gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өөрийгөө үхлээс хамгаалахын тулд эхлээд найдвартай зүү, тариур хэрэглэх ёстой

Эрүүл мэнд
2007-11-27
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2007-11-27

Эрүүл мэндтэй холбоотой бүхий л асуултад Б.Болдсайхан эмч хариулж байгаа билээ. Та асуултаа 1987 утсанд өгөөрэй.

   -Нэг удаагийн тариурыг хуурамчаар оруулж ирсэн. Энэ тухай?
-Энэ бол маш аюултай. Юу нь аюултай вэ гэвэл хуурамч гэдэг нь хэрэг­лэс­нийг ариутгаагүй, дахиж сав­ласан байж болох, эсвэл хангалттай сайн технологи хэрэглээгүй үйлдвэрийн бранк байж болох. Ер нь мөнгөний төлөө хүмүүс юу ч хийхээс буцахгүй. Нэгдү­гээрт, монголчууд ч гэсэн хувийн эмнэлгүүдэд нэг хүнд тарь­сан 100 төгрөгийн тариу­раа хэмнэхийн тулд хоёр дахь хүнд тарьсан тохиолдол бай­даг. Хоёрдугаарт, хэрэглэ­чихсэн зүү тариур биш юмаа гэхэд хангалттай зөв ариут­гасан биш байвал ямар муу нөлөөтэй вэ?

Гуравдугаарт, зүү тариу­рын үзүүр хүний биеийн суд­сан дотор орж байгаа. Тэгэ­хээр яг олон улсын стандар­таар хүний биед харшил, хордлого өгдөггүй тийм ма­териалаар хийгээгүй бол яах вэ?

Тийм учраас л хуурам­чаар оруулж ирж байгаа юм. Энэ бүхнээс хүн яаж сэргий­лэх вэ гэвэл хүн хаана ч тарилга хийлгэсэн бай, тариу­рыг нь шалгаж үзэх хэрэгтэй. Хугацаа нь дуусаж уу, уут нь энд тэндээ цоорсон эсэх болон бүрэн бүтэн байдлыг нь сайтар шалгах нь зүйтэй. Энэ бол өөрийгөө ДОХ, шар, ма­гад­гүй үхлээс хамгаалах арга юм. Сайн сувилагчтай, 40 жил ажилласан эмнэлэг гээд ит­гэж болохгүй. Багаар бодоход харшлын өвчин тусах ч юм билүү.

Зүү тавиулахдаа ч гэсэн шинэ зүү харж задлуулаад, тэрийгээ авч яваад, маргааш нь авчрах хэрэгтэй. Үлдээж болохгүй. Тэрний дараа ямар ч ДОХ-той хүнийг хатгасан юм билээ. Энэ тал дээр хү­мүүс өөрсдийгөө хамгаалж байх хэрэгтэй.

   Үүг устгавал бусад нь алга болно
-Хүүхдийн биен дээр үү яагаад гардаг юм бэ?

-Хүүхэд гэлтгүй том хү­ний арьсан дээр ч үү гардаг. Үү бол вирусийн өвчин. Биеийн дархлаа муу байхад, ялан­гуяа арьс болон захын хэс­гүүдийн дархлаа сул үед үү гардаг. Биеийн эсэргүүцэл муу бол бүр олон болж эхэлдэг.

Монголчууд арьсан дээр гарсан үүг өөрсдөө эмчлэх гээд хөсрийн яс, шороо гэх мэт зүйлүүдээр үрдэг. Ингэ­сэн тохиолдолд бүр их тархах аюултай. Анхны үү буюу жижүүр үү гэж байдаг. Энэ нь бүх вирусийн эх үүсвэр юм. Энэхүү жижүүр үүг эмчилчих­вэл бусад нь дагаад алга болчихдог. Тэгэхээр виру­сийнх нь эсрэг эмчилгээ хийх хэрэгтэй. Мөн Витамин В12- той хориг хийдэг.

