Хотын дарга Д.Сумъяабазар: Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоог 5300, цэцэрлэгийн орыг 3605-аар нэмэгдүүлсэн. Тодруулбал, дөрвөн сургууль, 14 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн долоон цогцолбор, монгол өв, уламжлал ёс заншлын 11 өргөө байгуулсан. Мөн нийтийн тээвэрт иж бүрэн парк шинэчлэл хийж байна. Нийт 1225 автобусаар парк шинэчлэл хийхээс одоогийн байдлаар 415 автобус оруулж ирээд буй. Үлдсэн 810 автобусыг энэ онд оруулж ирнэ. 2040 онд Улаанбаатар хотын хүн амын тоо 2.6 саяд хүрнэ. Нийслэлийн орлогын эх үүсвэрийн 91.6 хувь нь татварын, 8.4 хувь нь татварын бус орлого байна. Хотын эдийн засгийн өнөөгийн байдал төсөв “шүтсэн” байгаа юм. Иймээс үе шаттай төлөвлөлт хийх, санхүүгийн олон эх үүсвэртэй болгон хөгжүүлж, хотын хөгжлийг индексжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд нийслэл анх удаа үнэт цаас гаргах эрхтэй болсон бөгөөд энэ нь ажил хэрэг болж буй. Ингэснээр санхүүгийн нэмэлт эх үүсвэр бий болно.
Улаанбаатар хотын хөгжлийн индексийг 86 үзүүлэлтээр тодорхойллоо Улаанбаатар хотын хөгжлийн индекс 0.464 байна. Тиймээс шалтгаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Улаанбаатар хотын хөгжлийн индексийг тогтвортой байдал, амьдрах орчны чанар, хүртээмжтэй байдал, өрсөлдөх чадвар гэсэн дөрвөн бүлэг, эрүүл мэнд, дэд бүтэц, эдийн засаг, нийгэм, боловсрол, засаглал хэмээх зургаан төрлийн 86 шалгуур үзүүлэлтээр тодорхойлсон. Улмаар Улаанбаатар хотын хөгжлийн индексийг 2025 онд 0.570, 2030 онд 0.630, 2050 онд 0.930-д хүргэхээр зорьж байна.
Эрсдэлийн үнэлгээ дахин хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай Улаанбаатар хотод голын, шар усны болон уруйн үер гэсэн гурван төрлийн үерийн эрсдэл бий. Тодруулбал, найман байршилд голын үер, гурван байршилд шар усны, 75 байршилд уруйн үер болох эрсдэлтэй. Дээрх 75 байршлаас хүн ам төвлөрсөн, эрсдэл өндөртэй нь 20 байршил байгаа бөгөөд өдгөө Улаанбаатар хотод 107.6 км үерээс хамгаалах байгууламж бий. Энэ хэмжээг 345 км-т хүргэж, голын сав газрын үерийн эрсдэлийн үнэлгээг дахин хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна.