Монгол Улс тунхагласны 96 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гаргасан ажилласан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа хамт олноо манлайлан, үр бүтээлтэй ажилласан 400 гаруй алба хаагч цол шагнуулж, 200 гаруй алба хаагчдад Цагдаагийн ерөнхий газрын шагнал гардуулсан юм. Өнөөдөр цагдаагийн хурандаа цолтон хоёр төрсөн бол цагдаагийн дэслэгч цолоор 27 алба хаагч шагнуулж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүний эгнээнд багтлаа.
Ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж нар оролцсон юм.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, цол, шагнал гардсан алба хаагчид, тэдний гэр бүлийнхэнд Монгол Улс тунхагласны түүхт 96 жилийн ойн мэндийг хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүслээ.