Монгол Улсын барилгын дулаалгын материалын зах зээлд жилд дунджаар 15000 тонн чулуун хөвөн хавтан ашигладаг. 2022 оны байдлаар 75 орчим хувийг импортын бүтээгдэхүүн эзэлжээ. Гэвч бүтээгдэхүүний чанар, стандартын шаардлага хангаагүйгээс зарим барилгын дулаан хадгалалт, дуу чимээ тусгаарлалт, чийг нэвтшилт, усанд тэсвэргүй байдал, галын аюулгүй байдал алдагдах нөхцөлүүд бий болох эрсдэл дагуулдгийг мэргэжлийнхэн онцолдог.
Иймд үндэсний үйлдвэрлэгч ТЭСО Групп барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа эхлүүлж, олон улсын жишиг “Чулуун хөвөн хавтан үйлдвэрлэлийн төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд дэлхийд тэргүүлэгч Итали улсын “Гамма Меканика” компаниас жилд 16000 тонн чулуун хөвөн хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээнд ТЭСО Групп болон “Гамма Механика” компанийн төлөөлөл гарын үсэг зурж, эхний ээлжийн тоног төхөөрөмжийг импортлоход бэлэн болоод байна.
“Гамма Механика” компани нь дэлхийн 50 гаруй оронд 600 гаруй тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бол өдгөө дэлхий даяар 1 сая тонн чулуун хөвөн хавтанг уг үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэдэг. Харин ТЭСО Групп нь “Гамма Механика” үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Монголд оруулж ирсэн анхны үйлдвэрлэгч компани болоод байна.
Дулаан алдагдлыг бууруулах Засгийн газрын бодлоготой уялдуулсан, тогтвортой хөгжлийн зорилгод нийцэх уг төслийг хэрэгжүүлснээр хүн, байгаль орчинд ээлтэй, галд тэсвэртэй, дотоодын хэрэгцээг бүрэн хангах чанартай бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж чадах юм. Цаашлаад чулуун хөвөн хавтангийн үнийг тогтворжуулж, хэрэглэгчид олон улсад үнэлэгдсэн барилгын материалыг хямд үнээр худалдан авах, валютын мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх боломж бүрдэхээс гадна экспортын зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байгаа аж. Энэхүү төслийг барилгын материалын үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэх зорилтын хүрээнд ТЭСО Группийн салбар “Евро Базальт” ХХК хэрэгжүүлж байна.