   Ариун орчинд дархлаа сул

-Нялх хүүхэд босгоны шороо идэж дархлаатай болдог гэж ярьдаг. Бага зэрэг заваан байх зүгээр үү?
-Хүмүүс сүүлийн 50-иад жилийн хугацаанд стерил шахам орчинд амьдардаг болсон. Бүх юм нь ариут­гасан. Идэж байгаа хоол унд, өмсөж байгаа хувцас, амь­дарч байгаа орчин бүгд л ариутгасан болчихсон. Өглөө орой болгон усанд ордог. Хэт их дасвал дархлаа султай болчихдог гэсэн ойлголт бий. Гэтэл сүүлийн 50 жилээс өмнөх хугацаанд байгалийн шороо, шалбааг, бороо цас­тай холилдоод л амьдарч ирсэн.

Нэг талдаа хүүхдийг хэт стерил орчинд байлгах зөв ч гэсэн нөгөө талдаа энэ нь хүүхдийн дархлаа дасгалжих­гүй байна гэсэн үг. Гэхдээ дасгалжуулж байна гээд бүр их заваан орчинд байлгах нь буруу. Гарыг нь маш сайн угаалгаж байх хэрэгтэй.

Ер нь хүүхдийн дархлаа­ны шилжилтийн нас гэж бай­даг. Өөрөөр хэлбэл хүүхэд хоёр нас хүртлээ зөвхөн гэрийн орчиндоо байгаа бичил биет, нянтай харьцаж байна гэсэн үг. Цэцэрлэгт явж эх­лээд нус гоожиж, бусад төр­лийн халд­варт өвчнүүдээр өвчилдөг. Энэ бол нэг талаас байдаг л зүйл. Хүүхдээ анх яслид өгөхийн өмнөөс аль болох чийрэгжүүлэх, витамин уул­гаж, дархлааг нь сайж­руулах хэрэгтэй. Тэрнээс биш хэр­гээр чийрэгжүүлэх гээд бо­хир, заваан байлгаад, шороо үмхүүлээд байх хэрэггүй.

   Зарим нян пенициллинээх хооллодог
-Пенициллин эмийн жаг­саалтаас гарч байгаа гэсэн үнэн үү. Ямар ч үйл­чилгээгүй болсон гэсэн?
-Пенициллиний бүлгийн олон антибиотик бий. Одоо­гоор анх гарч байсан пени­циллиний хэрэглээ бага бай­гаа. Яагаад гэвэл анх пени­циллин гаргаснаас хойш 70-аад жил болж байна. Нянгууд пенициллинийг таньдаг, да­рагдахаа больчихсон бай­гаа. Тэр байтугай зарим нян пе­нициллинийг хоол шигээ хэ­рэглэдэг болчихсон. Пени­циллиний уламжлалын эм гэж байдаг. Пенициллин-Жи, Бен­зат пенициллин. Эдгээр нь хүчтэй үйлчилгээтэй хэвээр байгаа. Ялангуяа монгол­чуудын хоолойны идээлсэн өвчинд 100 хувь пеници­лин- Жи хэрэглэж байна. Ер нь пени­циллинээс өөр маш олон сонголтууд бий болсон.

   Цусаар хангах хэсэг үхсэнээс цус харвана
-Тархинд цус харвах гэж юу гэсэн үг вэ?

-Тархинд цус харвах гэдэг хоёр төрөл байгаа. Нэгдү­гээрт тархины судас дотроо­соо бөглөрөх. Үүнээс болоод уг судасны цусаар хангах ёстой байсан хэсэг тэжээлгүй бо­лоод үхэж байна гэсэн үг.

Хоёрдугаарт тархинд бай­даг жижиг цүлхэнгүүд ямар нэг байдлаар хагарснаас болоод судсаар цус гүйхгүй тэжээх ёстой байсан хэсэг үхждэг. Мөн гарсан цус өөрөө тархин дотор даралт үүсгэж үхжил үүсэхийг хэлж байгаа юм. Эдгээрийг тархинд цус харвах гэж хэлж байгаа юм.

   Хэлгий, гацаа байх нь хэл ярианаас хамааралгүй
-Хэлгий гацаа хүнийг эмчилж болох уу?
-Хэлгий гацааг эмчилдэг эмчилгээ бий. Энэ бол их төлөв удаан хугацааны дас­галжилт, тэр тусмаа шинжлэх ухааны дасгалжуулалтаар эмчлэгддэг. Энэ нь зөвхөн хэл ярианы биш сэтгэл зүйн мэргэжил байдаг. Харам­салтай нь үүгээр дадлагажсан хүн манайд ховордоод бай­гаа. Монголын анагаах ухаанд психоанализ гэх мэт зарим нэг салбар сайн хөгжөөгүй.

Хэлгий гацаа болох нь тархинд еврози үүссэнтэй холбоотой. Мэдрэлийн төвд нь багадаа үүссэн, болсон явдал, магадгүй айсан, цоч­соны улмаас еврози үүсэх нь бий. Тийм учраас хэлгий, гацаа хүмүүс айж сандрахаа­раа, яарахаараа илүү гацаж ярьдаг. Тайван юмуу ганцаа­раа үедээ зүгээр байдаг. Тэр байтугай дуулж ярихаараа гацахгүй ярьдаг. Тэгэхээр энэ бол хэлний ярих аппарат­ны асуудал биш. Хэл ярианы удирдах төвд болж байгаа процесс юм.
Психоанализаар хамгийн сайн эмчлэгддэг. Сүүлийн үед психоанализийн мэргэжилт­нүүд гарч ирсэн. Психоана­лизийг нэг талаас психо мэс засал гэж хэлдэг. Гацаа, хэлгийг уг хүнд анх юунаас болж үүссэнийг тогтоогоод психоанализ хийдэг. Тэрнээс биш амандаа шагай хийгээд ч юмуу түргэн хэллэг хийгээд зүгээр болохгүй.

    Тогонд цохиулаад сул ажилладаг эсүүд хүчтэй ажил­лахыг үгүйсгэх аргагүй
-Тогонд цохиулж үзээ­гүй хүн ховор. Ямар нэг сөрөг нөлөө бий юу. Ки­нон дээр тэр даруйдаа гоц хүн болоод байдаг?
-Ямар хэмжээний тогонд цохиулахаас хамаарна. Бага хэмжээний 220 вольтын то­гонд цохиулбал харьцангуй гайгүй. Яагаад гэвэл хүн бүтэн дасан зохицох чад­варын хэмжээгээр нэг удаа­даа хамгаалаад эсвэл бага зэргийн гэмтэл аваад даваад гардаг. Гэтэл өндөр хүчдэл 6000 вольт болон тэрнээс дээш, тэр байтугай аянганд цохиулах. Аянга бол 500 мян­гаас нэг сая вольтын хүчээр ч цохино. Тэгэхээр тогноосоо шалтгаална. Бага бол гайгүй, өндөр хүчдэл бол маш аюул­тай. Ялангуяа мэдрэл, бул­чингууд, зүрх энэ гурав болон хасах цэнэгийг солилцох маягаар цочирч ажиллаж байдаг.

Гэтэл кинонд гардаг шиг болчихдог гээд ухаан санаа­гаа сайжруулах гэвэл эрсдэл нь гоц болох магад­лалаас нэг сая дахин их. Ер нь кино, шар сонины хуудсанд л тийм зүйл болдог байх. Амьд­рал дээр тогонд цохиулаад доод тал нь гэмтсэн, дээд тал нь шоконд орсон хүмүүсийг л харсан.

Хүний тархи бол бидэнд ахадсан хүчирхэг хэрэгсэл. Тархины үйл ажиллагааны нэлээд хэсэг нь цахилгааны үзэгдэл. Сул ажилладаг бай­сан эсүүд гэнэт ажилд орохыг үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ энэ бол тэнэг болох магадла­лаас тэрбум дахин бага.
Бэлтгэсэн Б.Батцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан