Тэртээ 30 жилийн өмнө түүхий нефть ундрахад Ерөнхийлөгч асан П.Очирбат өөрийн өмсөж явсан дээлээ мялаасан нь түүх болон үлджээ. Энэ үйл явдлаас хойш бид анх удаа газрын тосны боловсруулах үйлдвэртэй болох гэж буй.
Их бүтээн байгуулалттай танилцах хүсэл тэмүүлэлтэйгээр оройн галт тэргээр дорнын зүг хөдөлсөн юм. Өглөөний нартай зэрэгцэн бид Дорноговь аймгийн Сайншанд өртөөнд буулаа. Гол зорилго маань газрын тос боловсруулах үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжууд, дамжуулах хоолойн механик угсралтын ажлыг эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаанд оролцох.
Үйлдвэрийн барилга угсралтын ажилтай зэрэгцэн түүхий тосыг дамжуулах хоолойн угсралт эхэлжээ. Үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах 530 км газрын тос дамжуулах хоолойг Дорнод аймгийн Матад сум дахь газрын тосны 19-р талбайгаас үйлдвэрийн талбай хүртэл барина. Энэ хоолой газрын гүнд байрлах бөгөөд манай улсын газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистрал шугам хоолой болно.
Жилд 2.8 сая тонн усыг цэвэршүүлэх аж.
Нийт дөрвөн үетэй үйлдвэрийн нэгдүгээр шатны ажил дуусах тун дөхжээ. Үйлдвэр 2025 онд ашиглалтад орсноор бид хойд хөршөөс хамааралтай шатахууны асуудалд цэг тавьж, дотоодоосоо хангах боломжтой болно.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл төлөвлөлтөөс 2021 онд бүтээн байгуулалтад шилжсэн юм. Нэгдүгээр үе шат амжилттай хэрэгжсэнээр үйлдвэрийн дараагийн технологийн ажлуудыг эхлүүлэх суурь нь болжээ.
Үйлдвэр Сайншанд сумаас 18 км-ийн зайд байрлана. Хүнд даацын 17.5 км авто зам, 27 км төмөр замаа тавьсан. 549 айлын орон сууц, оффис, үйлчилгээний төв, ажилчид хооллох танхим, сургууль цэцэрлэг зэргээс бүрдсэн хотхон байгуулж буй. Хотхоны эхний ээлжийн орон сууц ашиглалтад оржээ. Ус, эрчим хүч татах, үерийн ус зайлуулах систем байгуулах ажил хэдийн эхэлсэн. Усаа Бор Хөөврийн говиос 11 худгаар татаж, цуглуулаад үйлдвэр рүү шахна. Жилд 2.8 сая тонн усыг цэвэршүүлэх аж.

МАНАЙ УЛСАД АНХ УДАА ШИНГЭН ТҮЛШЭЭР АЖИЛЛАДАГ ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн нарийвчилсан зургийг Канадын “Worley Parsons” компани гүйцэтгэжээ. Хоёрдугаар багц ажлын хүрээнд:
- Атмосфер,
- Вакуум нэрлэгийн,
- Ханасан хий ялгах,
- Хэрэглээний, дагалдах гэсэн бүх төрлийн байгууламж,
- Түүний дотор 49 агуулах сав резервуар,
- Бүтээгдэхүүн ачих буулгах вагон,
- Авто эстакад зэрэг үндсэн технологийн, дагалдах, туслах зэрэг байгууламж баригдана.
Энэ нь Тамсагийн сав газраас ирэх түүхий тосыг хамгийн түрүүнд энгийн нэрлэгийн байгууламж руу оруулна. Дараа нь түүхий тосоо атмосферийн, вакуум орчинд нэрэн, хий, онгоцны түлш, мазот гаргана. Эндээс гүн боловсруулах буюу патенттай технологийн байгууламжууд руу (октан тоог нэмэх гэх мэт) шилжүүлснээр стандарт хангасан бүтээгдэхүүн болох юм.
Гуравдугаар багц төслөөр үйлдвэрийг цахилгаан, дулаан уураар хангах 35 МВт хүчин чадалтай Дулааны цахилгаан станц барина. Дээрх хоёр багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын "Megha Engineering Infrastructure Limited" компани шалгарч, өнгөрсөн оны аравдугаар сард ажлаа эхлүүлжээ.
Манай улсад анх удаа шингэн түлшээр ажилладаг цахилгаан станц барьж буй. Газрын тос боловсруулах явцад олон дагалдах бүтээгдэхүүн гардаг. Үүний нэг нь мазут буюу зуухны түлш юм. Цахилгаан станцаа зуухны түлшээр ажиллуулахын сацуу зах зээлд 40 мянган тонныг нийлүүлэхээр төлөвлөжээ. Нүүрстэй харьцуулахад энэ цахилгаан станц илүү цэвэрхэн байдаг аж. Оюутан, төгсөгчид газрын тос боловсруулах үйлдвэрийн бүх үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, боловсруулалтын технологийн талаар цогц мэдлэгтэй болж төгсөх юм. Ирэх жил оюутнууд үндсэн үйлдвэр дээр багш нартайгаа цуг дадлагад гарах юм байна.

Манай улсын газрын тосны хамгийн том хэрэглэгчид Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, говийн бүсэд бий. Түлшний нийт импорт 1.1 сая тонн байгаагаас 65 хувь буюу 722 мянган тонныг төвийн болон говийн бүсэд хэрэглэдэг. Чойроос нийслэл хүртэл замгүй тул хамгийн гол дэд бүтэц болох төмөр замаа түшиж, Айраг сумыг сонгожээ. Мөн Чойр усны нөөцгүй нь үйлдвэрийн байршлыг тогтооход нөлөөлсөн байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах хүний нөөцийг бэлдэхээр ШУТИС-тай хамтран “газрын тосны инженерчлэлийн” баклаврын ангийг нээжээ. Мөн олон улсад уг мэргэжлээр сургаж байгаа аж. Жил бүр 40-50 инженерийг БНЭУ-д мэргэшүүлэхээр болжээ.
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ӨНӨӨ ҮЕИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГОЛ ЦӨМ БОЛНО

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Өнөөдөр түүхий тосыг дамжуулах хоолойн ажил эхэллээ. Энэ ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Норинко интернэйшнл корпорац” өнгөрсөн жилээс ажлаа эхлүүлсэн. Газрын тосыг дамжуулах гол хоёр хэрэгсэл байдаг. Далайн орнууд усан онгоцоор, эх газарт дамжуулах хоолойгоор тээвэрлэдэг. Дамжуулах хоолой нь эрчим хүчний зарцуулалт бага, байгальд ээлтэй шийдэл.
Үйлдвэр ашиглалтад орсны дараа, зүгшрүүлэх ажил явагддаг. Энэ бүтээн байгуулалт өнөө үеийн аж үйлдвэрийн цогцолборын цөм болно. Монгол Улсын эдийн засагт тулгуур багана шинээр мэндэлнэ. Шинэ техник, технологи олноор орж ирэн, эдийн засагт нөлөө үзүүлэх салбаруудыг төрөлжүүлэх боломжтой. Шинээр 1000 ажлын байртай болно. Өнгөрсөн жил нэгдүгээр багц ажлын хүрээнд монгол 350, энэтхэгийн 250 ажилчин ажилласан” гэв.

Төслийн хоёр, гуравдугаар шат 800 сая ам.доллар, дөрөвдүгээр шат 600 сая ам.долларын төсөвтэй. БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ. Энэ ажлыг хийхээр Энэтхэгээс 800-1000 мэргэжилтэн, ажилтнууд Монголд ирэх аж.
Дөрөвдүгээр багц ажлаар технологийн лиценз эзэмшигчдийг сонгон шалгаруулж, АНУ-ын болон Баруун Европын нефть-химийн салбарын компаниудтай гэрээ байгуулжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр технологийн 12 байгууламжтай. Түүний долоо нь доорх компаниудын лицензээр баригдах аж. Энэ нь гүн боловсруулалтын технологи бөгөөд Монголд анх удаа ус төрөгч үйлдвэрлэнэ.
- 2022.04.01 - Италийн Kinetics Technology (Устөрөгчийн үйлдвэр)
- 2022.04.27 - Францын Axens (Хүхэр ялгах байгууламж)
- 2022.04.29 - АНУ-ын UOP Honeywell (Бензин боловсруулах, гидрокрекинг, дизелийн гидро цэвэрлэгээ, дизелийн гидро цэвэрлэгээ, шингэрүүлсэн шатдаг
- Хий ялгах байгууламжууд)
- Холландын Shell (Висбрекинг) гэх лиценз эзэмшигч компаниудтай гэрээ байгуулсан байна.
-152720-80177882520230501152729.jpeg)
БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх “Бид 2021 онд үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хасах 35 хэмд эхлүүлж байлаа. Өнөөдөр хоёр, гуравдугаар багц төсөл хэрэгжих гэж буйд баяртай байна. Бидний нөр их хөдөлмөр Монголд газрын тосны үйлдвэр байгуулах баталгаа юм. Уг төслийг дөрвөн жилийн дараа дуусгахаар хичээнгүйлэн ажиллаж байна. Дорноговь аймгийг энергийн төвтэй гэж мэднэ. Уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр Дорноговь аймаг хоёр дахь энергийн төвтэй болно” гэв.
Нүдэнд харагдаж гарт баригдах бүтээн байгуулалтыг хэн, хүнгүй хүснэ. Гэвч цогц төсөл хэрэгжүүлэхэд урт хугацаа шаардаж, дэд бүтцээ шийдсэнээр ажлын 70-80 хувийг гүйцэтгэсэн гэж үздэг. Удахгүй чанартай бүтээгдэхүүн болох АИ-95-ыг үйлдвэрлэж, бид АИ-92-ын үнээр худалдан авах юм.
Үйлдвэр ашиглалтад орсноор шатахууны үнийг төр бие даан зохицуулах боломжтой болно. Шатахууны үнийн өсөлтийг дагаж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг байдал үгүй болж, иргэдийн амьжиргаа дээшлэх учиртай.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулдаг валютын урсгалыг 70 орчим хувиар, нийт гадагш гарах валютын урсгалыг 11 хувиар бууруулах боломжтой.
Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 орчим хувиар өснө. Бүх төрлийн татвар хураамж хэлбэрээр улсын төсөвт дорвитой хувь нэмэр оруулснаар боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбаруудад оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.
Нээлтийн ёслолын үйл ажиллагааны зургуудаас: