gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Оюунтуяа: Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн

Б.Нямдарь
Нийгэм
2023-11-17
193
Twitter logo
Б.Нямдарь
193
Twitter logo
Нийгэм
2023-11-17

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюунтуяатай гэр бүлийн хүчирхийллийн бүртгэл шинэчлэл, сүүлийн үед авч байгаа арга хэмжээний талаар ярилцлаа.

- Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа шинэлэг ажил, арга хэмжээ юу байна вэ?
- Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж байгаа этгээдүүдэд онцгой анхаарал хандуулж, тухайн иргэдэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас нэг бүрчилсэн хяналт тавин ажилладаг болсон.

Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн 5-7 хувийг эмэгтэй хүн үйлддэг. Үлдсэн 90 гаруй хувийг эрчүүд эзэлдэг.

Мөн дуудлага мэдээлэл хүлээн авч бүртгэдэг программд нэмэлт хөгжүүлэлт хийж, хохирогч, холбогдогч, нарыг регистрийн дугаараар бүртгэдэг болсноор тухайн иргэний хувийн байдлыг тогтоож, тухайн гэр бүлийн хүчирхийллийн түүх, давтамжийг шууд хардаг болсноороо ач холбогдолтой.

Мөн дүн шинжилгээ хийж, хохирогчид үзүүлсэн үйлчилгээний талаарх мэдээллийг тэмдэглэх ажлыг боловсронгуй болгох чиглэлээр мэдээллийн бааз үүсгэн ажиллаж байна.

- Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч арга буюу цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгдөг.  Хүчирхийлэл үйлдэгч хуулийн дагуу хариуцлага хүлээх хэдий ч эргээд л гэртээ ирдэг. Үүнээс үүдэн өш санах буюу хүчирхийлэл хүндрэх тохиолдол гарч болзошгүй байдаг шүү дээ. Цагдаагийн байгууллага хохирогчийг хамгаалж чадаж байгаа юу? Хохирогчийг хамгаалах хууль, эрх зүйн орчин ер нь ямар байгаа вэ?
-
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хохирогчдын 90 орчим хувь нь өөрийн ах дүү, хамаатан садныхаа асрамж, халамжид үлддэг. Үлдсэн 10 гаруй хувь нь түр хамгаалах байр буюу нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлдэг. Өөрөөр хэлбэл, хохирогчийг түр хамгаалах байранд байлгана гэдэг нь хүчирхийлэгчээс хамгаалах арга хэмжээ авч байна гэсэн үг.

Гэр бүлийн хүчирхийлэл үүсэх суурь шалтгаан нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн хоорондын харилцаа юм. Тодруулбал, харилцаагаа буюу маргаанаа эерэг аргаар шийдэж чадаагүйгээс даамжирдаг.

Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг хамгийн багадаа тухайн өдөрт нь, удлаа гэхэд 3-5 хоногт шүүхэд шилжүүлж, зохих шийтгэлийг ногдуулдаг. Аюулгүй байдлын хамгаалалтыг ямар хугацаанд үргэлжлүүлэхийг аюулын зэргийн болон нөхцөл байдлын үнэлгээг харгалзан үзэж шийддэг. Мөн хохирогчийг зөвхөн цагдаагийн байгууллага хамгаалдаггүй. Тухайлбал, хорооны хамтарсан баг гэж байдаг. Энэ мэт цөөнгүй байгууллагатай хамтарч, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх зэргээр цогцоор нь шийддэг. Дан ганц цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажиллана гэвэл хүн хүчээс эхлээд боломж бололцоо төдийлөн байхгүй.

- Гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн ямар хэлбэрээр үйлдэгддэг болон гол төлөв ямар хүмүүс хүчирхийлэл үйлддэг вэ?
-
Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн 5-7 хувийг эмэгтэй хүн үйлддэг. Үлдсэн 90 гаруй хувийг эрчүүд эзэлдэг. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт оюун санааны, эдийн засгийн, бие мах бодийн болон бэлгийн гэсэн дөрвөн төрлийн хүчирхийлэл багтдаг. Үүнээс бие мах бодийн хүчирхийлэл манай улсад түгээмэл. Тодруулбал, өнгөрсөн оны байдлаар энэ төрлийн гэмт хэргийн 85 гаруй хувь нь бие мах бодийн хүчирхийлэлтэй холбоотой байсан.

- Ямар шалтгаанаас гэр бүлийн хүчирхийлэл үүсдэг вэ?
- Гэр бүлийн хүчирхийлэл үүсэх суурь шалтгаан нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн хоорондын харилцаа юм. Тодруулбал, харилцаагаа буюу маргаанаа эерэг аргаар шийдэж чадаагүйгээс даамжирдаг. Улмаар үүнийгээ зохицуулж байгаа арга барил нь нэгнийгээ зодох, хохирол учруулах зэрэг байдаг.

Тэгэхээр архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаа байдал, ядуурал, ажилгүйдэл зэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйл болохоос шалтгаан биш.

Гэр бүлийн хүчирхийлэл үүсэхэд тухайн хүний буруу зуршил, сөрөг зан харилцаа, зөв хүмүүжил болон төлөвшлийн дутмаг байдал голлон нөлөөлдөг. Тэгэхээр архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаа байдал, ядуурал, ажилгүйдэл зэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйл болохоос шалтгаан биш.

- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэд хуулийн дагуу шийдвэрлүүлж баривчилгаанд явж ирэхэд тухайн айл өрхийн уур амьсгалд тодорхой хэмжээний сөрөг уур амьсгал бий болдог энэ тохиолдолд цагдаагийн байгууллагаас ямар ажил арга хэмжээг зохион байгуулдаг вэ?
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зөрчил гаргасан иргэнийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж, 7-30 хоногийн баривчилгаа,  зан үйлд нөлөөлөх  албадан сургалтад хамруулдаг бөгөөд баривчлах байрнаас гарч ирэхэд нь цагдаагийн байгууллагаас хорооны хамтарсан баг, аймаг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбон зуучилж, сэтгэл зүйн болон бусад үйлчилгээнд хамруулж, тухайн иргэний сэтгэл зүйг тодорхой хэмжээгээр эмчилдэг тул дахин хүчирхийлэл үйлдэх явдал багасдаг.

Ард иргэддээ хандаж хэлэхэд таны хөрш айлд болж байгаа хүчирхийллийн асуудалд өөрийн асуудал мэт хандаж цагдаагийн байгууллагын 102, 107 тусгай дугаарын утсанд хандах болон хорооны хамтарсан багт мэдээ, мэдээлэл өгч байхыг уриалж байна.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан