Жил бүрийн дөрөвдүгээр сарын 16-нд дэлхий даяар дуу хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийг угтаж өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолой судлал, мэс заслын тасгаас иргэдэд үнэгүй үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өглөө.
Дуу хоолой хүний амьдрал, ажил мэргэжилд онцгой нөлөөтэй. Дуу авиаг төвөнх үүсгэдэг. Ханиад томуу хүрсэн үед дорвитой эмчилгээ хийлгэхгүй орхих, мэргэжлээс шалтгаантай байнга чанга дуугаар орилж ярих зэрэг нь төвөнхийн эмгэг үүсгэдэг аж. Нийтийн дунд төвөнхийн эмгэгийн талаарх мэдээлэл хомс, өвдөх шинж тэмдэг илрэхээр л эмнэлэгт ханддаг байна.
Иймд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, энэ талын мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд өнөөдрийн үзлэг оношилгооны зорилго чиглэжээ.
Б.Азбаяр