Европын Холбооны СВИЧ-Эйшиа хөтөлбөрийн санхүүжилтээр Пипл ин Нийд ОУТББ, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо ТББ, Хөгжлийн Шийдэл ТББ болон Каритас Чех Репаблик ОУТББ-ууд хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засгийн ногоон шилжилт” (Switching on the Green Economy) төслийн хүрээнд Эко тэмдэг, ногоон баталгаажуулалтын схем” боловсруулах ажил эхэллээ.
Үүнтэй холбогдуулан хэлэлцүүлгүүд зохион байгуулсан бөгөөд үр дүнд нь оролцогч талуудын санал, зөвлөмжийг тусган боловсруулсан стандартыг эрх бүхий газруудаар батлуулан, амьдралд нэвтрүүлж хүрээлэн байгаа орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүний эрүүл мэнд, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах бичиг баримт болгон батлуулахаар зорьж байна.
Энэхүү ажил нь улсын хэмжээнд тогтвортой хөгжлийн зорилтуудыг суурь болгосон “Эко тэмдэг, ногоон баталгаажуулалтын схем” боловсруулах анхны ажил бөгөөд төслийн үр дүнд тогтвортой хөгжлийн холбогдох зорилтуудыг хангахад чиглэсэн байгаль орчин, засаглал, нийгмийн хэмжүүр бүхий хүнсний аюулгүй байдлыг хангаж буйг батлах баталгаажуулалтын схем, тэмдэг, стандарт, шалгуур үзүүлэлтүүд, онооны систем болон хэрэгжүүлэлтийн гарын авлага боловсруулагдаж байна. Тус ажлыг МОНСЕРТФ ХХК шалгаран гүйцэтгэж байна.
Стандартын шалгуур нь 4 хэсэгтэй бөгөөд үйлдвэрлэлийн түвшинд байгаль орчин, хүнсний аюулгүй байдал, нийгэм, засаглалын үзүүлэлтүүдийг, бүтээгдэхүүний (ус, ундаа) түвшинд байгаль орчин болон хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг багтаасан “Эко тэмдэг, ногоон баталгаажуулалтын схем” боловсруулах анхны ажлын цахим хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт чиглэлийн яамдын хамаарал бүхий мэргэжилтэнүүд, хүнс, ус ундаа үйлдвэрлэлийн салбарын бичил, жижиг, дунд үйлдвэрлэгч (БЖДҮ),-ийн төлөөлөл, стандарт хэмжил зүйн мэргэжилтэнүүд, банкны төлөөлөлүүд оролцож байна. Тэд анхны тогтвортой хөгжлийн холбогдох зорилтуудыг хангахад чиглэсэн байгаль орчин, засаглал, нийгмийн хэмжүүр бүхий хүнсний аюулгүй байдлыг хангаж буйг батлах баталгаажуулалтын схем, тэмдэг, стандарт, шалгуур үзүүлэлтүүд, онооны системсанал хүсэлтээ илэрхийлэн хувь нэмрээ оруулж байна.
“Эдийн засгийн ногоон шилжилт” (Switching on the Green Economy) төслийн хүрээнд Монгол Улсын хүнс, ус ундаа үйлдвэрлэлийн салбарын бичил, жижиг, дунд үйлдвэрлэгч (БЖДҮ), борлуулагч, хэрэглэгч нарыг байгальд ээлтэй үйлдвэрлэл болон хэрэглээ, ногоон дадал хэвшилтэй болоход нь шаардлагатай мэдээлэл, аргачлалаар хангах, улмаар зах зээлд суурилсан эко тэмдгийг нэвтрүүлж, ногоон санхүүжилтийн эх үүсвэртэй болгох, тойрог эдийн засагт (ТЭЗ) шилжихэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.