Сурагчдын зуны амралт эхлээд долоо хонож байна. Хичээл тарахаас өмнө бага, дунд ангийнхан хүүхдийн баяраа нижгэр тэмдэглэж, бүтэн өдөржингөө тоглоом, чихэр хоёрт бялуурч өнжсөн. Харин ахлах ангийнхан улсын шалгалтандаа бэлдээд зав муутайхан байсан. Тэгвэл өнөөдөр зуны амралт жинхэнэ утгаараа эхэлж, нийслэлийн зуслангууд хүүхдүүдээ хүлээж аваад байна.
Нийслэлийн ногоон бүсэд нийт 24 зуслан байдаг. Тэгвэл энэ жил 19 зуслан үйл ажиллагаагаа явуулах эрхээ авчээ. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар “Жавхлант”, “Нарс”, “Нарлаг”, “Маргаашийн хөгжил”, “Шонхор”, “Мөрөөдөл” зэрэг зуслан амрагч хүүхдүүдээ бүртгэж байна.
Бүртгэл хийж буй зуслангийн багш нараас зарим мэдээллийг тодруулахад зуслангууд энэ жил дунжаар 7-9 удаагийн ээлжээр хүүхдүүдээ амраах аж. Ихэнх зуслангууд нэг ээлжиндээ 200-250 хүүхэд амраана гэж байв. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар танилцуулгаа хийж буй 10 гаруй зуслан хүүхдүүдэд зуслангаа танилцуулж эцэг, эхчүүдэд гарын авлага материалаар үйлчилж байв. Зуслангуудын онцлог, давуу талуудыг сонирхвол, хүүхэд бүрийн хүсэл сонирхлыг татах сургалт, үйлчилгээтэй юм байна.
Тухайлбал, хүүхэд, багачуудын сайн таних “Жавхлант” зуслан Горхи, Тэрэлжийн аманд байрлах байгалийн үзэсгэлэнт газар, Мэлхий хад, Гүнжийн сүмийн түүхэн жимээр аялах сонирхолтой маршрутаа дэлгэсэн байв. Мөн урлаг, спортын алдартнуудтай дурсгалт мөчөө хамт өнгөрөөх, түүдэг гал, цэнгээнт бүжиг, танин мэдэхүйн олон хөгжилтэй хөтөлбөрөө танилцуулжээ.
Дээр нь хүүхэд, багачуудынхаа алжаал ядаргааг тайлж, сүү цагаан идээ, амтат хоолоор дайлна гэдгээ хэлж байсан. Энэ жилийн хувьд, зуслангуудын олонх нь анхан шатны сургалт дугуйлантай. Амрахын зэрэгцээ шинэ дуу, бүжиг сурах, төгөлдөр хуур, гитар дарж сурах зэргээр өөрийгөө хөгжүүлэх боломжтой болжээ. Түүнчлэн зуны амралтаа үр дүнтэй өнгөрөөж, хичээл сурлага, хэлний мэдлэгээ сайжруулахыг хүссэн хүүхд үүдэд зориулан англи хэлний анхан шатны сургалт явуулж байгаагаа дуулгасан.
“Сансар” олон улсын хүүхдийн зуслан одон орон, шинжлэх ухааны хичээлийг Сингапур, Хонгконгоос ирсэн багш нараар заалгаж, сонирхолтой сургалт явуулна гэдгээ хэлж байв. Дунд, ахлах ангийн хөвгүүд, охидуудад дуулгахад, хагас цэрэгжилтийн байдалтай “Шонхор” зуслан бас хүүхдүүдээ бүртгэж байна. “Шонхор” зусланд эр зориг, авхаалж самбаа, өөрийгөө сорихыг хүссэн өсвөр насныхан их амардаг.
Энэ удаа ч бас олон “нууц” хөтөлбөртэйгөөр амрагч хүүхдүүдээ хүлээж байгаагаа зуслангийн багш нар нь хэлж байсан. Үнэ ханшийн хувьд, 140-170 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. ”Нарлаг” зуслан 160, “Нарс”170, “Жавхлант”165, “Мөрөөдөл” зусланд 165 мянган төгрөгөөр амрах боломжтой юм байна.
ЗУСЛАНД АМРАХ ХҮҮХДҮҮД ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГТЭЭ ШИНЖИЛГЭЭ ӨГНӨ
Энэ жилийн хувьд, гар, хөл амны өвчин, халдварт шар гэхээс илүү улаанбурхны өвчлөл хүүхдүүдийн дунд их бий. Тиймээс эцэг, эхчүүд зуслангуудын эрүүл ахуйд санаа зовнидог. Иймд Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Ариунбилэгээс зуслангуудын эрүүл ахуйн хяналт шалгалт болон хүүхдүүдээс авдаг шинжилгээний талаар тодруулсан юм.
“Хүүхдүүд зусланд амрахын тулд www.child. gov.mn сайтаас эрүүл мэндийн хуудсаа татан авч, харьяа дүүргийнхээ Эрүүл мэндийн төвөөр бөглүүлэн, дотор, арьс өнгө, сүрьеэ, цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгнө.
Ахлах ангийнхан буюу 16-18 насныхан ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээнд заавал хамрагдах шаардлагатай” гэв. Харин зуслангуудын хяналт шалгалтын тухайд, энэ сарын эхээр эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан, эрхээ авсан зуслангуудыг зургадугаар сарын 30, долдугаар сарын 1-нд дахин шалгана гэв.
Б.Туул, А.Отгонжаргал