gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     5.02
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 13
Зурхай
 5.02
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 5.02
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Тариаланчдын олонх нь муу зээлдэгч болж, Монголбанкны хар жагсаалтад орсон"

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2023-04-18
6
Twitter logo

Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүрээнд газар тариалан болон мал аж ахуйн салбарт олгох эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн талаарх сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр /2023.04.18/ боллоо.

"Мал аж ахуйн салбар дахь эргэлтийн хөрөнгийн зээл" сэдвээр ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Батмөнх илтгэл танилцуулав.

Тэрбээр "Тахианы мах, өндөгний импортыг бууруулах зорилгоор тахианы аж ахуй эрхлэгчдэд 1 тэрбум хүртэлх төгрөгийн зээл олгох боломжтой. Тавигдах шаардлага нь, үйлдвэрлэлийн байртай, тоног төхөөрөмжтэй байх. Харин зорилго нь тахианы  мах өндөгний чиглэлийн аж ахуйг өргөжүүлэх.

Мөн манай улсад 2017 оноос хойш зөгийн аж ахуй эрчимтэй хөгжиж байгаа. Зөгийн балны жилийн хэрэгцээ 350 тонн байгаа. Гэтэл сүүлийн жилүүдэд 2-хон тонн зөгийн бал хурааж авсан байна. Тиймээс бүс нутагт нь аж ахуй эрхлэгчдийг дэмжиж, хөгжүүлэх нь зүйтэй байгаа. Иймд 500 сая төгрөг хүртэлх зээл олгох боломжтой. Түүнчлэн тэжээлийг үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээл бий. Зээл олгох дээд хэмжээ 1 тэрбум төгрөг. Зорилго нь дотоодын тэжээлийн үйлдвэрлэлийг 150 мянган тонн хүргэнэ" гэв.

Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" хөдөлгөөнд Зээлийн батлан даалтын сан дэмжиж оролцохоор болсон. Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээлд Зээлийн батлан даалтын сан хэрхэн оролцох талаар Зээлийн батлан даатгалын сангийн Төсөл бизнесийн хөгжлийн газрын дарга Э.Тамир танилцуулав.

Зээлдэгч эхлээд зээлийн хүсэлтийг бүрдүүлэх материалын хамт банканд өгнө. Үүний дараа банк зээлийн судалгааг хийж, зээлийн хорооны шийдвэр гаргана. Улмаар Зээлийн батлан даалтын сан батлан даалтын судалгаа хийж, Батлан даалтын хорооны шийдвэр гарна.

Ингээд банк зээлдэгчид шийдвэрийг мэдэгдэж, Зээлийн батлан даалтын сан руу гуравласан гэрээг илгээж урьдчилж хянуулна. Үүний дараа банк зээл олгоно. Зээлдэгч зээлийн болон барьцааны гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлнэ. Банк, Зээлийн батлан даалтын сан, зээлдэгч нар батлан даалтын гуравласан гэрээ байгуулснаар ажил дуусгавар болох аж. Иймд зээлдэгч эхлээд Зээлийн батлан даалтын санд биш банканд хандах нь зүйтэйг санууллаа.

Тус сангаас газар тариалангийн үйлдвэрлэл, Хүнсний үйлдвэрлэл, Мал, аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид 3 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийн 60 хувьд батлан даалт гаргах юм байна. Зээлдэгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр төлөх өр, төлбөргүй байх шаардлага тавьжээ.

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн шаардлагын талаар Хаанбанк, Төрийн банкнаас мэдээлэл өглөө.

Хаан банкны Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар "Манай банк 500 гаруй салбараараа дөрөвдүгээр сарын эхнээс зээлийн хүсэлтийг аваад эхэлсэн. Одоогоор 237 харилцагч 103 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс Газар тариалангийн үйлдвэрлэлийн 73 тэрбум, Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр 3 тэрбум, Хүнс болон сав баглаа боодлын үйлдвэрлэлийн 27 тэрбум төгрөгийн хүсэлт иржээ. Зээлийг шийдвэрлээд явж байна.

Хаанбанк Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хөтөлбөрийн 50 хувьд буюу 500 тэрбум төгрөгөөр оролцох боломжтой гэдэг саналаа өгсөн. Үүнээс 300 тэрбумыг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 200 тэрбумыг хөрөнгө оруулалтын зориулалтаар оролцох боломжтой.

Зээлийн шаардлагын тухайд муу ангилалд шилжээгүй байх, хөрөнгө оруулалтын зээл хүсэж багаа бол 30-аас багагүй хувийг өөрөө санхүүжүүлэх боломжтой байна. Зээлийн зарцуулалтын асуудал нарийн яригддаг болсон. Тиймээс зээлийн зарцуулалт зөв байх ёстой гэдэгт онцгой анхаарч байгаа. Барьцаа хөрөнгийн хувьд бусад зээлтэй адил шаардлага тавьж байгаа. Хүсэж байгаа зээлийн 60-аас багагүй хувьд үл хөдлөхийн барьцаа шаардана. Өөр онцгой нөхцөл, хүндрүүлсэн шаардлага байхгүй" гэлээ.

