Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгааны дүнгийн талаарх мэдээллийг судалгаа, зөвлөх үйлчилгээний “MMCG” компанийн ерөнхий захирал Д.Бум-Эрдэнэ танилцуулсан юм. Тэд дараах үйл ажиллагаануудад судалгаа хийжээ.
-Нийтийн аж ахуйн, нийгмийн үйлчилгээ
-Хүрээлэн буй орчин
-Эрүүл мэндийн үйлчилгээ
-Хөдөлмөр эрхлэлт
-Аюулгүй байдал
-Боловсрол
Хүрээлэн буй орчны хувьд иргэдийн санааг хамгийн ихээр зовоодог асуудлуудын эхэнд
1. Агаарын бохирдол,
2. Зүлэг, ногоон байгууламж,
3. Хөрсний бохирдол,
4. Олон нийтийн чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн,
5. Хог хаягдал,
6. Хүүхдийн тоглоомын талбай ба түүний тохижилт,
7. Ундны усны бохирдол зэргүүд оржээ.
Аюулгүй байдлын хувьд иргэдийн хамгийн ихээр санааг зовоодог асуудал барилга угсралтын ажил гэжээ. Магадгүй энэ нь барилга угсралтын аюулгүй байдалтай холбоотой осол хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гардагтай холбоотой байх хэмээн тэрээр хэлсэн юм. Удаах асуудалд хүнсний аюулгүй байдал орсон бөгөөд үүнд анхаарлаа түлхүү хандуулахыг иргэд хүссэн байна.
Хамгийн муу үнэлгээ авсан нь нийтийн аж ахуйн, нийгмийн үйлчилгээний талаарх судалгаа аж. Тодруулбал иргэд гэр хорооллын халуун усны дутагдал, нийтийн тээвэр, хог хаягдал, автозам зэргүүдэд их ач холбогдол өгчээ.
Судалгаанд оролцсон нийслэлийн иргэдийн 20 хувь нь амьдрал сайжирсан, 40 хувь нь хэвэндээ байна, 32 хувь нь муудсан хэмээн хариулжээ. Энэхүү судалгааг нийслэлээс хагас жил тутам хийх аж.