүн хэлсэнчлэн, таны хувьд энэ ажлаа дипломын ажилтайгаа хавсаргаж хийсэн юм уу?
-“Нарлаг Улаанбаатар Ротари” клуб “REDrone” төслийг санаачлаад манай компаниар хийлгэе гэсэн. Бид маш уриалагхан дэмжсэн. Төслийг хэрэгжүүлэх явцад миний төгсөх ангийн дипломын ажил хийх хугацаа болчихсон байсан. Иймд нэгэнт өөрийн чиглэлийн зүйлийг хийж байгаа тул үүнийг дипломын ажилдаа дэлгэрэнгүй тайлбарлаад оруулахаар шийдсэн.
НЭГЭНТ АШИГЛААД ХЭРЭГЛЭГДЭЖ БАЙГАА, САЙН ГЭЭД ДҮГНЭГДСЭН ЗҮЙЛСЭЭС САНАА АВЧ ХИЙХ НЬ ХАМГИЙН ЗӨВ
-161524-2084334124.jpeg)
-Электрон систем, хөдөлгүүр зэргийг нь хаанаас авсан, ямар хүчин чадалтай вэ?
-Бүх электрон хэрэгслүүдийг Хятадаас захиалсан. 150 квт хүчин чадалтай зургаан хөдөлгүүр бий. Хэрэгцээт 3-5 кг ачааг дөрвөн хөдөлгүүрийн тусламжтай даах боломжтой ч бид 6 хөдөлгүүртэйгээр хийсэн. Учир нь ямар нэг асуудал гараад нэг хөдөлгүүр татгалзлаа гэж үзэхэд бусад хөдөлгүүрээр аюулгүй нисэх боломжтой гэж тооцсон. Олон сэнстэй байх тусмаа мөн тогтворжилт сайтай байдаг. Бидний ашигласан хөдөлгүүр дрон болон нисэх техникийн загварт ашиглагддаг зориулалттай. Нисдэг камер, энгийн дроны хөдөлгүүрээс хүчин чадлаараа мэдээж илүү.
4G сүлжээг барих модуль, автомат жолоодлогын модуль гээд дроныхоо хэсэг бүрийг тусад нь авч угсарсан. Автомат жолоодлогын хувьд нисгэгчгүй нисэх төхөөрөмж /UAV - Unmanned aerial vehicle/-д хэрэглэгддэг модулийг ашигласан. Энгийн үед уг модулийн тусламжтай удирдлагаас төхөөрөмжтэйгөө радио долгионоор холбогддог боловч бид оронд нь 4G сүлжээ ашигласан. Учир нь радио долгион нь цацаж байгаа болон хүлээж авч байгаа талдаа шууд дамжуулдаг ч хана нэвтлэхдээ саатал үүсдэг. Харин хот суурин газарт 4G сүлжээ дэлгэрэнгүй тархсан. Бидний зорилго хот доторх эмнэлгүүд хооронд замын түгжрэлд түүртэлгүй цус, цусан бүтээгдэхүүн хүргэх учраас сүлжээ ашигласан нь тохиромжтой.
-Дроныг ямар хугацаанд бүтээсэн бэ?
-2020 оны арванхоёрдугаар сараас яригдаж эхэлсэн. Хийж эхлээд гурван сар өнгөрсөн байна. Одоогоор эцсийн буюу бодитоор цусаа зөөх туршилтын шатандаа явж байна. Мөн цусны төв дээр тусгай өрөө гаргаж дроныг удирдах оператор бэлдэхээр болсон.
Манай компаниас дроныг 11 мянган ам.долларт (30 сая төгрөг) багтааж хийсэн. Хэрэв гадаадаас үүнтэй ижил дрон авахаар бол 15-20 мянган ам.долларын үнэтэй байдаг.
-Дроныг бүтээхдээ олон улсад ашиглагдаж буй тээвэрлэх зориулалттай дронуудын туршлагаас суралцсан байх тийм үү?
-Мэдээж, нэгэнт ашиглаад хэрэглэгдэж байгаа, туршигдаад сайн гээд дүгнэгдсэн зүйлсээс санаа авч хийх нь хамгийн зөв. Эндээ хийж байгаагийн гол давуу тал нь гаднаас дрон худалдаж авснаас хямд байх юм. Манай компаниас дроныг 11 мянган ам.долларт (30 сая төгрөг) багтааж хийсэн. Хэрэв гадаадаас үүнтэй ижил дрон авахаар бол 15-20 мянган ам.долларын үнэтэй байдаг.
-Батарейгаа ямар хугацаанд цэнэглэж дүүргэх вэ?
-20 мянган миллампер цагийн багтаамжтай 4 батарейтай. Нэг зэрэг хоёр батарейг цэнэглэдэг 220 к.в цэнэглэгчтэй. Нэг батарейг 1 цагийн турш цэнэглэдэг. Тэгэхээр нийт 4 батарейгаа дүүртэл цэнэглэхэд 2 цаг зарцуулна гэсэн үг.
-Дроныг илүү сайжруулахаар ажиллаж байгаа байх, хэрхэн сайжрах боломжтой вэ?
-Аюулгүй ажиллагаа тал дээр нь илүү анхаарахаар ажиллаж байна. Тухайлбал, замын дээгүүр чигээрээ эсвэл хүн бага явдаг маршрутыг сонгож нисэх эсэхийг бодолцоно. Мөн дроны үндсэн жинг багасгаж ачаа даах чадварыг нь нэмэх зорилго тавьсан. Нисэх хугацааг уртасгах тусам илүү хол газар хүрэх боломжтой болно. Одоогоор 4 батарейныхаа цэнэгээр нэг цагийн турш тасралтгүй нисэхэд 40 км замыг туулах боломжтой. Шулуун нислэг хийхдээ хамгийн дээд тал нь 15 м/с буюу 54 км/ц хурдална. Харин хөөрөх буух хэсэг дээр 2-3 м/с хурдтай. 40 км гэдэг нь ирээд буцах зам юм. Нэг талдаа 40 км яваад цэнэгээ дуусгачихвал заавал хүн очиж дроноо авах шаардлагатай болно шүү дээ.
-Иймэрхүү том хэмжээний дрон бүтээж, нисгэхэд зөвшөөрөл авах уу?
-15 кг-аас дээш жинтэй нисэх техникийг хөөргөх, ашиглалтад оруулаад тээвэрлэлт эхлэхэд заавал зөвшөөрөл авах шаардлагатай. ИНЕГ-аас бидний техникийг шалгаад аюулгүй байдлыг хангасан гэж үзвэл зөвшөөрөл өгнө.
ЗАХИАЛГААР ДРОН УГСАРЧ ОЛНООР ҮЙЛДВЭРЛЭХЭД ДУРТАЙЯА ХАМТРАН АЖИЛЛАНА

-Танай компаниас уг “Redrone” төсөлд хамтран ажиллах болсон шалтгаан юу вэ?
-Манай компанийн ажилчид бүгдээрээ нисэх техникийг ангийг төгссөн 22-25 насны залуус. Мөн нисэх загварын спортоор хичээллэдэг, нисэх загвар бүтээж байсан туршлагатай учраас сонирхон оролцсон. Мөн замын түгжрэлээс болж цус цусан бүтээгдэхүүний тээвэрлэлт саатаж хүний амь эрстэх аюул бий. Үүнийг шийдэхэд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна.
-Дрон бүтээлцсэн баг хамт олныхоо тухай яриач?
-”Карбон композитс” компанийг миний суралцаж буй нисэх техникийн ангийн өмнөх жилийн төгсөлтийн залуус хамтарч байгуулсан. Бүгдээрээ энэ чиглэлээр мэргэшсэн бөгөөд зарим нь нисэх загварын спортын мастер зэрэгтэй. Миний хувьд нисэх загварын спортоор хичээллээд хоёр жил болж байгаа залуу тамирчин.
-Механик тээврийн сургуулийн Нисэх техникийн механикийн ангийг төгссөн залууст ямар ажлын байр байдаг юм бэ?
-Энэ ангийг төгссөн хүн онгоцны механикийн инженерээр ажиллана гэсэн үг. Жишээ нь MIAT компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний төв/АНГАР/-ийн композит /нийлмэл материал/ шопд ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл онгоцны зарим эд ангиудад композит материалыг хэрэглэдэг ба тэдгээрт гарах эвдрэлийг засахаар ажиллана гэсэн үг. Сургуульд АНГАР-т ажиллахад хэрэгтэй бүхнийг заадаг бол бид түүнийгээ улам дэлгэрүүлэн, сайжруулж тусдаа компани байгуулан хөгжүүлж байна.
-Та бүхэн өмнө нь энэ төрлийн техник угсарч байсан уу?
-Энэ дрон нь бидний дааж авч хийсэн хамгийн том төслүүдийн нэг байлаа. Үүнээс өмнө бид жижиг хэмжээтэй нисэх төхөөрөмжүүдийг угсарч ажиллуулж байсан. Мөн гадаад иргэний хүсэлтээр газар уснаа явагч нисэх төхөөрөмжийн шинэ загварыг хийж туршсан удаатай.
-Танай компани цаашид дронтой ижил бүтээгдэхүүн угсарч худалдаалах уу?
-Карбон композит материалыг ашигласан бүтээгдэхүүн гаргах зорилготой компани учраас захиалгаар дрон угсарч олноор үйлдвэрлэхэд дуртайяа хамтран ажиллана. Захиалагчийн хүсэл сонирхолд нийцүүлэн хэлбэр хэмжээ, зориулалтыг өөрчлөх боломжтой. Зөвхөн цус зөөвөрлөхөөс гадна газар тариалан, хил хамгаалал гэх мэт олон салбарт дрон ашиглаж болно. Дроныг эрэл хайгуулын зориулалттай болгож хөгжүүлэх ч боломжтой.
Зөвхөн цус зөөвөрлөхөөс гадна газар тариалан, хил хамгаалал гэх мэт олон салбарт дрон ашиглаж болно. Дроныг эрэл хайгуулын зориулалттай болгож хөгжүүлэх ч боломжтой.
-Өөрийнхөө тухай яриач, яагаад энэ мэргэжлийг сонгох болов?
-Хүсэл мөрөөдөл өмнөө тавьсан хамгийн том зорилгодоо хүрэхэд тохирох мэргэжил нь энэ гэж санагдсан. Миний хувьд 2019 оноос сургуулийнхаа “Aeronautical Giant” клубд элсэн нисэх загварын спортоор хичээллэж байгаа ба сүүлийн 2 жил клубийн даргаар ажиллаж бaйна. Мөн Механик тээврийн сургуулийн “робокон” тэмцээнд оролцдог “Peomech” багийн гишүүн.
-Өмнөө тавьсан зорилго нь юу вэ?
-Монголын дараагийн сансрын нисэгч болохыг зорьдог болохоор үүнтэй холбоотой бүхий л зүйлсийг хийж үзэхийг хүсдэг.
-Яагаад сансрын нисэгч гэж?
-Багаасаа л хүсдэг байлаа. Анх цэцэрлэгт байхдаа сонсож байсан шүлэгний утга агуулга нь сэтгэлд хоногшсон байдаг. Хүү нь сансрын нисэгч болж саран дээр очоод морио зураад аав руу гаа даллана. Аав нь ч бас морио унаад хүү рүүгээ даллана гэсэн утгатай шүлэг. Багаасаа мөрөөдсөн, одоо зорьж явна.
-Урилга хүлээн авч ярилцсан танд баярлалаа
-Баярлалаа. Карбон композитс компанийг байгуулсан ах нартаа баярлалаа. Манай сургуульд элсэж байгаа оюутан залууст хандаж хэлэхэд нисэхийн болон робоконы клубүүдэд элсэхийг хүсвэл хаалга нээлттэй шүү.