Энэ бүх бухимдал Тианзи уул руу дүүжин шат (72 юань)-аар өгсөж эхлэхэд л алга болж, байгалийн гоо сайхан, сүр хүчин сэтгэл эзэмдэв. Газраас ургасан өндөр нарийн хаднууд чулуун ой мэт. Дээр нь мод ургасан нь бүр ч үзүүштэй болгожээ. Байгалийн энэ тогтоцын зарим хэсгийг засаж янзлаад зам, гүүр тавьж, нэг дор олон зуун жуулчин явах боломж бүрдүүлжээ. Сүүлийн 20 жилд үзэсгэлэнт 12 цэгийг холбосон, жуулчны 300 км зам тавьж, хоёр хэсэгт дүүжин зам татан, аяллын 30 маршрут гаргасан байна.
Үүлэн дундаас цухуйх мод ургамалтай хадан цохионууд Холливудын алдарт найруулагч Жеймс Камеронд арал нисэж буй мэт харагдсан гэдэг. Ингээд “Аватар” киноныхоо нисдэг арлын зургийг энд авсан байна. Үүнээс хойш Жанжиажиэ, Тианзи уул бөмбөрцөг даяар алдартай болж, аялагчид ийш хошуурч эхэлжээ. Зарим сайт “Амьддаа заавал очиж үзэх ёстой газрын нэг” хэмээн онцолсон нь бий. Би ч бас үзлээ.
Жуулчдын хөл хөдөлгөөн жилийн турш тасардаггүй ч 5-9 дүгээр сард хүн хахдаг. Тэдний олонх нь дотоодынх. Дэлхий даах болов уу гэмээр олон хүнтэй энэ улсын иргэд өөрсдөө ийшээ цуваад байхад л хангалттай санагдсан. Гадаадын жуулчдын дийлэнх нь солонгос. “Ариранг, ариранг...” хэмээн дуулан аялах тэдэнд зориулан, замын тэмдэг, үзвэрийн тайлбар, газрын зураг, танилцуулгаа солонгосоор бичсэн нь хаа сайгүй.
Үүлэн дундаас цухуйх мод ургамалтай хадан цохионууд Холливудын алдарт найруулагч Жеймс Камеронд арал нисэж буй мэт харагдсан гэдэг. Ингээд “Аватар” киноныхоо нисдэг арлын зургийг энд авсан байна.
Ийш зоригсдын анхаарах ёстой нэг зүйл бол цаг агаар. Жилдээ 1880 мм хур тунадас унадаг, 58-78 хоног хүйтэн, арванхоёр, нэгдүгээр сард цастай, 238 өдөр үүлтэй байдаг тул дуртай үедээ ирээд хүссэн зүйлээ үзэх боломжгүй. Чийг ихтэй учраас хавар, намартаа жиндүү. Бидэнтэй нэг баг болсон залуус нимгэн хувцастай жиндэж, өдрийн хоолондоо халуун ногоо ахиухан хийлгэхээр захиалж байв.
Тэдний чамлаад байгаа халуун ногоо нь бидний хувьд ам хүргэхийн аргагүй байхад шүү дээ. Эндхийн эзэн сармагчин (Mihou– Macaca mulatta)-гууд хүмүүсээс амттан горьдон зам тосохын зэрэгцээ юмыг нь булаана. Сармагчинг гэмтээчихвэл баривчлах хүртэл шийтгэлтэй. Улсдаа II зэрэглэлийн хамгаалалтад байдаг тун эрх дархтай амьтан. Мөн шил, чулуу, төмөр гүүрэн дээр халтирах эрсдэлтэй тул энд пүүз өмсөх сануулгатай.
Зураг авах, өөрөг зургаа дарах гэж яваад нэгийгээ санаандгүй түлхэн хаднаас унагах тохиолдол мэр сэр гардаг юм байна. Ноднин гэхэд нэг залуу хаднаас нисчээ. Түүний цогцсыг гаргаж авах үед өөр нэг эмэгтэйн цогцос олдсон тухай хөтөч бидэнд анхааруулав. Ганцаараа явж байгаад осолдчихсоныг нь хэн ч анзаараагүй бололтой.
Тианзи уулын гол үзэмж нь Янжиажиэ, Юайнжиажиэ, Тэнгэрийн хүү уул. Үүн дундаа Тэнгэрийн багана буюу Халалуяа хамгийн алдартай нь. “Аватар” дээр гардаг нисдэг арал нь энэ шүү дээ. Тианзи уул эртнээс тужа үндэстний нутаг байжээ.
Одоо ч тэд эндээ цай, ногоо тарин аж төрж байгаа агаад тариалангийн талбайг нь тэнгэр дэх цэцэрлэг гэж өргөмжилнө. Тэнгэрийн хүү, Тэнгэрийн хаалга гэхчилэн тэнгэртэй холбоотой нэр энд хэд хэд бий. Хятад улсыг Японы дарангуйлалд байх үед нэгэн тужа залуу үндэстнээ удирдан, япончуудыг эсэргүүцэн боссон юм байна.
Тэр залуу өөрийгөө Тэнгэрийн хүү гэж нэрлэж байсан тул дурсгалыг нь хүндэтгэн, эндхийн нэгэн уулыг Тэнгэрийн хүү гэж нэрлэн, хөшөө босгожээ. Уулын бэл дэх айлуудын газрыг чөлөөлөн зам, зогсоол, үйлчилгээний цэг барьсаар байгаа аж.
Байлун (Bailong, 72 юань) шатаар 326 метр өндрөөс нэг минут 58 секундэд газардлаа. Дэлхий дээрх, гадаа байрладаг цахилгаан шатнуудаас хамгийн өндөр нь гэдэг үзүүлэлтээр “Геннис”-ийн номонд бүртгэгдсэн уг шатан дотроос гадагш харахад сайхан ч гялс газардчихсан нь тоогүй. Энэ шат Жанжиажиэ ойн хүрээлэнгийн 10 гол үзвэрийн нэг.
Зураг авах, өөрөг зургаа дарах гэж яваад нэгийгээ санаандгүй түлхэн хаднаас унагах тохиолдол мэр сэр гардаг юм байна. Ноднин гэхэд нэг залуу хаднаас нисчээ.
Нэгэнд нь 64 хүн багтдаг ийм гурван шатаар 2002 оноос хойш цаг тутамд 6000 хүн зөөж байна. Герман улсаас нийлүүлсэн эл шатнаас буухад (буухдаа харна) ер бусын үзэсгэлэнт байгаль угтсан нь 48 жанжны хад гэнэ. Тэнгэрийн хүүгийн удирдлаган дор нэгдсэн 48 тужа жанжны дурсгалд зориулан, эндхийн чулуун оргил бүрийг тэдэнд “бэлэглэжээ”.
Ер нь эндхийн үзвэрийн газрууд 08.00 цагт үүдээ нээж, 17.00 цагт хаана. Оройтсон хүн юм үзэж чадахгүйгээс гадна буцаад гарч ирэх цаггүй болчихдог тул ийн эрт үүдээ барьдаг. 21.00 цаг гэхэд бүх аялагчийг уулнаас буулгадаг ажээ. Зогсоол бүрийн хооронд автобус явж, зорчигчдыг зөөх агаад төлбөр нь орох тасалбар (245 юань)-т багтчихсан байдаг. Бид ч 20.00 цаг гээд зочид буудал руугаа буцлаа. Уг нь энэ өдөр Алтан ташуур горхи, Арван газрын байгалийн зурагт хонгил гэдэг хоёр хавцлыг үзэх учиртай байсан ч амжсангүй.
Маргааш нь ойн хүрээлэн онгоймогц Арван газрын байгалийн зурагт хонгил хэмээх хоёр талаараа өндөр нарийн хаднуудтай 5.8 км урт хавчиг хавцлаар явган алхав. Нэрнээс нь би энэ газрыг хадны зурагт галерей гэж ойлгосон ч хөтөч хэсэг яваад “Энэ бол эмийн ургамал түүж буй настан”, “Олон арш бодьсадвад бараалхаж байгаа нь гэдэг оргил” гэхчилэн янз бүрийн хэлбэр дүрстэй босоо хаднуудыг заав. Хавцлын нийт урт нь 10 мод газар тул ийн нэрлэсэн байжээ.
Үүний дараа бид гурвыг хоёр охинтой хамт микронд суулгаад “Хотын төв рүү буц. Тэндээс хөтөч тосон авч, Тианмэн уул руу явна” гэлээ. Гэвч жолооч нь “Хоёр хүн хүлээнэ” гэсээр цаг болов. Нөгөө хоёр охин галт тэргээр буцах ёстой. Тэд яаравч жолооч “Та нарын хоцрох надад хамаагүй. Би хоёр хүн нэмж авч явах ёстой” гээд хөдөлсөнгүй. Хүлээлгэсэн хүмүүс ч ирлээ. Хотын төвд бидэн дээр гурван охин нэмэгдэв. Энэ зуур үдийн цайны цаг болсон тул хэзээ хооллохыг хөтөчөөс асуутал “Надад тийм юм хэлээгүй, мэдэхгүй” гэв. Нөгөө гурван охин өөр микрогоор Тианзигаас иржээ.
Үдийн хоол идүүлж амжихгүй гээд тэдэнд хөтөч нь 30 юань өгөх гэхэд нь маргасаар нийт 90-ийг авчээ. Жанжиажиэд тахиа, гахайн махтай хоол 35, хонь, үхрийн махтай нь 60 юанийн үнэтэй. 10 юниар аяга ногоо эсвэл мантуу л авна. Иймд бид “Мөнгө авахгүй, хоолоо л идье” гэсэн ч биднийг шууд Тианмэн уул (258 юань) руу явах 7455 метр урт замтай, дэлхий дээрх хамгийн урт дүүжин шатанд суулгав. Дээшлэх тусам цавчим хаднууд сүрдмээр харагдаж, доор 99 нугачаат зам Цагаан хэрэмнээс дутахааргүй мушгирах нь гайхалтай. Оргилд ойртох тусам манан өтгөрч, хавь ойрын юмс харагдахгүй болсон нь тиймхэн.
Саяхан л далайн түвшнээс 300 метр өндөрт орших хотод алхаж явсан бид хэсэгхэн хугацааны дараа 1279 метрийн өндөрт гараад ирэх нь тэр.
Саяхан л далайн түвшнээс 300 метр өндөрт орших хотод алхаж явсан бид хэсэгхэн хугацааны дараа 1279 метрийн өндөрт гараад ирэх нь тэр. Эндээс явганаар 1518.6 метр өндөрт орших оргилд хүрвэл эртний Буддын сүм бий. Өмнөд Хунаний Буддын төв гэгддэг, 10 мянган ам метр талбайтай уг сүмд Мин гүрний үеэс хүмүүс мөргөл үйлдэж ирсэн байна. Эгц хадан цохионд бэхэлсэн шилэн гүүрээр гарахдаа хүмүүс болгоомжтой гишгэж, зарим нь хүнээс зуурч байлаа. 60 метр урт эл гүүрээ Чөтгөрийн хавцал дахь шилэн зам гэж нэрлэжээ. Доош харахад зүрх алдам тус гүүрээр өндрөөс айдаг хүн явж чаддаггүй тул нүдийг нь боогоод хөтөлж гаргадаг юм билээ.
Энэ ууланд үзэх хамгийн гол зүйл нь Тэнгэрийн хаалга. Тэр бол 131.5 метр өндөр, 57 метр өргөн, 60 метр өргөн нүхтэй хад. Дэлхий дээр, хамгийн өндөрт байрлах агуй гэж хөтөч үүнийг танилцуулсан. Үүгээр уулын жавар чихэлдээд, хүчтэй салхитай, хүйтэн байлаа. Хадны ойр хавийг хашиж, хамгаалалт хийжээ. Жилийн өмнө аялагчдын дээрээс чулуу нурж, хүн гэмтээсэн тул хоёр талд нь шилэн хаалт хийсэн байна. Гадаадын нэгэн нисгэгч үүгээр онгоцоор нисэн гарч, экстрим үзүүлбэр үзүүлжээ. Эрт дээр үеэс хятадууд уг цоорхой хадыг диваажинд хүрэх хаалга гэж үзэж ирсэн байх юм. Ингээд автобусаар 99 нугачаат замаар уруудахдаа огцом эргэлтийг нь тоолоход 68 болов. 10.3 км урт тус замын нугачаа бүрийг тоолбол 99 болдог бололтой.
Аяллын төгсгөлд тужа хөтөч нөгөө хөтөчтэй утсаар яриад бидэнд хоолны мөнгө гэж 60 юань өглөө. Оройн хоол хэзээ идэхийг асуутал гэрээгээ үзүүлэхийг хүсэв. Гэрээгээ хартал гурван удаагийн хоол гээд биччихсэн байлаа. Уг нь дөрөв гэж тохиролцсон юм сан. Ингээд өдрийн ч, оройн ч хоолгүй хоцрох нь тэр. Өдөржин хоосон явж, хүдэн будан л үзсэн бидний хувьд үнэхээр урам хугарч, өөрсдөө буудал олж хонов. Жанжиажиэд 400 гаруй зочид буудал ажилладгийн 20 нь одтой гэнэ. Маргааш нь Вулинюань дүүрэг рүү нийтийн тээврийн автобусаар явлаа. Өчигдөр манан хөшгөө татсан тэнгэр энэ өдөр зүсэр бороо илгээжээ. Агуй үзэхэд тэнгэрийн ааш хамаагүй нь яамай.
Улсдаа анх удаа ААААА зэрэглэлтэй болсон Шар луун агуй (100 юань) 100 мянган ам метр талбайтай, нийтдээ 7.5 км урт, 13 танхимын хамгийн том нь 140 метр өндөр, 96 хонгилтой, нийтдээ дөрвөн давхар гэх мэт тоон үзүүлэлтээс нь харсан ч энэ агуйг газар доорх төөрдөг ордон гэж нэрлэсэн нь тун оножээ. 1980-аад онд цэргүүд уг агуйг анх олсон бол төр засгаас 176 сая юань гарган, хэт нарийн хэсгийг нь өргөсгөх, шат хийх зэргээр засаж, тохижуулжээ. Агуй нэлэнхүйдээ шохойн чулуунаас үүсчээ. Усанд хялбар уусдаг, харьцангуй зөөлөн тус чулууг байгаль эх ус хэмээх багажаараа хөндийлөн зассаар асар том агуй бүтээжээ. Ийм хөндий хоосон зайг карст буюу хөндийлж гэдэг.
Улсдаа анх удаа ААААА зэрэглэлтэй болсон Шар луун агуй (100 юань) 100 мянган ам метр талбайтай, нийтдээ 7.5 км урт, 13 танхимын хамгийн том нь 140 метр өндөр, 96 хонгилтой, нийтдээ дөрвөн давхар гэх мэт тоон үзүүлэлтээс нь харсан ч энэ агуйг газар доорх төөрдөг ордон гэж нэрлэсэн нь тун оножээ.
Энэ агуйд усан сан нэг, гурван цүнхээл байсны зэрэгцээ дундуур нь хоёр гол урсаж байгаа нь үүнийг нотолно. Бороо элбэгтэй үед дөрвөн хүрхрээ буудаг гэх ч биднийг очиход хуурай сайр л байв. Харин голоор нь дүүрэн жуулчин суулгасан завь сүлжилдэж байлаа. Агуй дундуур явсаар Хөгжимт гол дээр ирэхэд эрэг дээр гурван завь бэлэн байсны нэгд нь гурвуулаа суугаад нөгөө эрэг хүрлээ. 2820 метр урт эл гол дунджаар зургаан метр гүн, хамгийн гүн нь 13 метр хүрдэг байна. Агуй доторх гол үзмэр болсон өндөр нарийн карстуудыг засаж, гэрэлтүүлжээ. Хамгийн өндөр нь болох 19.2 метртэйг нь 1998 онд 100 сая юаниар янзалсан байна.
Эндээс гараад, Пинжяний Шинюжяй гэх газарт байрлах хавцал дээр тавьсан шилэн гүүр рүү явах гэж байтал өмнөх өдөр нь бидэнтэй хамт аялсан хос таарч, тэнд авахуулсан зургаа үзүүлэв. Тэд өглөө тийшээ яваад иржээ. Битүү манан дунд, хаана байгаа нь мэдэгдэхгүй хоёр хүний л зураг гарсан байв. Ингээд тийш явахаа болилоо. Ер нь, Хятадад сурч байгаа оюутан, сурагч бол бичиг баримтаа үзүүлээд энд 40 хувь хямд аялах боломжтой.
Жанжиажиэгийн манангаас галт тэргэн доторх “манан”-д шилжсэнээр Пандора гаригаар хийсэн Аватар аялал маань өндөрлөлөө. Нэгэн зорчигчийн гар утсанд
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Угтах ирээдүй даанч яруухан гэсэн дуу эгшиглэнэ. Хятадад эл дуу хит болж байсан юм.
Бээжингээс буцахдаа автобусаар явлаа. Замдаа нэг л удаа зогссон газрынх нь жорлон үнэхээр ой гутам. Орж чадсангүй. Олон хүн гарч ирээд огьж байв. Манай хоёр энэ чиглэлийн автобуснаас зугтаад байсан нь аргагүй аж. Жорлонгийн хувьсгал гэж нэрлэсэн хөдөлгөөн Хятад даяар өрнөж, нийтийн бие засах газруудыг орчин цагийн ариун цэврийн шаардлагад нийцүүлж байгаа гэсэн ч тэр нь энд нэвтрээгүй л байлаа.