АНУ-д аутизмтай гурван сая гаруй иргэд амьдардаг ба тус улсад 68 хүүхдийн нэг нь аутизмтай төрдөг гэсэн тоо баримт бий.
Энэ тал дээр олон тооны судалгаа шинжилгээ хийсээр байгаа ч одоогоор аутизмыг хоёр наснаас хойш л оношлох боломжтой байгаа билээ.
Саяхан америкийн эрдэмтдийн аутизмыг эрт оношлох талаар хийсэн судалгааны үр дүн олон улсын Nature сэтгүүлд нийтлэгдсэн нь олны анхаарлыг татаад байна.
Нийтлэлд бичсэнээр эрдэмтэд судалгаанд 148 хүүхдийг хамруулсан ба эдгээр хүүхдүүдийг 6, 12, 24 сартай байхад нь MRI аппаратын тусламжтай тархиных нь зургийг авсан байна.
MRI аппаратны тусламжтай авсан зургуудаас харахад аутизмын шинж тэмдэг илэрч байсан хүүхдийн хэл яриа хариуцсан тархины хэсгийн гадаргуу хэвийн хэмжээнээс том байсан байна.
Хүүхдийн нас бага тусам түүний тархи мэдээллийг сайн хүлээж авдаг ба энэхүү судалгааны үндсэн дээр аутизмыг аль болох бага дээр нь оношлосноор аутизмын эмчилгээ, судалгаанд маш том өөрчлөлт орох юм.
Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг вакцин аутизм үүсгэдэг гэсэн төөрөгдлийг энэхүү судалгааны үр дүн бүрэн арилгаж байгаа юм. Энэхүү вакциныг хийх товлолт хугацаа нь хүүхдэд нь аутизм оношлогдсон хугацаатай давхцдаг учраас хүмүүс эдгээр вакциныг аутизм үүсгэдэг хэмээн ойлгож ирсэн хэмээн судлаачид тайлбарлаж байна.
Судалгааны багт ажилласан профессор Жозеф Пайвен судалгааны үр дүн нь аутизмын оношлогоо судалгаанд чухал нээлт боллоо гэж үзэж байна.
Харин Үндэсний аутизмын холбооны дэргэдэх Их Британийн аутизмын төвийн дарга Керол Повигийн хэлж байгаагаар аутизм хэд хэдэн хүчин зүйлсээс болж үүсэх ба ганцхан судалгааны үр дүн дээр тулгуурлан аутизмыг эрт оношлодог боллоо гэж зарлах нь буруу хэмээн үзэж байгаа илэрхийлсэн байна.
“Магадгүй MRI аппаратны тусламжтайгаар аутизмтай хүүхэдтэй гэр бүлийнхэн дараагийн хүүхдэд нь аутизмын эрсдэл байгаа үгүйг олж мэдэж болох юм. Ганцхан шинжилгээгээр аутизмыг илрүүлэх магадлал маш бага.” хэмээн BBC агентлагт өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.
Аутизм үүсэх гол шалтгаан одоог хүртэл бүрэн судлагдаагүй байгаа юм. Судлаачид хэд хэдэн шалтгаануудыг авч үзэж байгаа дотор генетикийн онцлог мөн сүүлийн үед агаарын бохирдол нь аутизмтай хүүхэд төрөх бас нэг шалтгаан гэж ихээр ярих болсон юм.
Эх сурвалж: www.bbc.com