Харин Төрийн банкны Зээлийн хэрэг бүртгэлийн хэлтсийн захирал Н.Энхтайван "Зээлийн хүүний хувьд хөрөнгө оруулалтынх 19, эргэлтийн хөрөнгийнх 18 хувь байна. Хугацаа 60 сар. Хүнс, газар тариалангийн чиглэлийнх 24, мал аж ахуйн салбарынх 36 сар байна. Зээлийг энэ оныг дуустал олгоно. Зээлийн хэмжээний хувьд:

  • Үр тариа, тос, тэжээлийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д 1 га тутамд 900 мянган төгрөг хүртэл,
  • Төмсний үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д 1 га тутамд 12 сая төгрөг хүртэл,
  • Уринш боловсруулах иргэн, ААН-д 1 га тутамд 300 мянган төгрөг хүртэл,
  • Хүнсний ногоо, жимс жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д 1 га тутамд 15 сая төгрөг хүртэлх, Зуны хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д 1м2 тутамд 50 мянган төгрөг,
  • Өвлийн хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д 1м2 тутамд 100 мянган төгрөгийн зээл олгоно" гэж танилцууллаа.

Өвөрхангай аймгийн тариаланчдын төлөөлөл "Манайх 1400 га газартай, Өвөрхангай аймгийн Хархорин сумандаа том газартай ААН-д ордог. Гэхдээ 50, 200 га газартай жижиг ААН-үүд байна. Тэдэнд зээлийн хүртээмж муу байна гэдэг асуудлыг хэлдэг. 200 га талбайд үр тариа тариалдаг. Ингээд нэг га тутамдаа 900 мянган төгрөгийн зээл хүсэхэд 300-400 мянган төгрөгөөр боддог асуудал бий. Энэ тохиолдолд хэрхэх вэ" гэдгийг тодруулав.

Үүнд Хаан банкны, Зээлийн бодлого, зохицуулалтын газрын захирал Ч.Ганзориг "ХХААХҮЯ-аас гаргаж өгсөн га тутамд ногдсон дүнгээр зээлийн хэмжээг тодорхойлж байгаа. Банк эрсдэлээ 100 хувь хариуцаж байгаа учраас энэ хэмжээг бууруулж тогтоох эрх нь банкнуудад бий. Бүс нутгийн онцлогоос хамаараад газар тариалангийнхаа зээлийн судалгааг гаргаж байгаа" гэв.

Мөн тариаланч н.Ганбат "Хөнгөлөлттэй зээл олгохдоо газар, тариалангийн үр тарианы талбайн үнэлгээг бодитой тогтоох боломжтой юу. Хүмүүс газраа арилжаалаад тодорхой ханш тогтчихсон. Банкнаас энэ ханшийг өөрчилж, газрын үнэлгээг бодитой болгож өгвөл яасан юм бэ. Газар тариаланчдын гол хөрөнгө нь газар шүү дээ. Мөн энэ Хүнсний хувьсгалын гол суурь нь юу юм бэ. Одоо яг талбай дээр ажил явж байхад бид энд зээл яриад сууж байна. Санхүүгийн олголт, өр зээл ярьж байхаар газар тариалангийн салбартаа ач холбогдол өгвөл ямар вэ" гэдэг саналыг хэлж байлаа.

Гэрэл зургийг архиваас ашиглав.

Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогч мал аж ахуй, газар тариалангийн салбарын аж ахуй нэгж байгууллага, иргэд, холбоодын зүгээс Монголбанкны Зээлийн мэдээллийн санд мэдээлэл оруулж, "хар данс"-ны жагсаалтад оруулдагт шүүмжлэлтэй хандаж байлаа.

Монголын тариаланчдын үндэсний холбооноос "Газар, тариалангийн салбарыг унагахад төрийн бодлого нөлөөлж байгаа. Нэг талаараа төрөөс зээл олгоод туслаад байгаа юм шиг хэр нь үүнд төрийн бодлого алдагдаж байгаа. Тариаланчдын ихэнх нь муу зээлдэгч болоод Монголбанкны "хар жагсаалт"-д орсон. Үүнд байгалийн хүчин зүйл болон бусад асуудал нөлөөлсөн. 2017 онд ган гачиг болсон, энэ тариаланчдад маш хүнд туссан. Үүний дараа импортын буудай ихээр орж ирсэн. Ингээд зээлээ хугацаанд нь төлөхөд зөвхөн тариаланчдаас шалтгаалдаггүй. Тиймээс энэ удаагийн зэлэийн бодлого, зохицуулалтад маш сайн анхаарах хэрэгтэй" гэлээ. 

Үүнд банкнуудын зүгээс "Зээлийн мэдээллийн санд хэн мэдээлэл оруулдаг вэ гэхээр зээлдэгч байгууллага, банк санхүүгийн байгууллага. Тэд эргээд энэ мэдээллийг хэрэглэдэг. Нэг банкнаас зээл авсан, энэ төлөвийг бусад банк харж болдог мэдээллийн систем юм. Зорилго нь, зээлдэгчийг сахилга, баттай байлгах.

Хэн нэгэн зээл аваад зээлээ төлөөгүй, түүнийгээ бусад санхүүгийн байгууллагаас нууж, "би сайн зээлдэгч" гэх хэмжээний сахилга, батгүй байж болохгүй. Засгийн газар, төр засгаа хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд зээлдэгчийн санхүүгийн сахилга бат маш чухал байгаа. Цаашид зээлчих чадвараар нь оноо өгдөг систем бий болно. Энэ эрхийг банк, санхүүгийн байгууллагууд авчихсан байгаа" гэлээ.

Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Зээлийн мэдээллийн санд мэдээлэл оруулахдаа хэмжээ, хугацаагаар нь ангилж оруулах саналыг хэлэлцүүлэгт оролцогч иргэн, аж ахуйн нэгжээс дурдсан. Үүнд малчид бага оврын трактор, тариаланчид жимс, жимсгэнийн зээл аваад эргэж төлөөгүй тохиолдлууд бийг ч тус сангаас мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан