gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.28
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Оросын шумбагч хөлгүүд НАТО-д түгшүүр төрүүллээ

2017-12-26
0
Twitter logo
0
Twitter logo
2017-12-26

Оросын шумбагч хөлгүүдийн ажиллагаа хүйтэн дайны үеэс хойш үнэмлэхүй идэвхжсэнийг НАТО-гийн дээд албаны эрхэм анхааруулсан. Энэ нь Москвагийн эрдүү бодлогод өрнөдийн эвсэл түгшиж буйн шинэ жишээ боллоо.

ОХУ усан доогуурх флотоо идэвхжүүлж үйл ажиллагааных нь цар хүрээ Газар дундын тэнгисийн дорно хэсэг, Атлантын далайн харилцаа холбооны кабель бүхий амин чухал бүсийг хамрах болсныг НАТО-гийн шумбагч хүчний командлагч, контр- адмирал Эндрю Леннон мэдэгдэв.

Контр-адмиралын тайлбар нь ОХУ 2014 онд Крымыг булаан эзэлснээс хойш Умард Атлантын эвсэл, Москвагийн хооронд үүссэн хардлага ихэссэний тусгал. Эзлэн түрэмгийллийн хариуд НАТО Балтын орнууд дахь зэвсэгт хүчээ зузаатгасан. Москва хариуд нь Брюссельд төвтэй эвслийг хүрээгээ хумих замаар ОХУ-д заналхийллээ хэмээн буруутгаад пуужингаас хамгаалах систем байршуулсан юм.

Шумбагч хөлгүүдийн ажиллагаа идэвхжсэн нь ЗХУ задарснаас хойш намжсан тэнгисийн зэвсэгт хүчнээ сэргээхэд ОХУ “өргөн цар хүрээтэй хөрөнгө оруулж буй”-н дохио хэмээн контр-адмирал Леннон өгүүлэв.

“Оросын шумбагчууд сүүлийн гурван жилд хүйтэн дайны үеэс хойш байгаагүйгээр идэвхжлээ. Бидний ажигласнаар энэ гурван жилд ОХУ-ын шумбагчууд сүүлийн хэдэн арван жилд тохиолдож байгаагүйгээр дотоодын усан бүсээсээ алс орчинд тогтмол маневрлаж байна” хэмээн тэрбээр тайлбарлав.

НАТО-гийнхаар Kilo ангилалд хамаарх, дизель-цахилгаан хөдөлгүүрт зургаан шинэ орос шумбагч Хар тэнгис, мөн Москвад стратегийн чухал түшиц болж өгдөг Сирийн эрэг дэх Тартусын тэнгисийн цэргийн бааз бүхий Газар дундын тэнгист “идэвхтэй ажиллагаа гүйцэтгэж байгаа”-г контр-адмирал мэдээллээ. Оросууд “усан доогуурх НАТО-гийн дэд бүтэц”, тодорхой хэлбэл АНУ, Европыг холбосон өгөгдөл дамжуулах шугамыг илт сонирхож байгааг адмирал Леннон анхааруулсан юм.

Кабель шугам татсан бүсэд баллистик пуужин харвадаг шумбагчийг өөрчлөн хувиргасан тусгай хөлөг ажиллаж байгааг адмирал Леннон тайлбарлаж байна. “Эх хөлөг” хэмээн адмирал нэрлээд буй ийм шумбагч дотроос илүү жижиг оврын судалгааны шумбагч илгээх боломжтой.

“Бидний үзэж буйгаар ийм жижиг шумбагч далайн ёроолын гадарга дахь обьектыг судлах тусгай тоноглолтой” хэмээн тэрбээр өгүүлсэн ч яг ийм тохиолдол болсон талаар баримт дурдсангүй. “Та бид интернет, харилцаа холбооноос асар их хамааралтай учраас энэ нь сэтгэл зовних шалтгаан” хэмээн тэрбээр тайлбарлав. Тус эвслийн шумбагч болон усны гадарга дээрх хөлгүүд, тэдгээрийн байршлыг тодорхойлох үүрэгтэй нисэх онгоцнуудын харилцааг холбож өгдөг усны гүний маневр нь цэргийн үр дүнтэй “тэгж бус” ажиллагаа болж чадна хэмээн НАТО-гийн стратегич нар үздэг. Орчин үеийн шумбагч хөлгүүд илүү чимээгүй болж, худалдааны хөлөг онгоцны маршрут ихэссэн нь далайн дуу шуугианыг ихэсгэсэнтэй уялдан усны гүнд хяналт тогтооход хүндрэлтэй нөхцөл үүссэнийг адмирал Леннон нэмж анхааруулав.

Өрнөдийн эвсэл нь ОХУ-ыг хүсээгүй байхад “Европын төвд цэрэг, зэвсэглэлээр өрсөлдөх өрсөлдөөнд татан орууллаа хэмээн” НАТО дахь ОХУ- ын элчин сайд Александр Грушко өнгөрсөн долоо хоногт шүүмжилсэн. “Бид сонгоод буй хэрэг биш. Европын аюулгүй байдлын ирээдүй өөр замаар өрнөх ёстой. Жинхэнэ аюулгүй байдлыг хамтын хүчин чармайлтаа зузаатгах замаар л бэхжүүлж болно гэж бид үздэг” хэмээн ноён Грушко радио ярилцлагад тайлбарлав.

Их Британи, Норвеги, Канад зэрэг НАТО-гийн гишүүн улс тэнгисийн харуулын нисэх онгоц, нисдэг тэрэг, фрегат хөлөг худалдаж авах замаар орос шумбагчийг хянах чадвараа сайжруулахаар төлөвлөж байна. Шумбагч хөлгүүдийн ажиллагааг тогтоон барьж, Умард Америкаас Европ руу цэргийн нэмэлт хүчийг аюулгүй хүргэх найдвартай гарцаар хангахын тулд умард Атлантын удирдлагын шинэ бүтэц үүсгэхээр 29 гишүүнтэй тус байгууллага төлөвлөжээ.

Их Британийн батлан хамгаалах хүчний штабын дарга, агаарын цэргийн хүчний маршал, дөрөвдүгээр сараас НАТО-гийн цэргийн зөвлөлийн тэргүүн болсон сэр Стюарт Пич ОХУ-ыг далайн гүн дэх интернет, харилцаа холбооны дэд бүтцэд заналхийлэх нь ихэссэнийг өнгөрсөн долоо хоногт анхааруулав.

Үйл явдлын одоогийн өрнөл нь өрнөдийн батлан хамгаалахын сайд нар шалтаг гаргаж нийтийн дэмжлэг олж авах замаар цэргийн зардлаа өсгөх санаархлын илрэл хэмээн зарим шинжээч шүүмжлэв.

Майкл Пийл, Дэвид Бонд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан