- АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй НҮБ-аас мэдээллийг бэлтгэн хүргэж байна -
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дээд түвшний долоо хоногийн уулзалт энэ сарын 18-нд Нью-Йорк хотод эхэлсэн. Уур амьсгалын өөрчлөлт, Украины дайн анхаарлын төвд байх боловч НҮБ-ын энэ жилийн чуулган нь ядуурал, боловсрол болон нийгэм, эдийн засгийн бусад асуудлыг шийдвэрлэхийн тулд бараг арав гаруй жилийн турш хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилтуудаа ахиулах зорилготой юм. .
Энэ хүрээнд дөрвөн жилд нэг удаа болдог Тогтвортой хөгжлийн зорилтуудын асуудлаар өндөр түвшний уулзалт нээлтээ хийв.
Ерөнхий Ассамблейн долоо хоногийн хүрээнд Нью-Йорк хотноо болж буй тус уулзалтын үеэр дэлхийн удирдагчид 2030 он гэхэд тогтвортой, хүртээмжтэй, цэцэглэн хөгжиж буй дэлхийг байгуулах хамтын амлалтаа онцлон тэмдэглэсэн улс төрийн тунхаглалыг баталлаа.
Дээд хэмжээний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэнийг ч ардаа орхигдуулахгүй байх НҮБ-ын хамгийн чухал зарчмыг онцолж, "Өнөөдөр бид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ардаа орхих эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлт 15 хувьтай байна. Олон үзүүлэлтээр урагшаа биш хойшоо алхлаа. Найман жилийн өмнө гишүүн орнууд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг батлахаар энэ танхимд цугларч байсан. Бид эрүүл мэнд, хөгжил дэвшил, хүн бүрд тэгш боломжоор дүүрэн ертөнцийг бий болгоно гэж амласан. Энэ нь дипломатуудын бие биедээ өгсөн амлалт биш байлаа. Харин энэ бол ядууралд дарлагдаж, элбэг дэлбэг ертөнцөд өлсгөлөнд нэрвэгдэн үхэж буй ард түмэнд өгсөн амлалт байсан юм. Иймээс хамтдаа үр дүн гарган ажиллах цаг бидний өмнө тулгараад байна" гэлээ.
НҮБ-ын тэргүүн энэ шатанд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй зургаан үндсэн зорилтыг жагсаав. Үүнд: өлсгөлөнтэй тэмцэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжих, бүх нийтийн цахимжуулалт, чанартай боловсрол, зохистой хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал зэргийг дурдав.
Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэгдүгээрт өлсгөлөнтэй тэмцэх гэж заасан байдаг. Тэгвэл НҮБ-ын тооцоогоор 2030 он гэхэд одоогийн чиг хандлага үргэлжилбэл 575 сая орчим хүн нэн ядуу амьдарч, 600 сая орчим хүн хэт өлсгөлөнд нэрвэгдсээр байх төлөвтэй байна.
Уур амьсгалын өөрчлөлт ямар нөлөө үзүүлэхийг хэн ч тодорхой хэлж чадахгүй байгаатай адилаар нийгмийн тэгш бус байдал, эдийн засгийн хүртээмжтэй бус өсөлт бидний өнөөдөр төсөөлж буй ирээдүйн зураглалыг тэр чигт нь ч өөрчилж мэдэх юм. Африкийн нэгэн тосгонд төрсөн бяцхан хүүгийн хүсэл, Араб, Энэтхэгийн аль нэг буланд сурахыг, боловсрол эзэмшихийг хүссэн залуус, биологийн шинж чанар, хэл сэтгэхүйгээрээ ялгаатай ч нэг л хэлээр инээмсэглэдэг олон мянган хүмүүсийн чин хүсэл тогтвортой хөгжлийн зорилтуудтай холбоотой. Хүн төрөлхтний 2030 он гэхэд хийж гүйцэтгэх ёстой "гэрийн даалгавар"-ын биелэлт зөвхөн улс орны удирдагч, өндөр дээд албан тушаалтнуудаас биш харин хувь хүнээс эхлээд иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоо чухал гэдгийг НҮБ-ын тэргүүн онцоллоо.
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО МОНГОЛД
Манай орны хувьд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Тогтвортой хөгжлийн зорилгод суурилсан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2016-2030” зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулж байсан бол 2020 онд “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулан УИХ-аар баталсан.
Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулснаар 2016 оны Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 бодлогын баримт бичиг хүчин төгөлдөр бус болжээ. Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Алсын хараа 2050 бодлогын баримт бичиг нь НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилт-2030-тай холбоотой урт хугацааны нийгэм, эдийн засгийн зорилтоос гадна Монгол Улсын хөгжлийн бусад асуудлыг багтаасан илүү өргөн цар хүрээтэй төлөвлөгөө болсон. Одоогоор энэхүү бодлогын баримт бичгийн биелэлттэй холбоотой албан ёсны тайлан, статистик гарч эхлээгүй байгаа хэдий ч Монгол Улс “Үндэсний сайн дурын илтгэл”-ээр дамжуулан ТХЗ-2030-ийн хэрэгжилтийг тайлагнаж байна.
2019 оны тайланд Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд цаашид дотоодод анхаарах асуудлын нэн тэргүүнд агаарын бохирдлыг авч үзжээ. Үүний зэрэгцээ ажилгүйдлийн түвшин өндөр хэвээр байгаа, ядуурлын эмзэг байдал өндөр байгаа, эдийн засгийн өсөлт тогтвортой бус байгаа зэрэг бусад анхаарах асуудал байгаа юм. Тухайлбал тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх хүрээнд доорх асуудлуудыг нэн тэргүүнд шийдэх шаардлагатай болж байна.
- Манай орон уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй орнуудын нэг юм. Өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд жилийн дундаж агаарын температур 2.24 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж өөрчлөлтөөс даруй гурав дахин их үзүүлэлт юм.
- Гурван хүн тутмын нэг нь ядуу буюу өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ядуурлын түвшин 20 хувиас буураагүй нь ядуурал улам угжирч байгааг харуулж байна.
- Сүүлийн 30 гаруй жилд Улаанбаатар хотын гэр хороолол эрчимтэй хүрээгээ тэлж, түүнтэй холбоотой орчны бохирдол, гэмт хэрэг, хүчирхийлэл, үйлчилгээний хүртээмж зэрэг асуудал даамжирсаар байна.
- Эмэгтэйчүүдийн боловсролын түвшин эрэгтэйчүүдийнхээс өндөр байгаа боловч ажиллах хүчний оролцооны түвшин, дундаж цалингийн хэмжээгээр эрэгтэйчүүд өндөр байгаа манай оронд хүйсийн тэгш бус байдал өндөр байгааг харуулах нэг үзүүлэлт юм.
- Манай орны төр засгийн тогтвортой байдал маш сул байна. Тухайлбал, өнгөрсөн 28 жилд Засгийн газар дунджаар 1.5 жил ажиллажээ.