gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МУГЖ Д.Энхзул: Машины багажинд бүтэн гурван цагийн турш хөдөлгөөнгүй хэвтэхэд олон л юм бодогддог юм билээ

Соёл урлаг
2010-05-12
0
Twitter logo

Өвөрмөц дуу хоолойгоороо ялгарч, өөрийн имиджийг бүрдүүлж чадсан цөөхөн дуучдын нэг нь МУГЖ Д.Энхзул. Тэрээр сюрприз барих буюу сонин содон бүхний эхлэлийг байнга тавьж байдаг нь ч түүнийг ямагт олны анхаарлын төвд аваачдаг.

Саяхан л гэхэд тэрээр "Зөн билгийн тулаан" нэвтрүүлэгт "оролцож" машины багажинд гурван цаг гаруйн хугацаанд хөдөлгөөнгүй хэвтэн хэр тэвчээртэй болохоо харуулсан. Тэгвэл Монголын дуучдаас хамгийн анх удаа зах дээр бүрэн хэмжээний тоглолт хийх шийдвэр ч мөн түүнээс гарч байна.

Тэрээр энэ сарын 31 -нд "Хүчит шонхор" захын "Ореn air"-т хүүгийнхээ хамт тоглох гэж байгаа аж. Энэ мэт сонин хачнаар дүүрэн түүний яриаг уншигч танаа хүргэе.

Театр биш захын гадна талбайд тоглолтоо хийнэ гэхээр хүмүүс их гайхаж байгаа

-Уран бүтээлийн олз омог, сонин хачин ихтэй байгаа бололтой, дэлхийн урлагийн их наадамд оролцоод ирж. Наадам ямархуу болов?
-Дэлхийн 40 гаруй улсын элчин сайдууд гэр бүлийнхээ хамт оролцсон урлагийн том наадам боллоо. Энэ арга хэмжээнд Алтанцэцэг маань ардын дуугаа дуулсан. Бид хоёр энэ арга хэмжээнд оролцсоноос гадна тэнд байгаа Монголчууддаа эрч хүч өгөх зорилгоор тоглолтоо хийсэн.

Таван удаа тоглосон, маш сайхан хүлээж авлаа. Дэлхийн хэмжээний томоохон наадамд оролцон сайхан юм үзэж, нүд нээгээд ирлээ дээ. Уран бүтээлийн тухайд эрэл хайгуул хийн хэд хэдэн шинэ дуу зохиогчдоосоо аваад ажиллаж байна. Өнгөрсөн жил би хүүгийнхээ хамт "Амин хэлхээ" цомгоо гаргасан. Энэ цомгийнхоо дуунуудыг хүнд хүргэж, зарим нэгийг нь клипжүүлэх гээд ажил их. Түүнийхээ дараа шинэ цомгийнхоо ажилд оръё гэж бодож байгаа. Цомог гаргана гэдэг бас их хөдөлмөр шаардсан ажил шүү дээ.

-10 сард болох олон улсын арга хэмжээтэй холбогдуулан Солонгост хараар ажиллаж байгаа гадаадын иргэдийг албадан нутаг буцаах шийдвэр гарсан байсан. Монголчуудын маань амьдрал ахуй ямархуу байх юм?
-Урлагийнхаа буянаар би олон орноор явж, тэнд амьдарч буй Монголчуудтайгаа ярилцаж, сэтгэл санааг нь хуваалцаж байсан. Мэдээж, хөгжилтэй оронд амьдрах орчин нь сайхан байж таарна. Гэвч Монголын мянга мянган боловсрол мэдлэгтэй сайхан залуус мөнгөний төлөө хүний нутагт гарынхаа алгыг эвэрштэл хар ажил хийж байна шүү дээ.

Энэ асуудлыг дагаад гэр бүл салах, хүүхэд өнчрөх, эрүүл мэндээрээ хохирох гээд олон сөрөг зүйл гарч байна. Энэ байдлыг харах болгондоо би "Манай Монгол орон хэзээ энэ сайхан залуус, боловсон хүчнээ эх оронд нь сэтгэл хангалуун амьдруулах юм бол" гэж харуусаж явдаг юм. Солонгосчууд бас их муухай, харгис хатуу хүмүүс байдаг юм байна. Сая гэхэд "Ээж ээ, аав аа намайг хэзээ авах юм бэ" гэж орилж байгаа долоохон настай хүүхдийг ээж аавтай нь ч уулзуулахгүй хил дээрээс буцааж байсан.

Бидний хувьд Солонгос руу очих буцах гэдэг амархан байгаа байхгүй юу. Гэтэл ард түмний маань амьдрал ийм л байна. Бас тухайн улс орныхоо соёл, орчин, ёс зүйтэй нь зохицчихсон сайхан амьдарч байгаа хүмүүс ч байна.

-Хүүтэйгээ хамтран тоглолт хийсний тань дараа "Дуучны хүүхэд дуучин, улстөрчийн хүүхэд улстөрч болдоггүй" зэргээр бяцхан шүүмжлэл гарч байсан. Та яаж хүлээж авав?
-Би тиймэрхүү мэдээллийг уншиж байгаагүй юм байна. Гэхдээ би хүүгээ заавал дуучин, олны танил болгох гэж зүтгээд байгаа юм биш. Харин ч эсрэгээрээ аль болох хол байлгахыг хүссэн. Яагаад гэвэл би энэ урлагийн амьдралыг мэдэж байгаа учраас.

Дуучин хүн гэдэг тайзан дээр нэг сайхан хувцасласан, инээсэн хүн харагддаг ч дандаа тийм биш шүү дээ. Тэр тайзны арын амьдрал, тухайн дуугаа хүнд хүргэх гэж хэр их хөдөлмөрлөдөг, ямар олон бэрхшээлийг даван туулдаг билээ. Би эх хүн, хүүгээ бас хайрлана шүү дээ. Тэр болгоныг хүү маань үзээсэй гэж хүсэхгүй. Тийм ч учраас би хүүгээ өөр чиглэлээр сургаж байгаа.

Миний хүү чинь эдийн засгийн чиглэлээр суралцдаг юм. Гэхдээ өөрөө дуулах их дуртай. Ямар ч ээж аав хүүхдийнхээ сонирхлыг дэмждэг. Нэг нь яах юм бэ гэж хорьж байхад нөгөө нь дэмжиж байдаг. Аав нь харин хүүгээ их дэмждэг юм. FM-үүдийн шилдэг дуунуудад дуу нь орж байна. Би нэг ч FM-д "Хүүгийн минь дууг цацаад, хит-д багтаагаад өгөөрэй" гэж хэлээгүй.

Эх үрийн нандин хэлхээ гэдэг хүний амьдралд маш сайхан дулаан энерги, их хайрыг мэдрүүлж байдаг зүйл. Олон аав ээж миний хүүг хүүтэйгээ адилтган бодож хайрлаж байгаа. Надтай адилаар. Тийм болохоор би хүүгээ сонирхлынхоо дагуу дуртай зүйлээ хийгээд яваг гэж боддог. Миний хүү чинь ор чадахгүй хүн биш, хүний чихэнд сонсголонтой хөөрхөн хоолойтой.

-Таныг Монголын хамтлаг дуучдаас хамгийн анх удаа зах дээр тоглолт хийх гэж байгаа тухай дуулсан. Үнэн үү. Үнэн бол яагаад ийм шийд гаргав?

-5 сарын 31 нд эх үрсийн баяраар "Хүчит шонхор" зах дээр тоглоно. Энэ захын захирал Сайнаа гэж маш мундаг бүсгүй байдаг юм билээ. Нэг арга хэмжээн дээр надтай уулзаад "Таныг анх дуулж эхэлснээс чинь хойш одоог хүртэл сонсож яваа.

Манай зах гаднаа талбайтай, тэнд тоглоод өгөөч" гэж энэ саналыг анх тавьсан юм. Зах гэхээр хар бараан, эмх замбараагүй хөглөрсөн гэсэн ойлголт хүн бүхэнд байдаг ш дээ. Үнэнийг хэлэхэд анх миний санаанд ер багтаагүй. Тэгэхэд олон жилийн турш миний фэн яваа энэ бүсгүй маань "Тоглолт хийх боломжтой. Та үнэмшихгүй бол очиж үзээч" гэсэн.

Би очиж үзээд гайхсан. Бүх хүмүүс нь цагаан халатаар ижилссэн, маш цэмцгэр орчин намайг угтсан. Ноднин өөрсдөө тэндээ арга хэмжээ зохион байгуулсан юм билээ. Тэнд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсээ дэмжиж энэ үйл ажиллагааг санаачилсан, энэ удаад "Дээлтэй монгол" нэртэй арга хэмжээ хийх гэж байгаа юм байна.

Тэр олон хүнийг удирдан, тийм орчин бүрдүүлж чадсаныг нь хараад надад бахархах сэтгэл төрсөн. Бас манай захууд бүгд ийм болчихвол гэсэн бодол төрж байсан. Хэсэг бодсоны эцэст би зөвшөөрсөн.

Тэнд ажиллаж байгаа хүмүүс боломжийн амьдралтай бүр баян хүмүүс. Тэгсэн хэрнээ тэдэнд гоё хувцсаа өмсөх, алт мөнгөө зүүх үе, орчин бараг гардаггүй. Яагаад гэхээр өглөөнөөс орой хүртэл ажил. Орой зах хаахад бүх үзвэр үйлчилгээ аль хэдийн эхэлчихсэн зарим нь дуусаж байдаг. Тийм учраас би энэ бусдынхаа төлөө сэтгэл тавьж байгаа эмэгтэйн саналыг зөвшөөрөн хүүтэйгээ хамт тоглохоор шийдсэн.

"Хүчит шонхор" захынхан болон Дэнжийн мянга орчмоор амьдарч байгаа ард иргэдээ энэ тоглолтыг маань ирж үзээрэй гэж уримаар байна.

-Хүү тань юу гэж байна?
-Манай хүү ч гэсэн "Зах аа" гэсээр гайхаж угтсан. Гэхдээ үнэнийг хэлэхэд Монголчууд маань өнөөдөр бүгд л захаас амьдралаа залгуулж байгаа шүү дээ. Хөдөөнөөс шөнөжин давхиж ирээд, өглөө нь зах гарч ажлаа бүтээгээд л буцдаг. Харин үйлчилж, үйлчлүүлж байгаа аль аль талынх нь эрүүл мэнд, орчинг бодож жаахан ч гэсэн өөрчлөлт хиймээр санагддаг юм.

Машины багажинд гурван цаг гаруй хэвтэхдээ "би ч гэнэн юм даа" гэж өөрийгөө шүүмжилж байсан

-Саяхан та хүмүүсийг шоконд оруулах дөхлөө. "Зөн билгийн тулаан" нэвтрүүлэгт оролцож. Үнэхээр та машины багажинд байв уу эсвэл зохион байгуулалттай зураг авалт уу?
-Солонгос явахаасаа өмнө энэ нэвтрүүлгийн зураг авалтад оролцсон юм. Ирэнгүүт олон хүн мессеж бичиж, утсаар ярьж байна. Намайг машины багажнаас гараад ирнэ гэж хэн ч бодоогүй байх л даа. Гарцаагүй гурван цаг гучин минут хэвтсэн.

Би үзмэрч, зөн билэгч Сарандаваа эгчийг маш их хүндэлж явдаг юм. Энэ хүнийг танихгүй байхдаа ч телевизээр ярихад нь сувгаа солихгүй үздэг байсан. Биеэс нь гэрэл цацарч байх шиг надад санагддаг байсан. Энэ хүн маань "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байгаа юм билээ. Тэгээд над руу "Нэвтрүүлэгт оролцооч ээ" гэж ярьсан.

За гэж хэлэхээс аргагүй миний хүндэлдэг хүн хэлсэн болохоор би зөвшөөрсөн. Бас би энэ нэвтрүүлгийг үзэх их дуртай. Надад "Чи машинд нуугдана" гэж хэлснээс биш багажинд гэж хэлээгүй байхгүй юу. Би ямар нэг том машины арын суудал дээр намбайгаад л сууж байх юм бодон очсон чинь жижигхэн машины багаж нээгээд "Энд" гэхэд нь их гайхсан.

Нөгөөдүүл маань ч "Нэвтрүүлгийн цаг эхэллээ" гэж шавдуулаад би нэг нимгэхэн одъяалны талыг нь дороо дэвсэн, талыг нь нөмрөөд л ороод явчихсан. Өөрөө урлагийн хүн учраас нэвтрүүлгийн цаг гэдэг ямар үнэтэй байдгийг маш сайн ойлгож байгаа юм л даа. Би бодсон л доо. Намайг их амархан олчих байх гэж. Гэтэл гурван цаг гаруй болсон.

-Даарсан уу? Багажинд гурван цаг хэвтэхэд юу бодогдож байх юм?
-Даарсан, маш их. Бүх бие дагжиж байсан ч би чичрэхгүй дээ гэж бодон хэвтсэн. Бас л мартагдахааргүй тэвчээр заасан үйл явдал байсан. Хүн амьдралдаа олон зүйлийг үздэг гэдэг үнэн л юм байна. /Инээв/ Би хэзээ ч жижигхэн машины багажинд гурван цаг гаруй хэвтэнэ гэж төсөөлж байгаагүй.

Тэгэхгүй ингэхгүй гэж хүн амьдралд ам гардаггүй гэдгийн л нэг жишээ энэ байх. Чимээгүй орчинд бичлэг явагдаж байгаа болохоор хөдөлж болохгүй. Яг хажууд ирэхээр нь дотроо л "Наашаа ирээч ээ" гэж дуудаж байсан. Гурван цаг гаруй машины багажинд нэг талаараа харан хөдөлгөөнгүй хэвтэнэ гэдэг эмэгтэй хүний хувьд тэвчээр шүү. Урлагийн хүмүүсийн тэвчээр, хатуужил энд их нэмэр болсон гэж боддог.

Гарч ирэхэд миний бөөр бүр татчихсан байсан. Би тэр хүмүүсийг их хүндэлсэн. Тэд бүгд л өөрийн зөн билэгтээ итгэн, амжилт гаргана гэж шалгарч ирсэн хүмүүс шүү дээ. Тийм учраас ямар нэг дуу авиа гарган тэр зөн билэгч хүмүүсийн ажилд саад болчих вий, анхаарлыг нь сарниулчих вий гэж маш их тэвчсэн.

Миний хувьд үүргээ маш сайн биелүүлсэн. Гэхдээ олон хүн олны танил, цайвар хувцастай эмэгтэй хүн ч гэдэг юм уу дөхүүлж хэлж байгаа нь бүдэг бадаг ч гэсэн сонстож байсан. Зарим нь яг хажуу талын машиныг заасан. Энэ нэвтрүүлгийн хамгийн анхны шалгуур байсан учраас арга барилаа олохгүй бас хажуу дахь засварын газраас үе үе чимээ гарах нь магадгүй энэ хүмүүст нөлөөлсөн байж мэдэх юм.

-Зураг авалтын завсраар ч юмуу хэцүү байгаагаа хэлж болоогүй юм уу?
-Дараагийн зөн билэгтнээ оруулахынхаа өмнө асууж байсан л даа. Гайгүй юу гэж. Эхэндээ "Зүгээр ээ" гэж байснаа сүүлдээ "Хурдлаач ээ, би үхэх нь ээ" гэчихээд зөн билэгчдээ ороод ирэхээр нь чив чимээгүй болчихдог. Нэг талаараа хөдөлгөөнгүй, хөлөө атийгаад хэвтэнэ гэдэг тийм амар биш.

Магадгүй тэвчээр муутайхан хүн байсан бол гарчих байсан ч байж мэднэ. Сүүлдээ "Би их гэнэн юм аа. Багажинд хэвтэх эсэхийг нь ч асуухгүй" гэж бодож байсан. Ер нь ойлгомжтой байсан байгаа байхгүй юу. Хорин хэдэн машин дотроос сонгож нэгд нь нууна гэж байгаа юм чинь юу гэж намайг арынх нь суудалд ил суулгах вэ дээ. Цонхоор харагдана ш дээ. Хэвтэж байхдаа "Гэнэн юм даа. Дутуу сэтгэжээ" гэж өөрийгөө зэмлэсэн. Шүүгчид нь сүүлд "Чамд их санаа зовлоо" гэж хэлж байсан.

-Дахин иймэрхүү санал ирвэл оролцох уу?
-Үгүй, дахиж ёстой зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл хүн нэг алдаж болно. Хоёр алдаж болохгүй ш дээ. Надад их сургамж болсон.

Галмандах багш маань том болсон сайхан охиноо алдчихаад байхдаа "Нэг л тогтохгүй л байх чинь" дуугаа зохиосон

-Монголчууд дуунд дуртай, хайртай ард түм. Тэр ч утгаараа тухайн дуучны сэтгэлээсээ дуулж байгаа эсэхийг сайн мэдэрдэг. Таныг сэтгэлээсээ дуулдаг дуучдын тоонд оруулдаг юм билээ?
-Ер нь би хаана ч тоглолт хийсэн ямар ч дууг сэтгэлээсээ дуулдаг. Гурван дуу дуулаад ороход л аймаар ядардаг. Хүн харахад зүгээр л инээж баясаад дуулж байгаа мэт боловч бид чинь их хүч, энерги зардаг. Хүмүүс өөрсдийгөө нөөдөг л дөө.

Би ч ядардаг гэдгээ мэддэг болохоор заримдаа өөрийгөө нөөе гэж боддог. Гэсэн ч дуу сонсох, тэр цаг хормыг хамтдаа өнгөрүүлэх гээд ирсэн үзэгчдээ хараад л өнөө бодлоо мартчихсан хамаг сэтгэл, энергээ нэг мэдэхэд гаргачихсан байдаг. Тийм болохоор миний ард түмэн намайг хүлээж авдаг, өөрийн чинь хэлснээр сэтгэлээсээ дуулдаг гэж хүндэлдэг байх.

-Таны "Амин хэлхээ" цомогт орсон "Нэг л тогтохгүй байх чинь" дуу сүүлийн үед хит болоод байгаа. Энэ дуу таны сэтгэл зүй эсвэл амьдралын тань ямар нэг учралтай холбоотой юу?

-Манай нутаг бүр сумын маань хүн, гавьяат багш Галмандахын аялгууг нь хийсэн дуу. Хүүхдийн дууны гэхээр хүн бүр мэднэ дээ. Харамсалтай нь энэ хүн өнөөдөр бидний дунд алга. Багш маань том болсон хөөрхөн охиноо алдчихсан юм билээ.

Уран бүтээлч хүмүүс чинь их хөнгөн сэтгэлтэй ш дээ. Охиноо алдчихаад сэтгэлээр их унан уйлж, ууж янз янзаар үзсэн ч өөрийгөө барьж чадахгүй байсан гэдэг юм. Тэгээд Ү.Хүрэлбаатар гуайд энэ байдлаа ярин нэг л сэтгэл тогтохгүй байна гэхэд "Найз нь чамд нэг шүлэг бичиж өгье" гэсэн юм билээ. Энэ дуун дээр охиноо алдчихлаа ч гэдэг юмуу, хэцүү хүнд гэсэн үг байхгүй. Тэрийг нь оруулчихвал бүр л гуниглана.

Ер нь хүний сэтгэл юунаас ч болоод тогтохгүй байж болно. Бүх хүнд сэтгэл нь самуурсан, тогтохгүй үе байдаг шүү дээ. Ү.Хүрэлбаатар гуай

Сэнгэнэтэл сайхан дуулмаар ч юм шиг
Сэтгэлээ онгойтол уйлмаар ч юм шиг
Сэрлийн түмэн аялгууг
Сэрж хэн тайлах вэ
Өнөө маргааш нэгэнтээ уулзан учрах ч юм шиг
Өвөр зуураа сэнсрээд нэг л тогтохгүй байх чинь гэж гэгээтэй ч юм шиг гунигтай ч юм шиг тийм сайхан үг бичсэн.

Багш маань энэ шүлгийг аваад шууд л дахилтынх нь аяыг зохиосон гэсэн. Энэ дуу багшийн маань сэтгэлд хэдэн өдрийн турш байсан тэр аймшигтай харыг гаргасан гэж нас барахынхаа өмнөхөн ярьж байсан юм. Тэгээд надад "Чи л энэ дууг амилуулж чадна" гэж хэлсэн.

Харамсалтай нь би багшийнхаа амьдад дуулж гаргаж чадаагүй. Багш маань гэнэтхэн нас барчихсан. Тэр үед нь би "Амьдад нь дуулаад сонсгочихгүй дээ" гэж өөрийгөө маш их зэмлэсэн. Хүмүүс энэ дууны түүхийг мэдэхгүй учраас сэтгэл нь нэг л дэнжигнээд байна уу даа гэж бодсон шиг байгаа юм.

Дуу бүхэн өөрийн гэсэн түүх, учир утгатай. Хүний амьдралд ямар ч зовлон тохиолдож болно. Тэр бүхнийг багтаасан атлаа гунигтай биш хөнгөхөн сэвэлзүүр гуниг төрүүлэхээр сайхан дуу. Би энэ дуугаа маш гоё клиптэй болгох гээд зохиолыг нь бичиж, бясалгаж яваа.

Хүмүүс тохиолдож байгаа гуниг бүхнээ бодоод дуулаг л дээ, тэр мөртөө надад ирээдүй байнаа гэдгээ илтгэн сэнгэнэтэл сайхан дуулмаар ч юм шиг гээд дуулаг л дээ. Анх дуулсныхаа дараа би энэ дуугаа машиндаа тавих дуртай байсан. Сайхан дуу. Түүхийг нь сайн мэдэх болохоор сэтгэлд ч их ойр байдаг юм.

Намайг үргэлжид өнгөлж, зүлгэж байдаг ханьтайгаа учирсандаа би өөрийгөө азтай эмэгтэй гэж боддог

-Та хувийн амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Гавьяатын сонголт өөрөөр хэлбэл таны эр нөхрийн тухай асуух гэсэн юм?

-Нөхөртэйгөө ханилаад 21 жил болж байна. Эмэгтэй хүн болгон сайн, сайхан хүнтэй сууя гэж боддог ч зарим тохиолдолд тэр хүсэл, бодлоороо байж чаддаггүй. Би ч ялгаагүй сайн хүнтэй сууя л гэж боддог байсан. Тийм хүнээ олсон болохоор би өөрийгөө азтай эмэгтэй гэж боддог.

Миний арын амьдрал тайван, хань маань намайг үргэлж өнгөлж зүлгэж, сонгосон замыг маань дэмжиж урамшуулж байдаг болохоор би үе үеийнхэнтэйгээ зэрэгцэн ард түмэндээ уран бүтээлээ хүргэж явна. Би ханийнхаа хүчинд явж байгаа гэж боддог.

Ер нь аль ч салбарынх, эр эм аль нь ч бай амьдрал хамгийн чухал нь. Амьдралын халуун цэгээс л хүний цааш ахих, уруудах бүх юм хамаарна. Өглөө гарах, орой очих бүрт нь нэг л тийм тайван бус байдал үдэж, угтдаг бол тэр хүн хэчнээн чадалтай, мэдрэмжтэй, боломжтой байсан ч амжилтад хүрэхгүй.

Ерөөсөө хүн бол сэтгэлийн амьтан. Хүүдээ ч гэсэн би "Миний хүү амьдралаа зөв сонгон, сайн ханьтай л болох хэрэгтэй. Тэгвэл миний хүүгийн амьдрал, ажил бүх юм сайхан явна" гэж хэлдэг. Амьдралд үргэлж хөтлөлцөөд инээгээд явна гэж байхгүй, жижиг ч гэсэн асуудал гарна. Тэр болгоныг зохицуулдаг л байх хэрэгтэй. Бие биенээ өршөөж уучилж, нэгэндээ урам өгч чаддаг байх хэрэгтэй гэж бодож явдаг юм.

-21 жилийн өмнө анх биенээ харж, танилцаж байсан үеэ дурсвал сонин байх?

-Би хүүхэд байхын, сургуулиа төгссөн хойноо ч дуулдаг байсан юм. Тэгээд сумынхаа нэг арга хэмжээнд орж дуулах үеэр манай хүн аймгаас томилолтоор ирж таарч тэр тоглолтыг маань үзсэн байдаг юм. Зритель дундаас гаднаас ирсэн их өнгөлөг, шар залуу надад ч содон харагдаж байсан. Голд нь суучихсан хэзээний танил хүн шиг бахдалтай нь аргагүй сонсож суусан.

Тухайн үед дээд сургууль төгсөөд очсон, офицер хувцастай хүн их гоё харагддаг байлаа ш дээ. Сумын жижигхэн охин яахав дээ, “гоё ах байна” гэж бодоод л өнгөрсөн. Учрах ёстой хүмүүс учирдаг гэж ярьдаг шүү дээ. Дараа нь би Хэнтийн чуулгад ороход дахин таарч, танилцан амьдралаа холбосон.

Миний хань чинь урлагийн гэр бүлд өссөн хүн. "Ханхэнтий" чуулгын хөгжмийн багш, УГЗ Гомбо манай хүний аав. Манай хүн хааяа "Нэр алдарт гарсан хойно чинь биш дуунд дуртай жижигхэн бор охин байхад чинь би чамтай суусан" гэж дурсдаг юм.

Тийм ч учраас өнөөдөр амьдрал бат бөх, нэгнээ хайрлах хайр их байдаг. Манай хүн анхнаасаа л гэр бүлийн суурь хүмүүжил сайтай, ухамсартай, эмэгтэй хүнийг хүндэлж хайрлаж чаддаг хүн шиг харагдсан. Тийм л хүн. Бид хоёрыг ханилахаас өмнө хүмүүс "Ямар азтай нь энэ залуутай суух болоо" гэж ярьдаг байсан гэдэг.

Гэтэл сумаас ирсэн жижигхэн бор охин эхнэр нь болчихдог. Миний ханьтай суух юмсан гэж мөрөөдөж байсан охид олон байсан юм шиг байна лээ. /Инээв/ Миний хань намайг гэргийгээ болгон аваачихын тулд том байшин барьсан хүн шүү дээ.

Аав нь хүртэл "Сүх барьж мод цавчиж үзээгүй хүнийг ингэж байшин барина гэж төсөөлж явсангүй" хэмээн гайхаж байсан. Өглөөний зургаагаас байшингаа барьж байгаад найман цагт ажилдаа явдаг байсан гэдэг юм. Юм бүхний эхлэл ямар байна, сэтгэл нь яаж шингэж байна түүгээрээ л хүний амьдрал цааш явдаг юм байна гэдгийг би мэдэрдэг.

-Хоёр биенээ анх харах тэр үед та ямар дуу дуулж байсан юм?
-Ардын жүжигчин Мөнхшүрийн дуулдаг "Тагтаа" дууг дуулж байсан. Араараа олон хүүхэд зогсоочихсон, цэнхэр хувцастай дуулдаг ш дээ. Сумд ямар тийм олон хүүхэд дуулах биш. Гэсэн ч шөнөжингөө сууж энгэрт нь дүүрэн шигтгээ хадаад цэнхэр хувцас өмсөн дуулж байсан.

-Таныг нэр алдарт хөтөлсен "Гэргийн дуу"-тайгаа яаж учирсан юм бэ?
-"Ханхэнтий" чуулгад ажиллаж байхдаа дуурийн театрт мэргэжил дээшлүүлэх 45 хоногийн курст ирсэн юм. Гэрээ санаад буцахын түүс болчихсон байх үедээ энэ дуугаа дуулсан. Би нөхөр лүүгээ "Ядарч, өлсөж, зутарч байна. Буцъя" гэж ярьдаг байлаа.

Яг тэр үед манай Түвшинтөгс энэ дууны маань хөгжмийн зохиолчид "Манай нутгийн хүүхэд ирсэн байгаа. Энэ дуугаа өгчих л дөө" гэж гуйхад эхлээд "Үгүй" гэсэн юм билээ. Түвшинтөгс дууг нь авахаар болсныхоо дараа "Хичээж дуулдаг юм шүү. Нэг л алдаа гаргавал чамд өгөхгүй" гэж байсан. Би ч хоёр гурав сонсоод л сурчихсан, их ч мэрийж дуулсан.

"Дөрвөн-Уул" радиод шөнө нь бичүүлээд маргаашаас нь цацагдаж эхэлсэн. Зохиогчдод нь ч таалагдсан. "Гэргийн дуу"-ны маань үгийг эдийн засгийн ухааны доктор Баяндалай, хөгжмийг Алтангэрэл ах маань бичсэн юм. Энэ хоёр хүн миний хамгийн ойр дотны хүмүүсийн л нэг.

Миний ах дүү, хамаатан саднаас дутахааргүйгээр сэтгэлд минь байр сууриа эзэлсэн хүмүүс. Жил бүрийн цагаан сараар би тэдэндээ очиж золгодог юм. Энэ л дууныхаа ачаар би тухайн үедээ төрийн ордон гэдэгт орж байлаа. Нутагтаа байхдаа манай хүн бид хоёр "Хос залуус гэдэг аз жаргалтай ..." гээд их дуулдаг байсан. Тэр хүсэл мөрөөдөл минь ч биелж эхэлсэн дээ.

-Энэ дууныхаа дараа шууд Улаанбаатарт ирсэн гэсэн үг үү. Та "Ханхэнтий" чуулгад хэр удсан юм?
-Таван жил гаруй болсон. "Гэргийн дуу"-ны дараа хотод үлдэх санал тавихад нь би нөхөртөө "Энд ах дүүс гэх нэг ч хүн байхгүй. Хэнийгээ түшиж амьдрах юм. Нутагтаа буцъя" л гэдэг байсан. Харин Баяндалай гуай манай нөхөрт "Эр хүн, өрхийн тэргүүний хувьд шийдвэрээ гарга" гэсэн. Тэгээд л хотын айл болж хөлсний байрнаас амьдралаа эхэлж байлаа даа.

Бүх зүйл нь тогтчихсон байсан амьдрал өөрчлөгдөхөөр хэцүү юм их байсаан. Хоёулаа 15 000 төгрөгтэй зах гараад буузны жигнүүр авах гэтэл мөнгө маань яг тулчихсан. Тэгээд л жигнүүрээ бариад захаас уруудан инээлдээд л алхаж байлаа? Одоо ч тэр жигнүүр манайд байдаг юм.

Энэ бол хүний амьдралын нэг шат. Хэн хэн нь уурлалаа гэхэд хөөрхий дөө, энэ маань амьдралынхаа төлөө хэрхэн зүтгэлээ дээ гээд нэгийгээ бодно, уучилна шүү дээ. Бүх зүйл нь бэлэн амьдрал дээр хүн очвол тэр амьдрал амтгүй, уучлал, хүндлэлгүй байх тал бий.

-Тэгэхээр та амьдралд бүхнийг "0"-оос эхлэх гэдэг зарчмыг барьдаг гэсэн үг үү?
-Харж байхад хүмүүс амьдралаас хэтэрхий ихийг хүсээд байдаг. Хэтэрхий их зүйлд шунаж тэмүүлдэг, биеэ муудтал зүтгэдэг. Чухам тэр зүтгэж буй зүйлийнх нь цаад үзүүр нь хаа байгаа юм. Эцэс төгсгөлгүй зүйлд зүтгэсээр байгаад олж хурааснаа ч эдэлсэн юмгүй өнгөрдөг.

Хүний амьдрал богинохон, хэрэглээ нь бага байхгүй юу. Түүнийхээ оронд хүн эрүүл байх, ээж аав ойр тойрныхноо баярлуулах тухай бодох хэрэгтэй шиг санагддаг юм. Би ээжийнхээ гучин долооны жил дээр гарсан айлын отгон охин. Ээжийгээ л их баярлуулах юмсан гэж боддог. Миний ээж ная хүрч байгаа сайхан буурал бий. Таван давхрын шат руу надтай уралдах нь холгүй гарчихна шүү.

Ээж маань "Миний хүү өнөөдөр чиний амьдрал болж байгаа бол ирээдүйд ч болно. Битгий олон зүйлд шунаж тэмүүл. Өөрийгөө битгий зовоо" гэж хэлдэг юм. Миний гэр бүл ч гэсэн яг энэ зарчмаар амьдардаг. Ер нь хүн ээж аавыгаа баян болж байгаад ачилна эсвэл амралт, баяраар очиж баярлуулна гэж хойшлуулалгүй өнөөдөрт нь л баярлуулах хэрэгтэй. Баян болохыг чинь хүлээж чадахгүй ч байж мэднэ шүү дээ.

Бас хүн өнөөдрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Бүх юм зуун хувь сэтгэлд хүртэл тэгширнэ гэж байдаггүй байх. Гэхдээ бүх зүйлийг гэгээлэг талаас нь харж, бодож байх хэрэгтэй гэж би боддог.

-Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.

Э.Ургамал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан