Украин дахь ОХУ-ын дэмжлэгтэй салан тусгаарлагчид болон Украины Засгийн газрын цэргүүдийн хооронд мөргөлдөөн болж байна. Хэрэв Украины талаас нэгдсэн довтолгоо хийвэл Оросын тал хөндлөнгөөс оролцоно гэж мэдэгдлээ.
ОХУ Украины хил дээр цэрэг нэмж эхэлсэн бөгөөд "Украин дахь орос хэлээр ярьдаг салан тусгаарлагчдыг хамгаалахын тулд Оросын цэргүүд хөндлөнгөөс орж чадна" гэж албаныхан мэдэгдсэн байна.
Түүнчлэн "Украин дайтсан тохиолдолд энэ нь тэдний төгсгөлийн эхлэл байх болно хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Дмитри Козак сүрдүүлжээ.
Өчигдөр мөргөлдөөний үеэр Украин цэрэг амиа алдсанаар энэ онд амь үрэгдсэн нийт цэргийн тоо 25-д хүрлээ. Өнгөрсөн жил нийт 50 цэрэг амь үрэгдсэн юм.
Одоогийн мөргөлдөөн нь 2014 оноос эхтэй бөгөөд тэр үед ОХУ Украины Крым мужийг өөртөө авсан ба сарын дараа Донбасс дахь Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид Луханск, Донецк хотыг эзлэн авсан юм.
НАТО ОХУ-ыг буруутгасан ч Оросын талаас "тэдгээр босогчид нь сайн дурын салан тусгаарлагчид" хэмээсэн. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энх тайвныг тогтоох амлалт өгч өнгөрсөн долоодугаар сард гал зогсоох хэлэлцээрт хүрсэн.
Гэвч мөргөлдөөн дахин ширүүссэнд хоёр тал нэгнээ буруутгаж байгаа ба энэ хугацаанд 14 мянга орчим хүн амь үрэгдсэн гэх албан бус тооцоо бий.
Эх сурвалж: AlJazeera, BBC