Даян нуурын баруун эрэг орчимд олон тооны загас үхжээ. Энэ мэдээллийн дагуу Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалтын захиргаанаас томилогдсон ажлын хэсэг тухайн газарт ажиллаж байна.
Ажлын хэсгээс өгсөн мэдээллээр Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүс болох “Даян нуур” гэх газарт нуурын ус гүн хөлдсөний улмаас эрэг дагуух хөлдөөгүй хонхор хэсэг газарт загас олноор цугларчээ. Амьдрах орчин нь хүчилтөрөгчийн дутагдалд орсноор олон тооны загас хорогдсон байна.
Загаснаас дээж авсан, одоогоор тухайн газарт очсон ажлын хэсэг, идэвхтэн байгаль хамгаалагч нарын хамт нуурын үхсэн загасыг цэвэрлэн, хуурай газарт гаргаж, устгах ажлыг хийж байна.