Эдийн засгийн хөгжлийн яаманд чагнах төхөөрөмж тавьсан, эсэх асуудлаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар дөнгөж сая мэдээлэл өглөө.
Тэрээр "Өнгөрсөн баасан гаригийн өглөө ажилдаа ирэхэд миний өрөөнд мэдэгдэхүйц шороо, таазнаас юм, шохой унасан байдалтай байсан. Өмнө нь 2-3 удаа ийм байхад би юу ч бодолгүй цэвэрлэгч дуудаад цэвэрлүүлчихсэн. Тэгээд энэ удаад сайддаа хэлтэл Тагнуулын ерөнхий газарт хэлээд шалгуулъя гэсэн. Тагнуулынхан ирээд чагнах төхөөрөмж, камер илрүүлсэн. Миний хувьд төрд насаараа ажилласан. Элчин сайдын яам, ТӨХ гэх мэт байгууллагад ажиллахдаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байсангүй. Гэтэл ийнхүү чагнаж тагнаж байсанд үнэхээр гайхлаа. Нөгөө талаар маш их гомдолтой байна. Сэтгэл санааны хувьд ч ар гэрийнхэн маань ч хэцүү байдалд байна" гэдгийг хэллээ. Тэрээр сэтгүүлчдийн асуултад дараахь хариултыг өглөө.
-Өмнө нь шороо, шохой унасан байдалтай байсан гэж хэлсэн. Хэзээнээс юм бол?
-Гурав, дөрвөн сар орчим болж байна. Өнгөрсөн баасан гаригт харин яагаад ч юм сэжигтэй санагдаад сайддаа хэлсэн.
-Өрөөний аль хэсгээс камер, чагнах төхөөрөмж гарсан юм бэ?
-Тагнуулаас шалгаж байгаа учраас байршлыг нь нарийн хэлэх боломжгүй.
-Танд ямар нэг хардлага байгаа юу. Зөвхөн таны өрөөнөөс гарсан юм уу. Бусад өрөөнүүдийг шалгасан уу?
-Хаанаас тавьсныг мэдэхгүй. Хууль хяналтынхан тогтоох биз. Одоогоор зөвхөн миний өрөөнөөс гарсан. Бусад өрөөнүүдэд шалгах үзлэг хийгээгүй.
-Авлигатай тэмцэх газраас тавьсан байх гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа. Тус газраас таныг шалгах үндэслэл байгаа юу?
-Надад АТГ-т шалгуулах хэмжээнд хийсэн зүйл байхгүй. Би төрд үнэнч шударгаар ажиллаж ирсэн хүн. Миний өрөөнд ямар нэг ноцтой зүйл яригдаагүй. Иргэдээ ингэж тагнаж чагнаж байгаа нь хууль бус. Хэрвээ ингээд байвал хэн төрд ажиллах юм бэ.
-Ерөнхий сайд энэ үйл явдлын дараа яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг өрөөндөө дуудсан гэсэн. Тэнд юу яригдсан бол. Магадгүй бусад төрийн нарийн бичгийн дарга нарын өрөөнд үзлэг хийх асуудал хөндөгдсөн үү?
-Ерөнхий сайд өрөөндөө уулзсан эсэхийг мэдээгүй. Би өөрөө очоогүй болохоор энэ талаар мэдээлэл өгч чадахгүй нь.
-Төрийн байгууллагууд харуул хамгаалал, камертай байгаа. Урьдчилсан байдлаар танай яамны камерыг шүүсэн болов уу?
-Яамдууд төрийн хамгаалалтанд байдаг тусгай обьект. Гэтэл үүнийг үл ойшоон, ийм зүйл хийж байгааг гайхаж байна. Холбогдох байгууллагуудаас шалгасан л байх. Энэ талаар мэдээлэл алга.
-Тагнуулын ерөнхий газар танаас мэдүүлэг авсан уу?
-Өгсөн өргөдлийн минь дагуу хэд, хэдэн асуулт асуусан.