Эмийн чанар, аюулгүй байдал гэдэг нь эмийг хадгалах, хэрэглэх бүхий л үйл ажиллагааг хамруулан хэлнэ. Мөн эмийг үйлдвэрлээд эцсийн бүтээгдэхүүн болтол чанарын асуудал хөндөгддөг. Үйлдвэрээс чанарын баталгаа хангаагүй бол худалдаанд гаргадаггүй.
Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал И.Балжинням "Тээвэрлэх, түгээх, хадгалах явцад эм чанараа алдаж байна” гэв. Тэрээр Эрүүл мэндийн яамнаас “Эмчээ сонсъё” уулзалтын хүрээнд эмийн салбаруудын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаарх хуралд оролцсон юм.
Хурлаар эм, био бэлдмэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний чанар стандартын зохицуулалтыг олон улсын практикт нийцүүлэх, эмийн үнийн өсөлт, иргэдийн эмийн хэрэглээ гэх сэдвээр эм ханган нийлүүлэгч байгууллагуудын төлөөллийн санал бодлыг сонсов.
СҮҮЛИЙН АРВАН ЖИЛИЙН ЭМИЙН БҮРТГЭЛИЙГ ХАРАХАД МАНАЙ УЛС АРАЙ ХЯМД ҮНЭТЭЙ ЭМИЙГ ИМПОРТЛОХ ХАНДЛАГАТАЙ БОЛСОН
Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал И.Балжинням “Эмнэл зүйн шинжлэх ухаан нь нотолгоон дээр суурилдаг. Сүүлийн хэдэн жилийн турш эмийн үнэ, чанарын асуудал их яригдлаа. Эмийг үйлдвэрлээд эцсийн бүтээгдэхүүн болтол чанарын асуудал хөндөгддөг. Үйлдвэрээс чанарын баталгаа хангаагүй бол худалдаанд гаргадаггүй. Харин тээвэрлэх, түгээх, хадгалах явцад эмийн чанар алдагддаг.
Мөн эмийн эмчилгээний идэвхийн асуудал байна. Эмийг зөв хэрэглэбэл эмчилгээ үр дүнтэй. Эс бөгөөс үнэтэй, чанартай эм байгаад ч нэмэргүй. Эсрэгээрээ гаж нөлөө, эрсдэл дагуулдаг бүтээгдэхүүн юм. Цар тахлын нөлөөгөөр эмийн үнэ огцом өссөн.
Өмнө нь Европоос импортолдог эм зах зээлийн 60 хувийг эзэлдэг байсан бол одоогийн байдлаар 30 хувь болтлоо буусан.
Чанартай байх тусмаа үнэ өснө гэх зарчим байдаг шүү дээ. Сүүлийн арван жилийн эмийн бүртгэлийг харахад манай улс арай хямд үнэтэй эмийг импортлох хандлагатай болсон. Өмнө нь Европоос импортолдог эм зах зээлийн 60 хувийг эзэлдэг байсан бол одоогийн байдлаар 30 хувь болтлоо буусан. Эмийн хүртээмжийн асуудалд хэтэрхий их анхаарал хандуулсны үр дүн юм.
Манай улсын эмийн чанарын лабораторийн тоног төхөөрөмж, боловсон хүчний дутагдлаас үүдэн доголдолтой байгаа. Эмийн үйлдвэрүүд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан үйл ажиллагаагаа явуулаад байдаг. Гэтэл улсын лаборатори тодорхой хэмжээний шинэчлэл байхгүй зогсонги байдалтай байна. Тухайлбал лабораторийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, дэвшилтэт шинжилгээний багаж шаардлагатай. Энэ бүгдийг цогцоор нь шийдвэл эмийн зах зээлийг бүрэн хянах боломжтой. Эмийн чанарыг 19- 20 үзүүлэлтийг харгалзан худалддаг. Манай зах зээл дээр худалдагдаж буй эм, эмнэлгийн хэрэгслүүд тус үзүүлэлтийг хангасан” гэв.
Тус хурлаар цаашид эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн шинэчлэл, бодлого чиглэлийн талаар хэлэлцэв.