gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол банк орон сууцны үнийн индексийг сар бүр гаргана

Э.Оргил
Эдийн засаг
2014-05-21
0
Twitter logo

Монголбанк энэ сараас эхлэн сар болгон орон сууцны үнийн индексийг гаргаж байхаар боллоо. Энэ ажилд үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Тэнхлэг зууч”, “Либерти бриж” компани болон Барилгын үндэсний ассоциацитай хамтрахаар гэрээ байгуулжээ. 

Орон сууцны үнийн индексийг дэлхийн хамгийн олон оронд хэрэглэж буй хедоник регрессийн аргаар тооцох аж. Энэ нь орон сууцны үнийн индексийг тухайн орон сууцны онцлог шинжийг тодорхойлох хувьсагчид буюу барилгын чанар, зогсоолын багтаамж, байршил, харуул хамгаалалт, шинэ, хуучин эсэх зэргээс хамаарч бодитой судалгаан дээр суурилсан регрессийн үнэлгээнд үндэслэн индексийг тооцох арга юм байна.

Үнийн индексийг гаргахын тулд нийслэлийн Багахангайгаас бусад найман дүүргээс орон  сууцны зах зээлийн үнийн судалгаа авч, өмнөх оныхтой харьцуулан дүгнэлт хийжээ. 

Үнийн индескийг гаргаснаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ тогтвортой байгаа эсэхийг хамгийн бодитоор гаргах нь эхний алхам болно.

Ийн дүгнэлт хийхэд 2013 оны нэгдүгээр сараас хойш энэ оны гуравдугаар сар хүртэл нийслэлд орон сууцны үнэ 30.7 хувиар өссөн байна. Энэ нь өнөөгийн инфляцийн өсөлт, долларын ханшийн өсөлттэй харьцуулахад хэвийн үзэгдэл хэмээн тайлбарлах судлаач байна.

Орон сууцны үнэ 2013 онд өмнөх оныхоос 16.4 хувиар өссөн байжээ. Үнийн индескийг гаргаснаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ тогтвортой байгаа эсэхийг хамгийн бодитоор дүгнэх эхний алхам болно. Орон сууцны найман хувийн хүүтэй зээл гарсан нь үнэ өсөхөд нөлөөлсөн. Тиймээс нийлүүлэлтийн талд анхаарах нь чухал гэж үзэж байгаа юм.
 
Б.Лхагважав: Орон сууцны үнийн хөөсийг урьдчилан оношлоход амаргүй

Үндэсний статистикийн хорооноос улирал тутамд орон сууцны үнийн индексийг тооцож, олон нийтэд мэдээлдэг. Эдийн засгийн нөхцөл байдал урьдчилан тааварлах аргагүйгээр өдөр болгон өөрчлөгдөж байгаа өнөө үед Төвбанкнаас өөрийн бодлого төлөвлөлт, үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагад уялдуулан орон сууцны үнийн мэдээллийг Улаанбаатар хотын дүүрэг тус бүрээр авч, олон нийтэд зарлаж байхаар болжээ.
Монголбанкны ахлах эдийн засагч Б.Лхагважав “Орон сууцны үнийн хөдөлгөөн, үнийн хөөс нь банк, санхүүгийн байдлын тогтвортой байдалтай шууд холбоотой. Орон сууцны үнийн индекс нь мөнгөний бодлогын шийдвэр гаргахад чухал орц болдог.

Нөгөө талаас Төвбанкнаас барилгын салбарын нийлүүлэлт, орон сууцны эрэлтийг зэрэг дэмжиж найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны арилжааг эхлүүлж буй өнөө үед орон сууцны үнэ, банкны орон сууцны зээлийн багцын чанар Төвбанкны онцгой анхааралд байх ёстой асуудал” гэж Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын ахлах эдийн засагч Б.Лхагважав ярилаа.

Үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөөд л байна. Энэ өсөлт нь эрүүл саруул өсөлт байна уу, үгүй юү гэдэгт эрдэмтэд анхаарал хандуулдаг.

Мөн тэрбээр үнийн хөөсийг урьдчилан оношлоход амаргүй. Үнийн хөөс хагарсан хойно л хөөс байсан юм байна гэж мэддэг олон улсын туршлага бий. Тэгэхээр эрдэмтэд юу гэж байна гэхээр үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөөд л байна. Энэ өсөлт нь эрүүл саруул өсөлт байна уу, үгүй юү гэдэгт анхаарал хандуулдаг.

Төвбанк юуны өмнө орон сууцны үнийн индексийг ойр ойрхон хэмждэг болъё. Үүний дараах шат  нь хөөсрөлтийг оношилдог болъё гэж байгаа юм. Эцсийн дүндээ орон сууцны үнийг бодитой тогтоох үндэс суурь тавигдаж байна гэж нэмж тайлбарлалаа.

Найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэвийн үргэлжилнэ

Улс орон эдийн засгийн хүндрэлтэй байдалд орсон өнөө үед найман хувийн хүүтэй орон сууцны урт хугацааны зээл зогсож болзошгүй гэсэн хандлага олон нийтийн дунд байна.

Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын ахлах эдийн засагч Б.Лхагважаваас тодруулахад, Монголбанкнаас иргэдийн орон сууцтай болох боломжийг хаахгүй. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор банкууд эрсдэлд орохгүйн тулд зээлийн шалгуураа өндөрсгөх хандлага байж магадгүй. Түүнээс хөтөлбөр зогсох нь гэж санаа зовох хэрэггүй гэж ярилаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан