ХҮҮХЭД ГАДАА, ГЭРТЭЭ ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД ТОГЛОХ ЭРХТЭЙ
Хүүхэд нас бол хамгийн гайхамшигтай, тоомжиргүй, баяр баясгалан, мөрөөдлөөр дүүрэн байдаг үе.
Хүүхэд. Ер нь хүүхдэд юу хийх хамгийн чухал бол? Би багадаа хэзээ нэгэн цагт том болоод хэний ч зөвшөөрөлгүй ханатлаа тоглоно доо гэж боддог байв. Хүүхэд гадаа, гэртээ эрүүл аюулгүй орчинд тоглох, амьдрах эрхтэй. Тоглоомын талбай нь хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, сэтгэн бодох чадварын хөгжлийг бүтээлч байдлаар хөгжүүлэхэд тусалдаг чухал зүйл.
Гэвч Монгол Улсад одоогийн байдлаар “аюулгүй” гэх тодотголтой хүүхдийн тоглоомын талбай тун цөөн. Тоглоомын талбай дахь тоглоомууд шаардлага хангахгүй, эвдрэл гэмтлийг нь засаагүйн улмаас бүрэн, бүтэн байдал алдагдсан байдаг. Бид бяцхан хүүхдүүдийн тоглох талбайн хүрэлцээ, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг сурвалжилсан юм.
Бидний эхний очсон газар Дарь эх орчмын нэгэн хүүхдийн тоглоомын талбай байлаа. Өдрийн халуунд хүүхдүүд гарч ирээгүй бололтой. Жижиг талбай, хогондоо дарагдаж, залгаа хашаа нь нурж, хажууханд нь нүхэн жорлон байх нь хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин харагдсангүй.

Цааш яван ойр орчимд хүүхдийн тоглоомын талбай хайхад олдсонгүй. Зайсан толгой 2 гэж нэрийдэх "Дарь Эх цогцолборт" очлоо. Цөөн хүүхэд ээж, аавтайгаа салхилж буй нь харагдавч тоглох тоглоом байсангүй. Салхилж байсан аавын сэтгэгдлийг тодрууллаа.
Баянзүрх дүүргийн оршин суугч Ч.Батжаргал “Манайх Баянзүрх дүүргийн 2-р хороонд оршин суудаг. Ойр хавьд хоёр км-ээс нааш тоглоомын талбай байхгүй. Хүүхдүүдээ салхилуулъя гэвэл энэ цогцолборт л ирж байна. Өмнө нь их муухай газар байсан ч засаж янзлаад аятайхан болчихсон. Энд хүүхэд тоглох тоглоом байхгүй, салхинд гарах л үүрэгтэй юм уу даа. Дүүрэг, хорооноос нэмж тохижуулна гэчхээд гурав, дөрвөн жил болж байна. Хүүхдүүд маань хичээлээ тарж ирчхээд хашаандаа л тоглож байна” гэв.
4 настай Б.Идэрхүү “Манай гэрийн ойр хавьд тоглоомын талбай байдаггүй. Цэцэрлэгтээ явах үедээ л тоглодог. Хүүхдийн тоглоомын том талбайтай болмоор байдаг” гэсэн юм.

Манай улс хүүхдийн тоглоомын талбайн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд тавигдах ерөнхий шаардлагыг 2019 онд боловсруулан MNS6751:2019 стандарттай болсон. Тус стандартын 8.6-д Тоглоомын талбайн гадаргууг бетон, асфальт зэрэг хатуу ирмэгтэй, арзгар гадаргаар хийхийг хориглоно гэжээ. Гэхдээ бидний очсон ихэнх тоглоомын талбайн гадаргууг цементэлсэн харагдана.
Цааш явсаар хүүхдүүд тоглож буй талбайд очив. Хүүхдүүд савлуурдан тоглож, унадаг дугуй унаж байлаа. Бас л жижиг зай талбайд хог овоорчээ. Тоолбол гурван ширхэг тоглоомтой ч гулсуур нь нурж унах шахам харагдав. Тоглож буй хүүхдүүдээс тус талбайн талаар асуухад
II-р ангийн сурагч Ч.Аялгуу “Энэ тоглоомын талбайн савлуур нь таалагддаг. Гэхдээ олон тоглоомтой, том талбайтай болмоор байна. Бас хог ихтэй, цэвэрхэн байлгамаар байдаг”.
IV-р ангийн сурагч н.Ганболд “Тоглоомын талбайн савлуураа дөрвөн ширхэг болгохыг хүсдэг. Учир нь хоёр ширхэг байдаг болохоор хүүхдүүдэд хүрэлцдэггүй. Гулсуураар гулгах гэхээр хөдлөөд эвгүй байдаг. Бас цементэн дээр унах үед аймар их өвддөг” гэлээ.

Дараа нь бид СХД-ийн Баруун салааны дөрөвдүгээр буудлын орчимд очлоо. Ойр хавьд тоглоомын талбай харагдсангүй. Сагсны шийд байх газар дэрсхэн хөвгүүд тоглож байв. Хүрч очин ойр орчимд хүүхдийн тоглоомын талбай байна уу гэж асуутал бүгд “Байхгүй” гэлээ.
Энэ талбайд хөл бөмбөг тоглохоор бэртчихдэг юм. Хэд хоногийн өмнө нэг хүүхэд унаад хамраа хугалчихсан.
Тэд “Манай энэ хавьд тоглоомын талбай байхгүй ээ. Сагсны шийд байсан боловч цагираг нь алга болчихсон. Энд хөл бөмбөг тоглоно эсвэл барилддаг. Гэхдээ хөл бөмбөг тоглохоор бэртчихдэг юм. Хэд хоногийн өмнө нэг хүүхэд унаад хамраа хугалчихсан. Гоё савлуур, гулсууртай хүүхдийн тоглоомын талбайтай болмоор л байна. Хааяа манай аав, ээж хэлдэг л дээ. Нийлж байгаад талбайтай болгочих юм сан гэдэг” гэлээ.
Өнгөрсөн сард Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр
- стандартын шаардлага хангахгүй,
- эрсдэлтэй амралт, хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалтыг дүүрэг бүрээр зохион байгуулж,
- стандартыг мөрдүүлэх чиглэлээр эзэмшигч,
- ашиглагч байгууллагуудад зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон.
Үүний дагуу нийт 44 байршлын тоглоомын талбайд хяналт шалгалт хийхэд 60 хувь нь эрсдэлтэй байжээ.
Энэ өдөр нэг зүйл ажигласан юм. Хотын төвөөр тоглоомын талбай нэртэй нүд хуурсан байгууламж байдаг. Харин захын дүүргүүдийн хүүхдүүдийг хаячихсан мэт сэтгэгдэл төрлөө. Эцэг эхчүүд ээ анхаарч, шаардлага тавьдаг баймаар байна. Бусдын хүүхдийн асуудал хэнд хамаатай юм биш, хүүхдийн хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөх уг орчны аюулгүй байдалд, хүн бүр сэтгэлтэй хандаж, холбогдох мэргэжлийн байгууллагад мэдээлж, шаардлага тавьдаг болъё.