gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Амтлагчаар “бөмбөгдсөн” хоол идэх нь эрүүл мэндийн дайсан

Эрүүл мэнд
2010-11-01
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2010-11-01
Улсын Төв Клиникийн Эмнэлэгийн "Эмчилгээ сувиллын хоолны тасаг"-ийн дарга, нийтийн хоолны инженер технологич, Монгол Улсын зөвлөх инженер Д. Ганболдтой эрүүл хооллолтын талаар ярилцлаа. Тэрээр 1978 онд МУИС-ыг зөвлөх инженер технологич мэргэжлээр төгсөн, Герман, Новосибирск, Бээжинд мэргэжил дээшлүүлжээ.

1978-1984 онд Засгийн газрын үйлчилгээ аж ахуйн газрын зоогийн газар ажиллаж, төр засгийн олон том хүлээн авалтын зоог, хоолыг гардан хийж байжээ. 1992 оноос "Сулинхайрхан" ХХК-ийг байгуулан УТКЭ-ийн эмчилгээ сувиллын хоолыг хариуцан хийж байгаа юм.

-Эмнэлэгийн гал тогоог сонгох болсон шалтгаанаас яриагаа эхэлье гэж бодлоо?
-Би эмнэлэг, сургууль, цэцэрлэг, эсвэл цэргийн хоолыг яг номоор нь хийж үзэх юмсан гэж аль эртнээс боддог байсан юм. Ихэнх эмнэлгийн гал тогоонд мэргэжлийн хүн, өвчтөнд тохирсон хоол хийж өгөх сэтгэл дутагдсан байдал ажиглагддаг. Ингээд 2001 оноос УТКЭ-ийн "Эмчилгээ сувиллын хоолны тасаг"-ийг удирдан ажиллах боломж олдсон. Тэр цагаас хойш л эмнэлгийн гал тогоотой "зууралдах" болсон доо.

-Эмнэлгийн гал тогоог хариуцна гэхээр цайны газар, рестораны тогооч нараас илүү их ур чадвар шаардах юм шиг ээ. Өвчтөнүүдийн эрүүл мэндийг харгалзсан хоол хийдэг байх?
-Тэгэлгүй яах вэ. Хүний эрүүл мэндэд, эрүүл хооллолт чухал үүрэгтэй байдаг. Эмнэлэгт эмчлүүлж байгаа өвчтөнд дэм болох хоолыг технологийн дагуу хийж давхар эмчлэх нь бидний үйл ажиллагааны нэг онцлог. Өөрөөр хэлбэл, тухайн өвчтөнд тохируулж хоол хийж өгөх хэрэгтэй. Өвчтөнүүд ямар хоол идэж болох, болохгүйг мэдэхгүйн улмаас хүссэнээрээ хооллож, эмчилгээг үр дүнгүй болгох тал байдаг. Тиймээс өвчтөнд эмчлэгч эмч, хоол зүйч, хоолны технологич гэсэн гурван хүн хамтарч ямар хоол, хэр хэмжээтэй, хэдэн цагийн зайтай өгөх нь дээр вэ гэдгийг судалсны үүднээс зөв хооллолт бий болж байгаа юм.

-Танайх зөвхөн эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүдэд үйлчилдэг үү. Эмчилгээний хоолоор хооллох гэсэн хүн үйлчлүүлж болох уу?
-Ихэнхдээ УТКЭ-д эмчлүүлж байгаа өвчтөнүүд үйлчлүүлдэг л дээ. Эдгээр хүмүүсийн хоолны мөнгө нийгмийн даатгалаасаа төлөгддөг юм. Мөн энд эмчлүүлж байгаад гарсан хүмүүс идэж байсан хоолоо үргэлжлүүлэн захиалж үйлчлүүлэх явдал ч бас бий.

-Ер нь эрүүл хоол гэж ямар хоолыг хэлэх вэ. Монголчууд ихэнхдээ цагаан хоолыг эрүүл хоол гэж ойлгодог юм шиг санагддаг?
-Хүмүүс тэгж явцуу ойлгодог байж болно л доо. Гэвч тийм биш. Байгалийн гаралтай, хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн болох малын сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүнээр хийсэн хоол ч эрүүл хоолонд орно. Түүнчлэн хэт цэвэршүүлээгүй бүтээгдэхүүн болох хүнсний ногоо, хөц будаа, гурвалжин будаа гэх зэрэг ислэг ихтэй ямар нэгэн химийн найрлага, урвалд ороогүй, бүтээгдэхүүн энэ ойлголтод багтана. Хүмүүс эрүүл хүнсийг өргөн хэрэглэхгүй байгаад жаахан сэтгэл дундуур явдаг. Мөн нийтийн хоолны газрууд хоолыг элдэв амтлагчаар амтлан хоол гэхээсээ "хор" болгох нь их. Амтлагчаар "бөмбөгдсөн" хоол их идэх нь эрүүл мэндийн дайсан гэдгийг хүмүүс ухаарах хэрэгтэй.

-Хоолны хордлого, ходоод гэдэсний өвчинд өнөөгийн нийтийн хоолны газруудын нэрмээс их байх шиг. Энэ талаар таны бодол?
-Хүн хоол хүнсээ зохицуулж, тэнцвэржүүлж хэрэглэж сурах хэрэгтэй. Үүний тулд ямар хүнс юутай зохицдог, зохицдоггүй, өглөө, орой ямар зүйл идвэл эрүүл мэндэд тустай талаар наад захын мэдлэгтэй, түүнийгээ баримталдаг байх нь чухал. Мэргэжлийн байгуулагуудад энэ талаар мэдээлэл, мэдлэг түгээх шаардлагатай мэт санагддаг. Ерөнхий боловсролын сургуулиуд, бүр цэцэрлэгийн бага наснаас нь хүнд ямар хүнс ашигтай, талаар ойлголт өгөх хэрэгтэй гэж боддог, Нийтийн хоолны газруудад тавих системчилсэн хяналт шалгалт байхгүй болсон нь олныг хамарсан хоолны хордлого, халдварт өвчин гарах нэг нөхцөл болж байгаа юм.

-Иргэд хоол хүнсээ бэлтгэхдээ юуг анхаарч, ямар хүнсийг түлхүү хэрэглэх хэрэгтэй вэ?
-XX зуун хоолны хувьд амт, үнэр таашаалын зуун байсан. Хүмүүс аль амттай үнэртэйг нь сонгодог байлаа. Харин XXI зуунд хүн хэрэгцээт зүйлийг олж, цэвэр байгалийн гаралтай, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэхийг урьтал болгодог болсон. Хүнд тэнцвэрт баланс гэж байдаг. Тэр балансыг зөв хадгалан хооллож чадвал зөв хооллолтын үндэс болж байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байна. Дэлхий нийтийн дунд явуулсан судалгаанаас харахад өвчний насжилт маш их залуужиж байна. Ясны сийрэгжилт, чихрийн шижин, цус багадалт зэрэг өвчлөлүүд хоол хүнсээ зөв тааруулаагүй, мөн хөдөлгөөн дутагдсанаас үүссэн байдаг. Энэ өвчлөлүүдийг багасгахын тулд хүн өөрөө зөв хооллож, хоолны дэглэмийг баримталж байх хэрэгтэй. Ер нь химийн найрлага ороогүй, байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх нь өөрийгөө эмчилж байгаа нэг арга шүү дээ. Төрөл бүрийн будаа, бүдүүн гурилаар хоол хийж байвал нэн сайн. Щ Хүнсний бүтээгдэхүүндээ цагаан лууван, байцаа, хүрэн манжин, цэцэгт байцаа, ягаан байцаа, өргөст хэмх, улаан лооль зэргийг хэрэглэж байх юм бол та зөв хооллож байгаагийн шинж.

-Тэгвэл ямар хоол хүний биед тохиромжтой, шингэц сайтай байдаг вэ. Гэрийн эзэгтэй нар голчлон ногоог үнсэндээ цуглуулах тохиолдол ажиглагддаг л даа?

-Манайхан зутан шөлийг хэрэглэж сурах хэрэгтэй. Энэ бол хүний биед хэрэгтэй, амар-хан шингэдэг их сайхан хоол шүү дээ. Сүүлийн үед чихрийн шижинтэй хүн олширч байна. Бид тэдэнд зориулан вандуй, буудай, цэцэгт байцааны, овъёосны гэх зэрэг зутан шөл хийж өгдөг. Мөн хоёрдугаар хоолонд байцааны хучмал, суфле, бор гурилаар мантуу, гурвалжин будаа шар будаа, овъёосны будаагаар төрөл бүрийн ногоотой хоол хийдэг. Эдгээр хоолнууд нь өвчтэй хүнд төдийгүй, эрүүл хүнд ч тустай юм. Төрөл бүрийн жимс жимсгэнэ, хүнсний ногоонууд амин дэм ихтэй бүтээгдэхүүн учраас хүнсэндээ хэрэглэх нь зөв.

-Манай уншигчдад хийхэд хялбар, шингэц сайтай хоолны жор хэлж өгөөч?

-Луувангийн зутан шөл хүний биед маш сайн, амин дэмтэй хоолны нэг. Тиймээс танай сонины уншигчдад хандаж, энэ шөлийг хэрхэн хийх талаар зааж өгье. Лууванг үрүүлд үрж жижиглээд, цөцгийн тосонд хоёроос гурван минут хуурна. Дээрээс нь хуурай гурил бага багаар нэмж цацан, зөөлөн гал дээр 4-5 минут үргэлжлүүлэн хуурах хэрэгтэй. Дараа нь ногоо чанасан шөлөө дээрээс нь хийж, сайтар хутган зутан болгоод зөөлөн галаар буцалгаж болгоно. Улаан перец, давс, зутан шөлний амтлагчаар шөлөө амталж болно. Нэг хүний порцоор хийвэл, шар лууван нэг ширхэг, цөцгийн тос 20 грамм, ногоо чанасан шөл 250 грамм, улаан перец, давс, зутан шөл амтлагч орно.

Х.Соёл-Эрдэнэ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан