“Ханжоу-2023” Азийн зуны пара наадмаас медаль хүртсэн баг тамирчдад Биеийн тамир спортын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хүндэтгэл үзүүлж, шагнаж урамшуулах үйл ажиллагаа болов.
Азийн зуны пара наадамд манай улсын 68 тамирчин, спортын 14 төрөлд өрсөлдөж хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн.
Тус наадмын зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн F-40, 41 ангилалд ОУХМ Д.Саруултөгс 20.79 метр шидэлт хийснээр мөнгөн медаль хүртсэн билээ.
Тэрээр “Би 2018, 2022 оны Азийн наадамд зээрэнцэг шидэлтийн төрөлд оролцлоо. Энэ удаагийн наадмаас мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Ямар ч байсан медаль авна гэсэн итгэлтэйгээр Азийн наадмыг зорьсон. Алтан медаль авна гэж бодож байсан ч мөнгө медаль хүртлээ.
Тамирчин хүнд олон асуудал, бэрхшээл тулгардаг юм билээ. Азийн наадам явахаас өмнө бэлтгэлээ хийж байхад гэнэтийн зүйл тохиолдож, аавыг минь бурхан болсон гэх дуудлага ирсэн. Тухайн үед шоконд орж, сэтгэлээр унан тэр байдлаасаа гарч чадахгүй байв. Бэлтгэлээ хийх үү, болих уу гэсэн сонголттой тулгарсан юм. Тэгсэн ч зорилгодоо хүрэх хэрэгтэй гэсээр бэлтгэлээ үргэлжлүүлэн тэмцээндээ оролцсон. Монгол Улс болон аавынхаа нэрийг Ханжоу Азийн наадмын тэнгэрт мандуулсандаа маш их аз жаргал мэдэрсэн дээ.
Энэ жил зээрэнцэг шидэлтийн төрөлд найман орны тамирчид хүч, ур чадвараа сорьсон. Ирэх хоёрдугаар сард Дубай хотод олимпын эрхийн төлөөх тэмцээн болно. Мөн тавдугаар сард болох ДАШТ-д оролцохоор хичээнгүйлэн бэлтгэлээ хийх болно” гэлээ.
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Би 2010 оноос хойш Азийн наадамд оролцож байна. Энэ удаагийн Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ. Яалт ч үгүй, нэг, хоёрдугаар байранд өрсөлдсөн тамирчдын үзэмжийг шүүгч харчих шиг боллоо. Нэгдүгээр байрт Ираны тамирчин орсон. Бид хоёрын баруун тохой адилхан зогсолт хийсэн ч намайг тооцолгүй, Иран тамирчныхыг тооцчих шиг болсон. Цаашид улам сайн хичээж, хол тасрахгүй бол болохгүй цаг үе иржээ. Гэхдээ Азийн алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн онцлогтой боллоо. 23 жилийн хөдөлмөрийн үр шим юм болов уу гэж бодож байна.
Азийн алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн нь 23 жилийн хөдөлмөрийн минь үр шим юм болов уу.
Нэг үеэ бодоход, тамирчин хичээгээд амжилт гаргавал төрийн зүгээс дэмждэг болжээ. Азийн наадамд оролцоход ч пара тамирчдад маань туслалцаа үзүүлсэнд маш их баярлаж байна. Ирэх арванхоёрдугаар сард болох Тайланд улсад болох Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн заалны наадамд оролцохоор бэлтгэлээ хийж эхлээд байна” гэв.
"Ханжоу 2022" Азийн пара наадмаас:
- Таеквондогийн эрэгтэйчүүдийн к44 ангиллын -63кг жинд дэлхийн таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ алтан медаль
- Жүдогийн эрэгтэйчүүдийн -90 кг жинд ОУХМ Б.Баттөгс хүрэл,
- Эмэгтэйчүүдийн -70 кг ОУХМ Л.Туруунаа хүрэл медаль
- Хөнгөн атлетикийн F-40 бөөрөнцөг түлхэлтийн эрэгтэй ангилалд Ц.Баттулга хүрэл медаль
- Эмэгтэйчүүдийн к44 ангиллын -52 кг жинд манай улсын тамирчин У.Сүрэнжав Б мөнгөн медаль
- Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +90 кг жинд ОУХМ Д.Ганбат алтан медаль
- Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 107 кг жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг шахсанаар мөнгөн медаль
- Зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн F-40, 41 ангилалд ОУХМ Д.Саруултөгс 20.79 метр шидэлт хийснээр мөнгөн медаль тус тус хүртсэн билээ.
Тус арга хэмжээний үеэр хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн тамирчин П.Энхманлайд 20 сая төгрөгийн үнэ бүхий уралдааны тэргэнцэр гардуулав. Уг тэргэнцрийг П.Энхманлайн биеийн онцлогт зориулж Япон улсад хийлгэжээ.