gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Альцхаймер өвчний явцыг удаашруулах эмэнд албан ёсны зөвшөөрөл олголоо

А.Номин
Дэлхийд
2023-07-07
323
Twitter logo
А.Номин
323
Twitter logo
Дэлхийд
2023-07-07
Альцхаймер өвчний явцыг удаашруулах эмэнд албан ёсны зөвшөөрөл олголоо
  • FDA-ээс мартах өвчний явцыг удаашруулах эмэнд хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олголоо
  • Тус эмийг хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүс хэрэглэнэ
  • Эмийн гаж нөлөө өвчтөнүүдийн 13 хувьд илэрсэн

АНУ-ын Хүнс, эмийн удирдах газраас (FDA) Альцхаймер буюу мартах өвчний явцыг удаашруулах анхны эм, “Leqembi”-д бүрэн зөвшөөрөл олголоо.

Уг эмийг зөвхөн Альцхаймерийн хөнгөн хэлбэрээр өвчилсөн, бага зэргийн танин мэдэхүйн гэмтэлтэй эсвэл тархинд нь амилоид товруу үүссэн хүмүүст хэрэглэхийг зөвшөөрсөн. Өвчний шат хүндэрсэн өвчтөнүүд эмийг хэрэглэсэн ч үр дүн гарахгүй аж.

Leqembi эм нь өвчний явцыг удаашруулах л үүрэгтэй, эмчилгээ биш гэдгийг эм үйлдвэрлэгчийн зүгээс хэлжээ. Өөрөөр хэлбэл, хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн мартах үе шатыг удаашруулж өгөх аж. Ингэснээр тус өвчтөн өдөр тутмын амьдралаа илүү урт хугацаанд хэвийн үргэлжлүүлэх боломжтой болж буйг онцлов.

Тус эмэнд тодорхой хэмжээний гаж нөлөө байгаа бөгөөд тархины тогтмол дүрс оношлогоогоор тогтмол хяналт тавих шаардлагатай аж. Өвчтөнүүдийн 13 орчим хувьд тархи хавдах, цус алдах зэрэг шинж тэмдэг илэрсэн. Цус шингэлэх эм ууж байгаа тохиолдолд эдгээр эрсдэлийн хувь нэмэгдэж болзошгүй юм.

FDA-ийн мэдээлснээр эдгээр гаж нөлөөтэй холбоотой болзошгүй эрсдэлийн талаар өвчтөн болон асран хамгаалагчдад сэрэмжлүүлэх үүднээс эмийн зааврын мэдээлэлд оруулсан гэв.
Эх сурвалж: CNN

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан