Монголын Аутизмын Холбооноос хэрэгжүүлж буй “Аутизмтай сурагчийг тэгш хамруулан сургаж буй багшийг дэмжин туслах нь” төслийн хүрээнд Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн, Охайогийн Их сургуулийн профессор, тэгш хамруулах боловсролын мэргэжилтэн, доктор Мэттью Брок Монголд нэг сарын хугацаанд ажиллажээ.
Тэрбээр манай ерөнхий боловсролын 10 сургуульд ажилласан үр дүнгээ өнөөдөр танилцуулахын сацуу багш нарт аутизмтай хүүхэдтэй хэрхэн харилцаж, сургах боломжтой талаарх АНУ-ын арга барилын туршлагаас хуваалцлаа.
“ЭНД ЯРИГДАЖ БУЙ ЗӨВЛӨГӨӨНҮҮДЭЭС НЭГИЙГ Ч ГЭСЭН ЗААХ АРГА ЗҮЙДЭЭ ТУСГАЖ, АМЬДРАЛД ХЭРЭГЖҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА”
Монголын Аутизмын холбооны Тэргүүн А.Амарбуян:
- Ерөнхий боловсролын сургуулиудад тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хамруулан сургах боломж бүрдэн, нийгмийн хандлага ч эерэг болж буй нь сайшаалтай ч багш, сурган хүмүүжүүлэгчид аутизмтай хүүхдүүдтэй хэрхэн харилцах, тэдэнд заах арга зүй дутмаг байгаа талаар багш нар төдийгүй эцэг эхчүүдээс санал, хүсэлт их ирдэг. Тиймээс Монголын Аутизмын холбооноос судалгаа болон ажлын туршлага хуримтлуулсан мэргэжлийн хүнээр дүн шинжилгээ хийлгэж, заах арга барилын талаарх гаднын туршлагаас хуваалцахаар “Аутизмтай сурагчийг тэгш хамруулан сургаж буй багшийг дэмжин туслах нь” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Мэттью Брок багш энд зүгээр нэг ирээд буцах биш 4 долоо хоногийн турш Монголын тусгай боловсролын нөхцөл байдалтай биечлэн буюу нийт 10 сургуульд, хичээлийн цагт хамт байж, багшийн заах арга зүй, сурагчийн сурах арга барил, эцэг эхийн дэмжлэгийг дэргэдээс харж, харилцан санал солилцож судалсан ба түүн дээрээ үндэслэн практик зөвлөгөөг боловсруулж өнөөдөр багш нарт танилцуулж байна. Боловсролын ерөнхий газар болон МУБИС бидний үйл ажиллагааг дэмжин ажиллаж буйд талархаж байгаа ба нэг ч гэсэн багш энд яригдаж буй зөвлөгөөг заах арга зүйдээ тусгаасай, амьдралд хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.
“АУТИЗМТАЙ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ҮЕ ТЭНГИЙН ДЭМЖЛЭГ ИХ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ”
Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн, Охайогийн Их сургуулийн профессор Мэттью Брок багш үе тэнгийн дэмжлэгээр аутизмтай хүүхдийн хөгжилд нөлөөлж болдог талаар судалжээ. Тэрбээр өнөөдрийн танилцуулгадаа энэхүү арга барилыг туршиж, ажилдаа хэрэгжүүлэхийг багш нарт зөвлөсөн юм. Тодруулбал аутизмтай хүүхдийг зөвхөн багш л удирдан чиглүүлээд байх нь учир дутагдалтай тул ангийн хүүхэд, найзаар нь дамжуулж аливаа чадварыг нь хөгжүүлж болдог аж.
Жишээ нь ангийн хэн нэгэн хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд, онц сурлагатан эсвэл өөрийнх нь хүсэлтээр тусгай хэрэгцээ шаардлагатай, аутизмтай найздаа тусалж байх үүргийг тодорхой хэмжээгээр өгснөөр хоёулангийнх нь хөгжилд эергээр нөлөөлдгийг судалгаагаар тогтоожээ.
Монголд хамгийн их анзаарсан зүйл нь нэг багшид ногдох хүүхдийн тоо харьцангуй өндөр байгааг онцлов. АНУ-д нэг ангид 20 гаруй хүүхэд байдаг бол Монголд 40 давсан сурагч байгааг хараад багш нарын ачаалал их байгааг анзаарсан гэв. Мөн хүүхдүүдийг самбараас эх хуулуулах арга барил давамгайлж байгаа нь аутизмтай хүүхдийн сурах үйл явцыг удаашруулж, цаашлаад стресстүүлж сурах сонирхолгүй болох сул талтайг дурдсан юм. Түүнээс гадна АНУ-д тусгай боловсролын үйл ажиллагаандаа гаргасан зарим алдааг ч Монголд бүү давтаасай гэсэндээ олон талын мэдлэг, мэдээллийг багтаахыг зорьж өнөөдрийн илтгэлээ багш нарт танилцуулсан юм.
- Өмнө нь эцэг эх, багш нар л аутизмтай хүүхдийн хөгжилд нөлөөлж болдог талаар сонсож байсан ч үе тэнгийн найз, хүүхдээр дамжуулж тэднийг хөгжүүлж болдог гэдгийг сонсоод их сайхан санагдлаа.
- Тийм ээ, миний ажлын арга барил үе тэнгийн дэмжлэгт илүүтэй анхаарлаа хандуулдаг бөгөөд өнөөдөр ч энэ талаараа Монголын багш нартай хуваалцлаа. АНУ-д хүүхдүүд хичээлийн цагаар төдийгүй спортын үйл ажиллагааны үеэр, өдрийн цайны цагаар гээд ер нь хаана харилцааг бий болгож болохоор байна тэнд л аутизмтай хүүхдийг дэмжиж, хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьдог. Тэдний сурч боловсрох, хөгжихөд зөвхөн томчууд үүрэг гүйцэтгэхгүй харин хамт олон, найз, үе тэнгийнхэн нь сайнаар нөлөөлж болдог. Ялангуяа аутизмтай хүүхдэд өөр бусад хүүхэдтэй харилцах боломжийг олгохгүй бол харилцааны чадвар нь төдийлөн нэмэгдэхгүй. Тиймээс тусгай хэрэгцээт тэр дундаа аутизмтай хүүхдийн хөгжилд үе тэнгийн эерэг харилцаа нь маш их нөлөөлдөг.
- Нийгэмд тусгай хэрэгцээт хүүхдэдээ гол төлөв ээж нар, эмэгтэйчүүд л илүүтэй санаа тавиад байгаа нь анзаарагддаг. Гэтэл жишээ нь аутизмтай хүүхдэд аавынх нь үлгэрлэл, анхаарал халамж хэрэгтэй шүү дээ. Ер нь тусгай хэрэгцээт хүүхдийг хөгжүүлэхэд эцэг эхийн үүргийн тэнцвэрийг хэрхэн хангах боломжтой гэж та боддог вэ?
- Энэ бол Америкт ч мөн гардаг асуудлын нэг. Яг ямар арга замаар шийдвэрлэх боломжтой талаар хэлэх санал одоогоор надад байхгүй байна. Би ажил дээрээ мөн л ганцаараа эрэгтэй багш. /инээв/ Багшлах хугацаандаа надтай адилхан нэг ч эрэгтэй багштай таарч байгаагүй. Хэрхэн шийдвэрлэх боломжтойг хэлж мэдэхгүй ч яах аргагүй асуудал гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ саяхан би энд сургуульд ажиллаж байхдаа нэгэн монгол аав хүүхдээ хүргэж өгч, хичээлд нь хамт сууж, маш их анхаарч байгааг хараад сайхан санагдсан шүү.
“МАНАЙ АНГИ 43 ХҮҮХЭДТЭЙ, НЭГ СУРАГЧ МААНЬ АУТИЗМТАЙ”
Боловсролын салбарт 20 жил ажиллаж буй, Нийслэлийн 37 дугаар сургуулийн бага ангийн багш Ю.Энхтуяа
- Багш аутизмтай хүүхдэд заах арга зүй нь тусдаа байдаг уу?
- Тэгш хамруулан сургах хөтөлбөр батлагдсанаар ерөнхий боловсролын сургуулиудад тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хамруулан сургах боломжтой болсон. Тухайн хүүхдэд яг ийм арга барилаар зааж, ийм зан байдал гаргахад нь ингэж хандана шүү гэсэн нарийн арга зүй байхгүй ч энэ талын мэдлэг мэдээллийг олгох энэ мэт сургалт, семинарт хамрагдаж багагүй ойлголттой болсон. Өнөөдрийн гаднын мэргэжилтний сургалт, зөвлөгөөнөөр ч мөн цаашид заах арга зүйдээ тусгах боломжтой дахин нэг шинэ зүйл мэдээд авлаа. Манай сургуульд аутизмтай таван хүүхэд байдаг. Харин манай анги 43 хүүхэдтэй, нэг сурагч маань аутизмтай. Тэднийг хамт олонтой нь нийгэмшүүлэхийн тулд ангийн дэг журмыг бага багаар ойлгуулахад өөрчлөлт гарч байгаа нь ажиглагддаг. Мэдээж энгийн хүүхэд шиг хичээлээ гүйцэж чаддаггүй тул эхлээд чадварыг нь үнэлсний үндсэн дээр ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулж, өөрт нь тохирсон хэмжээгээр хичээл хийлгэх, даалгавар өгөх байдлаар ажилладаг.
- Багшийн хичээл зүтгэл дээр эцэг эхийн оролцоо нэмэгдсэнээр хүүхдийн хөгжилд ахиц дэвшил гарна шүү дээ. Тиймээ эцэг эхчүүдтэй хэрхэн хамтран ажилладаг вэ?
- Тийм ээ, эцэг эх, гэр бүлийнх нь зүгээс их дэмжлэг шаардлагатай байдаг. Аутизмтай хүүхэд нэг хичээлийн 40 минутаас 15 минутад л анхаарлаа хандуулж чаддаг гэдгийг сая мэргэжилтэн маань дурдлаа. Тэгэхээр эцэг эхийн оролцоо чухал тул хүүхдэд зориулсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулахдаа эцэг эхтэй нь ярилцаж гаргадаг. Нэг үгээр эхлээд хүүхдээ ажиглаад гаргасан дүгнэлтээ эцэг эхтэй хуваалцаж, тэдний зүгээс ч зан байдал, дуртай дургүй зүйлс, сонирхдог зүйлсийг нь хэлж, багшийн болоод эцэг эхийн хүлээлтийг харилцан ойлголцож, хэрэв хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвартай бол мөн хүсэл сонирхолд нь тулгуурлаж гурван талаас санал гаргаж зорилгоо тодорхойлдог. Гэхдээ хүүхдийн чадвараас шалтгаалж тэрхүү зорилгодоо хүрч чадахгүй тохиолдол байдаг. Тэр үед эцэг эхтэй эргэх холбоогоо сайжруулах шаардлагатай болдог. Нэг үгээр хүүхдийн чадвар дээр үндэслэн ганцаарчилсан төлөвлөгөөг боловсруулж харилцан хоёр талаас дэмжиж үр дүн гардаг тул тэдний оролцоо маш чухал.
“ЭНГИЙН ХҮҮХДҮҮДТЭЙ ХАРЬЦАХААС ИЛҮҮ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ШААРДДАГ МЭРГЭЖИЛ”
МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын 4 дүгээр курсийн оюутан О.Ням-Од:
- Би өмнө нь хөгжлийн онцлогтой хүүхдүүдийн талаар төдийлөн сайн мэддэггүй байсан ч дунд сургуулиа төгсөх дөхөхөд тэдгээр хүүхдүүдэд боловсрол олгох сургах багш нар хомсдолтой байгаа талаар олж мэдээд энэхүү мэргэжлийг сонгосон. Суралцаж байх хугацаандаа дөрвөн удаагийн дадлагад гарсан ба боловсон хүчний хомсдолтой байгаа учраас бид 3,4-р курсээсээ дадлага хийнгээ ажиллаад эхэлчихдэг. Уг төслийн хүрээнд манай сургуулийн оюутнууд сургуулиудад ажиллаж туршлага хуримтлуулж байна. Мөн өмнө нь Аутизмын сургалтын төвүүдэд багшилж байсан. Мэдээж энгийн хүүхдүүдтэй харьцахаас илүү хичээл зүтгэл, тэвчээрийг багшаас шаарддаг. Өөрөөр хэлбэл үр дүн удаан хугацааны дараа гардаг ч түүний цаана бусад хүүхдүүдийн түвшинд хүргэж хөгжүүлэх юмсан гэсэн багшийн чин сэтгэл байдаг нь энэхүү мэргэжлийн нэг сайхан зүйл гэж боддог.
Сургалтын шууд дамжуулалтын видео бүрэн эхээрээ: