Хэнтий аймгийн 100 жилийн ойн баярын ХУРДАН МОРИНЫ САЛБАР ХОРОО дараах мэдэгдлийг гаргажээ.
-Наадмын үеэр их насны морины уралдаанд нийт 148 морь бүртгүүлснээс сэрвээний өндрөөр 20 морь хасагдсан. Эдгээр морьдын дунд 19 дугаартай Хөвсгөл аймгийн уяач Б.Отгонсэлэнгийн хээр морь 145 см-тэй тул сэрвээний хэмжилтээр хасагдаж, бусад морьдын хамт хашсан байсныг хүч түрэн гаргаж уралдуулсан байна.
Иймд тухайн үйл явдалтай холбоотой баримт, материалууд болон хасагдсан морийг уралдаанд оруулсан, энэ явдалд гар бие оролцсон бүх хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шалгуулж байна.
Хэмжилтээрээ хасагдсан морь түрүүлсэн тул морины комиссын шийдвэрээр хасаж, дараагийн морийг түрүүлснээр тооцон цоллосон болно.
Гэсэн хэдий ч нэр бүхий хүмүүс наадмыг зохион байгуулагчдыг будилуулсан мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ташаа мэдээлэл тарааж, дүрэм журмаа баримтлан ажилласан албан хаагчид, энгийн ард иргэд, аймаг орон нутгийн нэр хүндэд халдсаар байгаад харамсаж байна.
Наадамчин олон та бүхэн бодит нөхцөл байдалтай танилцаж, мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг хүсье гэжээ.