gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Рэнцэнханд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Сүрьеэтэй тэмцэх асуудлаарх дээд хэмжээний хуралдааныг нээв

Х.Көгершин
Нийгэм
2023-09-30
38
Twitter logo

Амазоны бэстселлер "Stigmatized" номын зохиолч Э.Рэнцэнханд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Сүрьеэтэй тэмцэх асуудлаарх дээд хэмжээний хуралдааныг нээж үг хэллээ. 

Тэрбээр 15 настайдаа сүрьеэ өвчин тусаж, даван туулж гарсан юм. Сүрьеэ гэдэг өвчин нийгмийн сөрөг хандлагатай байдаг. Удамшдаг, эдгэдэггүй өвчин, ядуу, хариуцлагагүй, бохир заваан хүний өвчин, шоронд байдаг хүнийх гэх зэргээр хамаг л бараан сэдэвтэй холбогдож яригддаг. Тэгвэл Э.Рэнцэнханд ийн сүрьеэтэй холбоотой мэдэрсэн таагүй мэдрэмж, хүнд цохилт болон түүнээсээ ангижирч чадахгүй байгаа хүмүүст туслах чиглэлд олон улсын түвшинд нөлөөллийн ажлуудыг хийж явна. 

НҮБ-ын индрээс хэлсэн үгэндээ "Үүнээс 12 жилийн өмнө сүрьеэгээр өвчилсөн гэсэн онош сонсож байхад эмч надад энэ талаар хэнд ч битгий хэлээрэй гэж байсан. Тэгвэл 12 жилийн дараа өнөөдөр би НҮБ-ын индрээс стигма буюу ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэх том мессежийг хүргэж байна. Сүрьеэ гэдэг бол зөвхөн анагаах ухааны асуудал биш нийгмийн бүхий л салбарыг хамаардаг. Сүрьеэгийн өвчлөлд нэрвэгдсэн хүмүүсийн нэр төрийг хамгаалж, амь насыг аврахын тулд өөрт буй улс төрийн эрх мэдлийг ашигла. Бид үүнийг зогсоох ёстой" гэв. 

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэргүүн Деннис Фрэнсис нартай хамтран НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар Сүрьеэгийн асуудлаарх Улс төрийн тунхаглалыг батлахад Э.Рэнцэнханд гар бие оролцлоо. Тэрбээр энэ тухайд "Би маш урт замыг туулсан. Өөрийн түүхийг бодитоор цаасан дээр буулгах, номоо хэвлүүлэх, сүүлийн 2-3 жилийн хугацаанд нөлөөллийн аян өрнүүлэх, олон улсын арга хэмжээнд оролцож үг хэлэх, дэлхийн удирдагчдын бодлого боловсруулах энэ индэр хүртэл маш урт замыг туулсан. Залуу насаа эргэн дурсахдаа өөрчлөлтийг бүтээхийн төлөө ажиллаж буй залуу бүсгүйн хувьд эр зориг, дуу хоолойгоо өргөснөөрөө өөрөөрөө бахархах болно гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

Э.Рэнцэнханд АНУ-ын Зүүн Теннесси мужийн их сургуульд бакалавр, Нью Йоркийн их сургуульд мастерын зэрэг хамгаалсан бөгөөд НҮБ, Дэлхийн банк, Нью Йорк хотын захиргаанд ажиллаж байсан туршлагатай. Харин одоогийн байдлаар Зүүн Африкийн Уганда улсад Олон улсын дүрвэгсдийн байгууллагад төслийн зохицуулагчаар ажиллаж буй юм.

Тэрбээр ийнхүү олон улсын байгууллагуудад ажиллаж, мэргэшиж туршлага судлахын бас нэг шалтгаан нь дэлхийн хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчин болж Монголд эргэн очихыг хүсдэгтэй холбоотой гэлээ. Хэтийн төлөвлөгөөндөө Монголдоо суурьшихын хажуугаар нийгэмд тулгамдсан асуудалд өөрийн дуу хоолойгоо өргөх, түүнийг шийдвэрлэхэд гар бие оролцох хүсэлтэй байгаа гэв.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан