УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн хүсэлтээр IVU “Олон Улсын сайн дурын Урологийн нийгэмлэг”-ийн эмч Майкл Метро /Michael Metro/-гоор ахлуулсан таван эмчийн баг ирж, шээдэг сүвний нарийслыг эмчлэх мэс заслыг 25 өвчтөнд, давсагны хорт хавдар авах мэс заслыг хоёр өвчтөнд хийжээ.
Тус баг нь Монгол Улсад 2006 оноос хойш ирж, өвчтөнүүдэд мэс засал хийх, УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр хамтран ажилладаг байна. УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал өнөөдөр эмч нарыг багаар нь хүлээн авч уулзан, талархал илэрхийлж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцжээ.
УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвд АНУ-ын сайн дурын байгууллагаас эмч, мэргэжилтнүүд ирж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна мэс заслын шинэ арга технологийг зааж, сургаж байна. Энэ ажлыг зохион байгуулж байгаа “Олон Улсын сайн дурын Урологийн нийгэмлэг”-ийн эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье. Энэ жил эмч нар маань манай эмнэлэгт долоо хоног ажиллахдаа нийт 28 өвчтөнд мэс засал хийсэн.
Дээрх эмч нарын хэлснээр манай эмнэлгийн эмч нарын чадавхи сайжирч, багаж, тоног төхөөрөмжийн хангамж, мэс заслын өрөө ч шинэ түвшинд хүрснийг сайшааж байна. Цаашид бид эмч, мэргэжилтнүүдээ сургах, шинэ технологийг нэвтрүүлж, олон иргэдэд тусламж, үйлчилгээг үзүүлэх тал дээр анхаарч ажиллах болно гэв.
“Олон Улсын сайн дурын Урологийн нийгэмлэг”-ийнн эмч Майкл Метро, Сүүлийн зургаан жилд нийт дөрвөн удаа Монгол Улсад ажиллалаа. Ирэх болгондоо өөр өөр чиглэлээр мэргэшсэн багийг авчирч эмчилгээ, мэс засал хийдэг. Энэ удаад бид тавуулаа ирсэн. Жил болгон ирэхэд УНТЭ-ийн мэс заслын эмч нарын ур чадвар нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Бид жил болгон өөр өөр мэс заслыг заах зорилгоор өөр, өөр багийг авчрахад УНТЭ-ийн эмч нар маань арга, техникийг сурах хүсэл эрмэлзлэлтэй, заагаад явсны дараа тухайн мэс заслыг нутагшуулаад явж байгаад нь баяртай байдаг.
Бид хоёрын хувьд шээдэг сүвний нарийслыг эмчлэх чиглэлээр мэргэшсэн. Энэ жилийн хувьд 25 иргэнд шээдэг сүвний олон дахисан нарийслыг эмчлэх мэс засал хийж, хоёр өвчтөнд давсагны хавдар авах мэс заслыг хийлээ.
IVU буюу олон улсын урологийн сайн дурын эмч нарын багаас бүрдсэн сайн дурын нийгэмлэг байдаг. Манай байгууллагын хувьд шээдэг сүвний нарийслыг эмчлэх чиглэлээр түлхүү ажилладаг. Энэ төрлийн мэс засал нь олон улсад төдийлөн хийгддэггүй учраас бид энэ төрлийн мэс заслыг олон нийтэд түгээх зорилгоор ажиллаж байна. Шээдэг сүвний нарийсал нь эрэгтэйчүүдэд давамгайлан тохиолддог. Авто осолд орж, аарцаг ясны хугарал болох үед шээдэг сүв тасрах эрсдэл маш өндөр. Үүний улмаас гэмтэж, тухайн үедээ холбодог боловч сорвижилт үүсэн нарийсч эдгэрдэг. Үүнээс гадна УНТЭ-т ажиллаж буй сувилагч нарын чадварыг магтмаар байна. Зургаан жилийн турш ирэхэд эдгээр сувилагч нар маань ажиллаж байсан. Тэгэхээр ард иргэдийн эрүүл энхийн төлөө ажиллаж байгаа сувилагч нартаа баярлалаа гэж хэлмээр байна.
УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн дарга Д.Баян-Өндөр, Олон улсын сайн дурын “Урологийн нийгэмлэг”-ийн эмч Katerin De Vries анх 2004 онд Монголд аялж явах үедээ манай эмнэлгийн урологийн салбартай танилцаж, сургалт явуулж, дэмжлэг хэрэгтэйг олж харсан. Түүнээс хойш буюу 2006 оноос хойш бидэнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж хандивлаж эхэлсэн.
Үүнд чулуу бутлах багаж, шээлгүүрийн дуран, бөөрний дуранг хандивласан. Хамгийн эхлээд тус баг шээдэг сүвний төрөлхийн гажиг гэсэн оноштой хүүхдүүдэд мэс засал засал хийж байлаа. Үүнээс хойш чулууны мэс засал, хавдрын мэс заслыг хийсэн бол сүүлийн жилүүдэд шээдэг сүвний нарийслыг эмчлэх баг манай эмнэлэгт ирж ажлын байрны сургалт хийсэн.
Өнөөдөр бидний чулууны болон хавдрын үед үзүүлэх тусламж, үйлчилгээ орчин үеийн түвшинд хүрчихсэн. Харин шээдэг сүвний мэс засал нь дахилт ихтэй, гадны улс оронд эмчлүүлвэл 22,000 орчим долларын зардал шаарддаг. Тус баг нийт 25 өвчтөнд мэс засал хийлээ. Үүний тав нь хүүхэд байна. Эдгээр эмч нар маань өөрсдөө тоног төхөөрөмж, багажаа авчирч, тусламж, үйлчилгээ үзүүлсэнд нийт эмнэлгийн хамт олны өмнөөс талархал илэрхийлье гэв.
Тус олон улсын нийгэмлэгийнхэн 2024 онд мөн ирж, энэ төрлийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм байна.