Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэнгийн Цэвдэг судлалын секторын эрхлэгч, философич доктор Я. Жамбалжавтай ярилцлаа.
-Нийслэлд төрж, өссөн хэн бүхэнд Сэлбэ голтой холбоотой дурсамж байдаг. Танд ч гэсэн тийм дурсамж байгаа байх?
-1990 оноос өмнө манайхны хэлж заншсанаар арслантай гүүрний доогуурх Сэлбэ голын намуухан урсгал, шувуудын жиргээтэй нийлж биднийг нойрноос сэрээдэг байж билээ. Би анх 1986онд Улаанбаатарт ирж байлаа. Тэр үед хичээлээ унших гээд Сэлбийн голын эргээр дээш доош их алхдаг байж. Сэлбэ голоос чийг үнэртээд л, энд тэндгүй оюутнууд тоглож наадаад сайхан байж дээ. Нөгөө эрэг дээр нь гарахын тулд заавал гүүрээр алхаж давдаг байж. 1950 оны үед манай аав Улаанбаатарт ирж Сэлбэ голыг тэмээгээр өгсөж мод түлээ татаж, жин тээж явахад голын хөндий тэр чигтээ хавтгай намаг шавар шалбааг байсан гэдэг. Тэмээ нь шаварт шигдээд, хоёр уулынх нь энгэрийг бараадаж явдаг байсан гэж хэлдэг. Нэлээн урт гол байлаа. Голынхоо эх рүү бургас, шугуй битүү ургасан байсан гэж ярьж байсан санагдана. Ингээд л дурсамж, түүх болоод үлдэнэ гэж хэн санах билээ. Гэхдээ тэр үеийн эрдэмтэн судлаачдын үгийг сонсдог, хэрэгжүүлж байсан бол ийм болоо ч үү, үгүй ч үү гэж боддог. Сүүлийн жилүүдэд Сэлбэ голын ус бага багаар татарсаар өнөөдөр тасарлаа. Голын ус хур тунадас болон гүний ус буюу хөрсний усаар тэжээгддэг. Ажиглаж байхад зуны ширүүн бороотой үед Сэлбэ голын усны төвшин нэмэгдэж, үерлэн, урсгал нь ширүүн болдог. Бороо зогсохоор хэдхэн хоногийн дотор татардаг. Энэ нь Сэлбэ гол хур тунадасаар тэжээгдэж байсныг харуулдаг. Харин хөрсний усаар тэжээгдэх нь аль эртнээс үгүй болсон нь мэдэгдэж байсан. Голын усыг тогтвортой, хэвийн урсгалтай байхад хур тунадаснаас гадна хөрсний усны тэжээл хамгийн чухал. Тэгэхээр Сэлбэ голд хөрсний усны тэжээл үгүй болсон нь татрах нэг шалтгаан болсон.
-Хөрсний ус нь юунаас болоод татарсан юм бол?
-Манай Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэн, Цэвдэг судлалын секторын ахмад эрдэмтэд 1960-1980 оны үед Сэлбэ голын дагуу үүсдэг халиа, тошин, цэвдгийг судалж байсан. Тэрхүү судалгаагаар тухайн үед Сэлбэ голын хөндий цэвдэгтэйг тогтоож байжээ. Ялангуяа Дамбын халиа гэдэг нэртэй байсан. 2000 оны эхэнд хүртэл халиа үүсдэг байсан. Бид түүнийг нь судалдаг байсан. Гэтэл аравхан жилийн дотор халиа үүсэхээ болилоо. 2000 оны эхээр Сэлбийн хөндий битүү намагтай байсан. Ахындаа очиход машин намагт шигдэж, цөмрөөд байдаг байлаа. Одоо хуурай газар болсон байна лээ. Энэ нь гүний ус байхгүй болсон гэдгийг хэлээд байгаа юм. Нөгөө талаасаа 1970 онд хийсэн судалгаагаар МУИС-ийн нэгдүгээр байр, Пеонерийн ордон,Ногоон нуур, 32-ын тойрог тэр чигтээ цэвдэгтэй байсан. Айлуудын дороос ус байнга гардаг байв. Ус дээшээ гарна гэдэг цэвдэгийн үзэгдэл. Харин өнгөрсөн онд хийсэн судалгаагаар 32-ын тойргийн орчимд цэвдэггүй болсон байсан. Өөрөөр хэлбэл, Сэлбэ голын газрын доорх цэвдэг үгүй болжээ гэдгийг нотолсон. Цэвдэгийн гол шинж, үүрэг нь тухайн голын усны горимд нөлөөлдөг. Хөрсний ус, голын урсац их, бага тэнцвэртэй байх чанарыг хадгалдаг. Цэвдэг нь үгүй болохоор гүний ус хөрсөндөө шингэж алга болон, гол руугаа ирэхгүй, урсах чиглэл нь өөрчлөгддөг. Ингэснээр хөрсний усны төвшин доошилж үгүй болдог. Сэлбэ голд хөрсний усны тэжээл байхгүй болсноор тасрах аюулд хүрсэн.
-Цэвдэг үгүй болох гол шалтгаан юу байв?
-Намаг нь хатаж ширгэх, цэвдэг үгүй болох нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой. Улаанбаатараас гаднах бүсэд байгаа хүн ам суурьшаагүй газрын цэвдэг хэвээрээ байгаа. Жижиг голууд нь урсаж байна. Мэдээж, байгаль, цаг уурын өөрчлөлтийн хүчин зүйлээс болж байгаа. Гэхдээ хүний үйл ажиллагаа гол нөлөөтэй. Иргэд голын дагуу суурьшиж хатуу шингэн хаягдлаа их хэмжээгээр асгаснаас бохирын халиа үүсдэг болжээ. Тухайлбал, Дэнжийн мянгаас доош 32-ын тойрог руу уруудахад ус зайлуулдаг далан бий. Даланд халиа тошин үүсч, хөлддөг. Зун нь хайлж хөрсийг бохирдуулдаг. Байгалийн жамаар үүсдэг байсан халиа нь хиймэл, бохир болж хувирсан. Цэвдэг, ус, хөрсний чийгийг тогтвортой барихын тулд газрын гадаргыг ургамлын бүрхэвчтэй байлгах ёстой. Гэтэл гадаргын бүтэц алдагдаж хүн, машины мөрөөр тахлагдсан нь цэвдэг үгүй болох гол шалтгаан болсон. Ургамалгүй болсон газрын гадарга хуурайшиж, наранд хэт халснаар цэвдэг хайлах нөхцөл бүрдсэн.
-2010 он гэхэд Сэлбийн ус хүний буруутай үйл ажиллагаанаас болж татарна гэдэг ч юм уу, тийм таамаглал байсан болов уу?
-Эрдэмтэн судлаачид хэлж, анхааруулж байсан нь тодорхой. Гэсэн ч сүүлийн арван жилд Сэлбийг дагасан барилга байшин, дэд бүтэц эрс нэмэгдсэн. Туул гол, Богд уулаа гороолоод барилгууд дүүрлээ. Байгаль, хөрсний гүний усанд сөрөг нөлөөгүй техник, технологи хөгжиж байгаа гэж сүүлийн үед яриад байгаа нь худлаа. Ямар ч техник тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж байгаа.
-Сэлбийг яаж сэрээх вэ. Мод тариад сэргээнэ гэж байна, хэдий хэрийн хугацаа шаардагдах бол?
-Сэргээхэд их хөрөнгө шаардана. Цэвдэг, намаг дахин бий болохгүй. Механик аргаар хиймэл урсац бий болгох боломж байгаа. Мод тарьж эхэлсэн нь зөв. Мод газрын гадаргыг хөрсжүүлж, хэт халалтаас сэргийлэн, ууршилтын хэмжээг багасдаг. Гэхдээ, хөрсний ус байхгүй болж байгаа нөхцөлд Сэлбэ сэрэх эсэхийг хэлж мэдэхгүй байна. Газар зүйн хүрээлэнгээс Сэлбэ голын дагуу хийсэн судалгаа алга. Үүнд хөрөнгө, мөнгө шаардана. Барилгын компаниудын хөрөнгө, захиалгаар цэвдэгт хөрсний судалгааг 32-ын тойрог орчимд хийсэн. Байгалийн жамаар хөрсний ус багасч байна. Нөгөө талаар, гадаргын усны хэрэглээ ихэссэн. Гүний усаа ихээр хэрэглэж байна. Сэлбэ голын эхээр байдаг айл болгон хашаандаа худаг гаргасан. 3000 метрийн гүнд байгаа ус ууршдаггүй. Харин усыг газрын гадарга дээр ил гаргаж, замбараагүй хэрэглэснээр ууршилт ихэсдэг. Сэлбэ голын усыг эргэж сэргээнэ гэдэг том асуудал. Танай сонин Сэлбийн төлөө санаа тавьж, санаачлага гаргаж байгаа нь сайн хэрэг. Аль болох олон нийтийг энэ ажилдаа хамруулж, анхаарлыг нь хандуулж байж амжилт олно.
-Ширгэсэн гол мөрнөө сэргээх тал дээр мэргэжлийн байгууллагууд хэрхэн ажиллаж байна гэж бодож байна вэ?
-Төр, засгаас Сэлбийг сэргээх талаар хэрэгжүүлээд байгаа юм алга. Харин хотын дундуур урсаж байсан Сэлбэ голоо яагаад ширгээчихэв. Сэргээхэд чинь хамтран ажиллая гэсэн Солонгосын олон улсын байгууллагын судлаачид манай хүрээлэнд ирдэг. Сэлбэ, Туул голын дагуу далан барьж, урсацыг нь тогтворжуулах хөрөнгө гаргая гэсэн санал ч тавьж байсан. Сэргээе гэж ярих нь нэг хэрэг. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ярьж, хийх хэрэгтэй. Сүүлийн үед эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсох нь бага байна. Судалгаа шинжилгээгүйгээр, худал үнэн мэдээллээр цэнэглэгдсэн “ногоон” байгууллага олон байна. Зарим нь үнэхээр хамгаалахын төлөө байгаа ч олонх нь хэтэрхий ашиг, сонирхол хөөсөн хүмүүс байх шиг. Ажил болох нь удаан байна.
-Цэвдэгийн зэрэг Улаанбаатарын орчимд хэр байдаг. Одоо ямар тархалттай байна вэ?
-Улаанбаатар цэвдэгийн зэрэг өндөртэй. Гэхдээ Алтай, Хангайн бүсийн зэрэгт хүрэхгүй. Байгаль, экологи талаасаа цэвдэгт хөрс, гүний усаа хамгаалах нь юу, юунаас чухал. Магадгүй, хэдэн жилийн дараа ус хамгийн өндөр үнэтэй зүйл болохгүй гэх баталгаа алга. Сэлбэ, Улиастай, Толгойтын голууд Туул голд цутгадаг. Тэгэхээр эдгээр голуудын ус татрах тусам Туулын ус багасна. Цэвдэгтэй газар инженерийн байгууламжид сөрөг нөлөөтэй гэдэг өрөөсгөл ойлголт бий. Америкийн Аляск муж, Канад, Оросын Сибирь тэр чигтээ цэвдэгтэй. Барилга, байшин хот тосгон нь бүгдээрээ цэвдэг дээр баригдсан. Тооцоог нь зөв гаргавал юуг ч барьж болно. Усан дээр ч барилга барьдаг биз дээ.
Ц.Мягмарбаяр