Грекийн өмнөд хэсэгт цагаачдыг зөөж явсан усан онгоц живсэн нь томоохон ослуудын нэг болоод байна. Тус хөлөгт дор хаяж 100 хүүхэд зорчиж явжээ. Ослоор 78 хүн нас барсан нь тогтоогдсон. Хөлгийн тавцан дээр нийт 750 зорчигч байсан тул амиа алдагсдын тоо түүнээс олон байх магадлалтай.
Тус завь Египетээс хоосон хөдөлж Ливийн Тобрук боомтоос Итали, Грек рүү зорчих цагаачдыг суулгасан байна. Тэнд бага насны болон эмэгтэй зорчигч олон байсан нь тухайн үеийн зургаас харагдана. Гэвч одоогоор аврагдаад буй 104 хүн бүгд эрэгтэй гэсэн мэдээлэл байна.
Үүнээс есөн иргэн хүний наймааны хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан тухай Грекийн телевиз мэдээлсэн. Авран хамгаалагчид ослоос амьд үлдэгсэд байгаа эсэхийг хайхаар ажиллаж байгаа аж.
Грек нь Ойрхи Дорнод, Ази, Африкийн дүрвэгсэд болон цагаачдыг Европын холбоо руу нэвтрүүлэх гол гарцуудын нэг юм.
Болсон үйл явдлыг цаг хугацаагаар тоймловол:
• 08:00 Грекийн эргийн харуулд цагаачдын хөлөг онгоц нэвтэрч буйг Италийн удирдлагууд мэдэгдсэн
• 11:00 Эргийн харуул хөлөгтэй холбогдоход ямар нэг тусламж хүссэн зүйл гараагүй
• 12:17-15:34 Яаралтай дуудлагын төвд усан онгоцноос тусламжийн дуудлага тасралтгүй ирсэн
• 15:00 Өөр хөлөг онгоц хүнс, усаар хангасан
• 19:40-22:40 Грекийн эргийн харуул цагаачдын хөлгийг алсаас шалгахад ямар нэг асуудал байгаагүй
• 22:40 Хөдөлгүүрт эвдрэл үүссэн
• 23:04 Цагаачдын хөлөг онгоц хөмөрч, живсэн
• 04:00 Аврах ажиллагаа эхэлсэн
Эх сурвалж: BBC