SplashData компанийн 2015 онд 2 сая гаруй интернэт хэрэглэгчдийн нууц үгэнд хийсэн судалгаагаар хэрэглэгчдийн нууц үгний сонголт жил ирэх тусам сайжирч байгаа хэдий ч хэтэрхий энгийн нууц үгнүүд түгээмэл ашиглагдсаар байна. Урт нууц үгийг сонгож байгаа ч улам л энгийн, жишээ нь 123456 гэсэн нууц үгийг жагсаалтыг тэргүүлж байгаа бол энэ жилээс 1234567890 нууц үг нэмэгдэж орж ирсэн байна. Түүнээс гадна сүүлийн үед мода-нд орж буй спорт, Star Wars киноны үг хэллэгүүд ихээр ашиглагдаж байгаа нь ажиглагдсан байна. Жишээ нь starwars, solo, princess гэх мэт.
Нууц үгээ байнга ондоо байлгаж солих, түүнийгээ мартахгүй санаж явах гэдэг түвэгтэй л дээ. Гэхдээ таны өөрийн интернэт дэх аюулгүй байдлаас түүнээс шууд хамааралтай гэдгийг мартаж болохгүй. Хамгийн чухал нь нууц үгээ сонгохдоо аль болох урт, утга агуулаагүй үсэг тооны цуглуулга байдлаар сонгох нь зөв. Түүнээс гадна өөрийн нууц үг ашигладаг бүх аккаунтдаа өөр өөр нууц үг сонгох нь аюулгүй, жишээ нь таны имэйл, фэйсбук, банкны карт, дотоод сүлжээ, вэбсайтууд руу нэвтрэх болон компьютер руугаа нэвтрэх нууц үг.
Энэ олон нууц үгийг яаж цээжлэх вэ гэж үү ? Нууц үгийг тань хадгалж өгөх KeePass, LastPass, Dashlane, SplashID гэх мэт апп-уудыг ашиглахыг зөвлөж байна.
Мэдээллийг INNOVATION Сэтгүүлээс