gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наядаар нэмсний учир

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2017-01-05
0
Twitter logo

Шинэ жилийн өмнөхөн буюу өнгөрсөн сарын 28-нд УИХ улсын төсөв, мөнгөтэй холбоотой нэгэн чухал шийдвэр гаргалаа. Энэ нь Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд (400 сая ам.доллар) төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр байв. Энэ мөнгийг улсын төсвөөс гаргах тул УИХ-ын гишүүн З.Нарантуяа нэг их наяд биш, 500 сая төгрөгөөр нэмэх санал гаргасан ч дэмжлэг авч чадсангүй.

Мөн Хөгжлийн банкнаас олгосон, улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлийн багцуудыг Сангийн яаманд шилжүүлэхээр боллоо. Төсвөөс эргэн төлөгдөх зээлийн багц Хөгжлийн банкны нийт зээлийн 50 орчим хувийг эзэлжээ. Энэ нь 3.2 их наяд төгрөг. Энэ мөнгийг Засгийн газрын баталгаа гаргасан, 389 төсөлд зарцуулсан бөгөөд авто зам, гүүр болон дэд бүтцийн салбаруудыг хамарчээ. 

Амгалан дулааны станц, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, Геологийн төв лаборатори, Төмөртэй ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр зам, Дулааны III болон IV цахилгаан станцын өргөтгөл, Багануурын нүүрсний уурхайн хүчин чадлыг өргөтгөх, Эрдэнэс таван толгой, Яармагийн гүүрний хажуу дахь 1152 айлын орон сууц, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төсөлд тус тус зарцуулсан юм.

БАНКНЫ ӨӨРИЙН ХӨРӨНГИЙГ НЭГ ИХ НАЯДААР НЭМЭХ ШАЛТГААН ЮУ БАЙВ?

Хөгжлийн банк бусад банк, санхүүгийн байгууллагуудтай хийсэн гэрээндээ олон улсын санхүүгийн зах зээлд мөрддөг загварын дагуу кросс-дефолтын заалтыг тусгажээ. Энэ нь хэрэв зээлдэгч тал аль нэг гэрээний үүргээ эс биелүүлбэл бусад зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйд шууд тооцдог заалт юм. Энэ дагуу Хөгжлийн банк өөрийн хөрөнгийн зохистой харьцаа, чанаргүй зээлийн хэм хэмжээг мөрдөж ажиллах үүрэгтэй. Эдгээр шалгуурыг хангаагүй бол зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, улмаа гэрээнд зааснаас өмнө төлбөрийн үүрэг хүлээх эрсдэл бий болжээ.

Ядаж байхад яр гэдэгчлэн угаас алдагдалтай байгаа улсын төсөвт дээрх шийдвэр бас л нэрмээс болох нь тодорхой. 

Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн хөрөнгө (6.5 их наяд төгрөг) Засгийн газрын баталгаатай гэдгийг дээр дурдсан. Хөгжлийн банк гэрээгээ биелүүлээгүй бол Засгийн газрын гадаад зах зээлээс босгосон үнэт цаас, зээлийг ч хугацаанаас нь өмнө төлөх эрсдэл бий болсон юм. Иймд Засгийн газар Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наядаар нэмэх асуудлыг УИХ-д яаралтай дэгээр өргөн барьж шийдвэрлүүллээ.          

Тус банкны өөрийн хөрөнгийг нэг их наядаар нэмэгдүүлснээр Хөгжлийн банк санхүүгийн чадавхитай, сонгодог санхүүгийн институцийн жишгээр ажиллаж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдол бүхий эрчим хүч, уул уурхай, зам тээвэр, аж үйлдвэрийн салбарууд дахь арилжааны томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болох юм байна.

Мөн Хөгжлийн банкны зохистой харьцааны холбогдох шалгуур үзүүлэлтийг сайжруулах арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар/ Ж.Эрдэнэбат/-д УИХ-аас даалгалаа. Дээрх нэг их наяд төгрөгийг улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн бүрдүүлсэн орлогоос Хөгжлийн банк руу шилжүүлнэ гэдгийг дахин сануулъя. Ядаж байхад яр гэдэгчлэн угаас алдагдалтай байгаа улсын төсөвт дээрх шийдвэр бас л нэрмээс болох нь тодорхой. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан