-Үүнийг бизнес эрхлэгчид бас нэг чөдөр хууль бүү болоосой хэмээн болгоомжилж сууна-
Засгийн газраас Худалдааны зохицуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Хуулийн төсөлд хууль хүчин төгөлдөр болох хугацааг 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гэсэн байх юм. Ийм яаралтай хууль гарах гэж байна. Худалдааны зохицуулалтын тухай хууль гэж байгаа болохоос биш энэ нь Гадаад, дотоод худалдааг зохицуулах юм.
Манай улс чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжээд 20, Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-д элсээд дөрвөн жил болж байгаа хэр нь Гадаад худалдааны бие даасан хуульгүй явж ирсэн юм.
Монгол Улс ДХБ-д 2007 онд элсэхдээ худалдааны хууль эрх зүйн орчноо сайжруулах, худалдааг хөнгөвчлөх үүрэг хүлээсэн. Үүгээр тооцох юм бол Монгол Улс хууль эрх зүйн орчноо сайжруулах нь байтугай өдий хугацаанд Худалдааны хуулиа гаргаж чадаагүй. Энэ бүхний эцэст гадаад, дотоод худалдаагаа нэгтгэсэн Худалдааны зохицуулалтын тухай хууль гарахаар бэлэн болжээ.
Хуулийн төслийг харж байхад худалдааг нээлттэй, чөлөөтэй болохоосоо илүү хянах, зохицуулах байдал нь илт давамгай байна. Жишээ нь, хуулийн зургадугаар бүлэг тэр чигтээ худалдаан дахь үнийг төрөөс зохицуулахаар заасан байх юм. Тус бүлгийн 24, 25, 26-д "Үнийг зохицуулах", "Үнийн мэргэжлийн зөвлөл байгуулах", "Үнийг зохицуулах шийдвэр гаргана" гэх мэтээр тусгажээ.
Мөн Засгийн газрын бүрэн эрхийн тухай наймдугаар зүйлд"3асгийн газар худалдаа эрхлэгчдийг бүртгэх журмыг батлан гаргана" гэсэн байна. Мөн "Худалдаа эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байна" гээд бүрэн эрхийг нь хуулийн есдүгээр зүйлд тусгаж өгчээ. Энэ байгууллага нь худалдаа, үйлчилгээнд мөрдөх дүрэм, журмыг баталж мөрдүүлэх юм байна.
Мөн худалдаа эрхлэгчдийг бүртгэх аж. Тэгээд доошлоод аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нaр шатандаа худалдаа эрхлэгчдииг бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлэх гэжээ. Цаашлаад Засгийн газар импортын бараа, бүтээгдэхүүнд ачилтын өмнө шалгалт явуулж болно гэсэн байна.
Төр ингэж бизнест оролцох болсноор дотоодын барааны үнийг хэт буулгах,сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, барааны чанар, тоо, хэмжээ, валютын төлбөр тооцоог нягтлах зорилготой хэмээн үйл ажиллагаагаа "цагаатгасан" байх юм.
Харин ТББ зөвхөн оролцох эрхтэй, үүнд худалдааны чиглэлээр судалгаа хийх, дүгнэлт саналаа холбогдох байгууллагад хүргүүлнэ гэсэн байна.
Ер нь бүхэлдээ худалдааг төрийн гарт оруулсан, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд шууд хутгалдан орохоор, ТББ-уудын шийдчих зүйлийг заавал засаг, захиргааны оролцоотойгоор хийх гэсэн заалтуудтай байна.
Энэ бүхнээс үзэхэд удахгүй мэндлэх Худалдааны зохицуулалтын хууль маань худалдааг аль болох нээлттэй, чөлөөтэй, хөнгөн болохоосоо илүү зохицуулна, хянана, бүртгэнэ гэсэн нөгөө л төрийн оролцоо ихтэй хууль гарахаар байна. Өөрөөр хэлбэл худалдаан дахь төрийн оролцоог багасгах биш, харин ч нэмсэн хууль болжээ.
Мөн хуулийн төсөлд бизнес эрхлэгчид болон хувийн хэвшил, олон нийт, ТББ-уудаас санал аваагүй байна. Тиймээс тэд бизнес эрхлэгчид бидэнд бас нэг чөдөр тушаа болсон хууль бүү болоосой хэмээн болгоомжилж сууна.
Тэгж болгоомжлохоос ч аргагүй хуулийн төсөл Төрийн саарал ордонд "явж" байна.
Гадаад худалдааны хуульгүй явж ирсний балгууд
-Манай хөрш БНХАУ Гадаад худалдааны тухай хуультай, гадаад худалдаа эрхлэхийн тулд тусгай зөвшөөрөлтэй, хилийн 15000 юань төлөөд эрхтэй болдог бол манай улс ийм хуульгүй учраас Хятадын худалдаачид Монголд гадаад худалдаа эрхлэх нь нээлттэй, хүн, мал, амьтанд зориулсан нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн оруулж ирэхэд чөлөөтэй байдаг.
-Манайх Гадаад худалдааны хуульгүйгээс худалдааны хамгаалалт байдаггүй, гадаадаас чанаргүй, хуурамч бараа, бүтээгдэхүүн их орж ирдэг, түүнийг буцаан гаргадаггүйгээс оёдлын үйлдвэрүүд хяналтгүй нефтийн шлагаас гаргаж авсан нийллэг материалаар хийсэн импортын чанаргүй даавуугаар хүүхдийн формоос аваад хувцас үйлдвэрлэдэг. Үүнээс шалтгаалан манай улсад дерматит гэх өвчин 16,4 хувиар өссөн байна. /2009 оны судалгаагаар/
-Гадаад худалдаа эрхлэх хуульгүй-гээс манай экспортлогч, импортлогч нар гадаадын харилцагчидтайгаа төлбөр, тооцоогоо банк хоорондын шуурхай гүйлгээгээр хийж чаддаггүй, ихэнх тохиолдолд аккредитивээр гуйж царайчилж хийхээс аргагүй болдог байна. Гэтэл дотоодын банкууд аккредитив нээдэггүй, нээсэн ч зээл өгч байгаа юм шиг үнийн дүнг 2-3 нугалж төлбөр хийхээс гадна өндөр барьцаа шаарддаг байна.
Б.Болд