Төв аймгийн Мөнгөнморьт суманд энэ сарын 21-нд малын боомын өвчлөл бүртгэгджээ. Өвчлөл бүртгэгдсэн голомтоос 1 хүн боомын халдвар авч өвчилсөн болох нь энэ сарын 23-нд ЗӨСҮТ-д хийсэн лабораторийн шинжилгээгээр батлагдав.
Уг иргэнийг Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлаж, эмчилгээ хийгдэж байна. Голомтын тандалт судалгааг өргөжүүлэн, халдварын эх уурхай, халдвар дамжих хүчин зүйлсийг тогтоон, голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийж байгаа.
Төв аймгийн Мөнгөнморьт суманд 2023 оны 08 дугаар сарын 21-нд сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон.
Иймд, боомоор өвчилсөн, үхсэн мал амьтан, тэдгээрийн сэг зэм, боомын үүсгэгч агуулсан хөрс өвчний эх уурхай болдог. Тиймээс шалтгаан нь тодорхойгүй болон боомоор үхсэн малыг өвчихгүй, махыг ашиглахгүй, өвчтэй малын хашаа, хороо, өтөг бууцтай харьцахгүй байхыг зөвлөж байна.
Боом өвчин гэж юу вэ?
Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг.
Боом өвчнөөр хүн, бүх төрлийн мал, адгуус амьтад, буга өвчлөхөөс гадна цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул нь хүнд халдвар тараана. Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамжина.
Өвчилсөн малаас гаралтай мах махан бүтээгдэхүүн, боомын савханцраар бохирлогдсон хүнсийг дутуу болгож хэрэглэх үед гэдэсний хэлбэрээр өвчилнө. Ноос, ноолуур боловсруулах, арьс ширний үйлдвэрлэл явуулах явцад бохирлогдсон тоосонцор, агаараар дамжин халдвар авч уушгины хэлбэрээр өвчилнө.
Илрэх шинж тэмдэг
Халуурах, толгой өвдөх, бие сулрах, дотор эвгүйрэх, хоолонд дургүй болох шинж тэмдгээр илэрч уушиг, ходоод гэдэс, үжил, мэнэн болон арьсны зэрэг эмнэлзүйн таван хэлбэрээр өвчилдөг.
Арьсны хэлбэрийн үед боомын нян орсон хэсэгт арьс улайж, хүрэн улаан толбо үүсэж загатнан богино хугацаанд гүвдрүү, цэврүү бий болж хэдхэн цагийн дараа цэврүүний тунгалаг шингэн цусархаг болж маажих үед заримдаа өөрөө хагарч шархална. Аажмаар шархны төв хэсэгт тас хар хатуу барзгар гадаргуутай, төвдөө эмзэглэлгүй тав тогтоно. Ихэвчлэн ганц нэгээр голдуу биеийн ил хэсэгт нүүр, толгой, гарын арьсанд гарна.
Гэдэсний хэлбэрийн үед өндөр халуурах, ууц нуруу, гэдэс маш хүчтэй өвдөх, цөсөөр бөөлжих, цусархаг шингэнээр суулгах шинж тэмдэг илэрнэ. Зарим тохиолдолд гэдэсний түгжрэл болох аюултай.
Уушгины хэлбэрийн үед 40 хэм хүртэл халуурч дагжин чичрэх, цээжээр хатгуулах, ханиалгах, цустай цэр гарах шинж тэмдэг илэрнэ.
Хэрхэн сэргийлэх вэ?
- Өвчний сэжигтэй болон үхсэн малтай харьцахдаа тусгай зориулалтын хувцас (гутал, халад, амны хаалт, резинэн бээлий, нүдний шил) хэрэглэнэ.
- Үхсэн мал амьтны сэг зэмийг оролдохыг хатуу хориглох ба мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдээлнэ.
- Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс яаралтай тусгаарлаж, мал эмнэлгийн байгууллагад хандана.
- Гараа зүссэн болон арьсандаа ил шархтай үед мал амьтны гаралтай бүтээгдэхүүнтэй харьцахгүй байх
- Дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, өвчний үүсгэгчээр бохирлогдсон байж болохуйц хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
- Мал амьтан түүний гаралтай бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа тогтмол угааж халдваргүйтгэнэ.
- Боом өвчний сэжигтэй тохиолдолд заавал эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, шарх хатгийг цэвэрлэсэн хөвөн марлийг заавал шатааж устгана.
- Боомын байгалийн голомт бүхий газар нутгийн хүн ам болон мал сүргийг вакцинжуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлбэл энэ өвчнөөр өвчлөхгүй байж болно.
- Нохой, шувуугаар халдвар дамжихаас сэргийлж, шатаах буюу усны эх үүсгэврээс 600 метрээс хол, 2 метр гүн нүхэнд халдваргүйтгэн булж устгана.
Эх сурвалж: Зоонозын өвчин судлалын үндэсний төв