Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Цэций уулын ойролцоо 50мВт-ын хүчин чадал бүхий салхин парк байгуулах тухай яриа бодит ажил хэрэг болж, өчигдөр тус станцын шавыг тавьсан байна.
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Л. Энхболд, Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, “Ньюком” группийн гүйцэтгэх захирал Н.Энхболд, “Софт Банк Энержи” болон орон нутгийн төлөөлөл оролцжээ.
Нийт 128 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Цэций салхин цахилгаан станцын төслийг сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Клин Энержи Ази” компани хэрэгжүүлж буй. Тус станц жилд 201 сая кв/ц цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлэх хүчин чадалтай аж.
2017 оны сүүлчээр ашиглалтад орох салхин станц ойролцоогоор 120 мянган тонн нүүрс, 1.5 сая тонн цэвэр ус хэмнэх төдийгүй 180 мянган тонн нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлнэ. Мөн үйлдвэрлэсэн 200 сая кВт.ц эрчим хүчээ төвийн эрчим хүчний системд нийлүүлэхийн зэрэгцээ “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг төслийг эрчим хүчээр хангах боломжтой.
Ёслолын ажиллагааг нээж “Клин Энержи Ази” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганхуяг “Монгол Улс нар, салхины арвин их нөөцтэй орон. Өндөр өсөлттэй эдийн засагтай, эрчим хүчээр ангасан Азийн хөршүүдээрээ дамжуулан бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний томоохон нийлүүлэгч болохоор зорьж байна. Цэций салхин цахилгаан станц нь сэргээгдэх эрчим хүчний их потенциалыг асар их эрэлттэй нь холбох, Монгол Улсын эрчим хүч экспортлогч орон болох эхлэлийг тавьж байгаа гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ.
Дашрамд дурдахад, Монгол Улсын эрчим хүч үйлдвэрлэх нийт хүчин чадал 1,130 мегаватт байгаагийн 88 хувь нь нүүрс, зургаан хувь нь дизель, зургаан хувь нь сэргээгдэх эрчим хүч, хоёр хувь нь усан эрчим хүчний эх үүсвэртэй байна. Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогод нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүрнэ гэж тусгасан.
Мөн эрчим хүчний салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг олон улсын санхүүгийн байгууллагууд, хандивлагч улсуудтай хамтран дэмжиж, говийн бүсийн салхи, нарны арвин их эх үүсвэрийг ашиглахаар заажээ.