Ахлах, дунд, бага ангийн хүүхдүүдийн дүнгийн үнэлгээг явцаар дүгнэх шийдвэр боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна. Дэлхий нийтийн боловсролын загвараас санаа авсан эл шийдвэр нь хүүхдүүдэд хамгийн ээлтэй нь хэмээн салбарынхан хэлж буй. Гэвч бодит байдал дээр хүүхдүүдийн чадварыг үнэн зөв үнэлж байгаа эсэх нь эргэлзээтэй.
Нийслэлийн нэгэн сургуулийн ахлах ангийн сурагчдыг 2015-2016 оны хичээлийн жилийн эхний улирлын дүн гайхашруулж орхижээ. “Эхний улиралд манай ангид бүх хичээл дээр онц, сайн үнэлгээ авсан нэг л хүүхэд байсан”хэмээн тус сургуулийн ахлах ангийн сурагч ярьж байна. Харин ангийн дийлэнх хэсэгнь D, C гэдэг үнэлгээтэйгээр нэгдүгээр улирлаа үдсэн байх аж. Сурагчид нийт 15 хичээл дээр дүн гаргуулдаг.
Нэг анги дунджаар 35хүүхэдтэй. Нэгдүгээр улирлын дүнгийн үр дүнг ажиглавал сурагчдын тавиас дээш хувь нь,хамгийн багадаа таван хичээлдээр D үнэлгээ авсан байх юм.
Түүнчлэн нэг ангийн сурагчдын 90 орчим хувь нь л таван хичээл дээр онц, сайн үнэлгээ, бусдад нь C -ээс доош дүн авчээ. Эцэг, эхийн хуралд ирсэн ээж аав нарт хүүхдийн дүн хэт муу гарсан талаар багшнь сануулаад, гэхдээ “Ирэх улирлаас эхлээд сурагчдын дүн ахина” хэмээн амлажээ.
Сурагчдын дүн хоёрдугаар улирлаас аяндаа өсдөг тогтолцоо бүрджээ.
Сайн мэдээ гэвэл сурагчдын дүн хоёрдугаар улирлаас эхлэн эрс ахисан. Нэг ангид D,C үнэлгээтэй сурагчдын тоо эрс буурав. Бүр тодруулбал,50 хувиар буурсан. Яг ийм явдал нийслэлийн хэд хэдэн сургуульд давтагдсаныг эх сурвалжууд мэдээлж байна.
Энэ бол нэг л сургуулийн жишээ. Үнэндээ тус сургуулийн багш, ажилтнуудын буруутай үйл ажиллагаа, эсвэл сурагчдын чадвар муутайгаас үүдэн гарсан асуудал биш. Ганц энэ сургууль ч дүнгийн үзүүлэлтийн өөрчлөгдөөгүй. Нийслэлийн бусад сургууль болон хөдөө орон нутагт ч сурагчдыг үнэн зөвөөр үнэлэх, дүнгийн тогтолцоо, тодорхой журам бодит амьдралд нийцэхгүй байгааг багш нар онцолж байна.
Боловсролын яамнаас гаргасан үнэлгээний шинэчлэлийн журам гэж бий. Үүнд сурагчдын мэдлэг, чадварыг үнэлж буй арга, хэлбэр нь сурах үйлийг дэмжиж хөгжүүлэхэд дэмжлэг болж чадахгүй байгааг онцолсон. Асуудлыг шийдэх гарц гэдэгт Боловсролын түвшин бүрттохирсон үнэлгээний аргазүй, хэлбэр (урамшууллын,дүнгийн, тоон) -ийг оновчтой тогтоон хөгжүүлнэ хэмээн бичжээ. Түүнчлэн багшийн ажлыг хүүхэд бүрийн ахиц, дэвшил, багшийн ур чадварыг бодит өсөлт, гүйцэтгэлийн үр дүнд суурилан үнэлнэ хэмээн заасан байна. Олон улсад хүүхэд бүрийн ахиц, дэвшлийг тодорхойлоход хамгийн тохиромжтой аргын нэг нь явцын үнэлгээ хэмээн хүлээн зөвшөөрсөн байх аж.
Манайд ч боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн дагуу явцын үнэлгээг чухалчлах шийдвэр гарчээ. Бодлого боловсруулагчдын гаргасан шийдвэр хөрсөн дээр хэрхэн бууж буйг мэдэхийг хүсвэл танай хүүхдийн дүн муугаас сайн руу хэрхэн огцом өсөж буйг харахад л хангалттай. Харамсалтай мэдээ дуулгахад, энэ нь багш нарын зохиосон бодит бус үнэлгээ гэхэд болно.
Хичээлийн жилийн турш сурагчийг явцаар үнэлэх нь Америкийн боловсролын үнэлгээний тогтолцоонд нэлээд сайн хэрэгжсэн байдаг юм байна. Хичээлийн явцын дунд тухайн хүүхдийн хийж гүйцэтгэсэн даалгавар, мэтгэлцээн, хичээлд оролцсон байдал зэргийг нь харгалзана. Нэг үгээр хэлбэл хүүхдийг бусадтай биш өөрийнх нь өмнөхтэй харьцуулахыг зорьдог гэсэн үг.
- Явцын үнэлгээг хэрхэн тооцох ёстой талаар тодорхой журам гараагүй нь багш
- нарт таамгаар үнэлгээг гаргахад нөлөөлж байгаа
- Яг одоогоор дийлэнх улсын сургуульд 10, 30, 60 гэдэг дүнгийн харьцаа үйлчилж
- байна.
- Бодлого боловсруулагчдын гаргасан шийдвэр хөрсөн дээр хэрхэн бууж буйг
- мэдэхийг хүсвэл танай хүүхдийн дүн муугаас сайн руу хэрхэн огцом өсөж буйг
- харахад л хангалттай
Америкийн ахлах, дунд сургуулиудад ч улирлаар дүн гаргадаг бөгөөд ирц, шалгалт, явцыг харгалзана. Ирц улирлын дүнгийн 15, хичээл бүр дээр явагддаг асуултууд 15, хагас улирлын шалгалт 30, улирлын эцсийн шалгалт 30 хувийг тус тус бүрдүүлдэг юм байна. Шинэчилсэн цөм хөтөлбөр Кембрижийн сургалтын хөтөлбөрөөс санаа авчээ. Ингэхдээ сурагчдын шалгалт өгсөн байдлаас илүү явцын дундах үнэлгээ дүн гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэвч явц гэж чухам юу болох, хүүхдийн дүнд бодитоор нөлөөлж буй эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.
Хичээснийхээ хэрээр үнэлүүлж чадахгүй байна гэдэг хөдөлмөрийн хөлсний буруу тогтолцоотой адил
Яг одоогоор дийлэнх улсын сургуульд 10, 30, 60 гэдэг дүнгийн харьцаа үйлчилж байна. Сурагчдын ирц улирлын эцсийн дүнгийн 10, шалгалт 30, явц 60 хувийг эзэлнэ. Орон нутгаас холбогдсон эх сурвалжийн ярьж буйгаар сурагчдын дүнг гаргах тийм ч хэцүү биш. Орон нутгийн сургуулиудуудад дүнтэй холбоотой чанга хатуу шаардлага тавьдаггүй талаар тэр хэллээ. Түүнчлэн дүн, багш нарын цалинтай шууд холбоогүй гэдгийг ч тэр хэлж байна.
“Хүүхдүүдийн дүнгийн дийлэнх хэсгийг явцын оноо бүрдүүлдэг. Үүнд даалгавар, жижиг шалгалтууд, хичээлд хэр идэвхитэй оролцсон зэрэг хамаатай. Багш нар явцын үнэлгээг гаргахдаа нэг бүрчлэн нарийн тооцоо гаргах нь үгүй. Хүүхдүүдийн дүнг аль болох сайн гаргахыг л хичээдэг. Улирлын эцсийн дүн муу байвал цалинтай тооцоо бодно гэж ярьдаг ч гэсэн бодит байдал дээр тийм зүйл байхгүй. Багш нарын цалин хангалттай биш учраас шууд санхүү рүү нь халдаж чаддаггүй” хэмээн ярьсан юм.
Тэгвэл нийслэлийн нэгэн сургуульд ажилладаг математикийн багш нэгэн эх сурвалж хүүхдүүдийн дүнг гаргахдаа 10, 30, 30-ийн харьцааг баримталдаг гэлээ. Энэ нь сургуулиас тогтоож өгсөн зарчим аж. Түүний ярьснаар мөн адил сурагчдын дүн, багш нарын цалинд нөлөө үзүүлдэггүй. Явцын үнэлгээг гаргахдаа тэрбээр хичээл бүр дээр хүүхдүүдийн идэвхи оролцоо хэр байгааг харахаас гадна, даалгавар хэр сайн биелүүлсэн, эсэхийг нь харгалзан үздэг. Мөн үнэлгээний дэвтрийг хааяа л хөтөлдөг бөгөөд ерөнхийд нь дүгнэх тохиолдол олон гардаг аж.
Түүнээс хүүхэд бүрийн үнэлгээг нарийвчлан гаргах хэр хэцүү вэ гэж асуувал “Нэг багшид ноогдох хүүхдийн тоо олон учраас дахин дахин шалгалт авч, түүнийгээ засна гэдэг хэцүү. Тиймээс хичээл дээр хэрхэн оролцож буй болон тухайн хүүхдийн хандлагаас шалтгаалан дүн гаргах нь улсын сургуулийн багш нарын дунд олон байх. Түүнчлэн явцын үнэлгээг хэрхэн тооцох ёстой талаар тодорхой журам гараагүй нь багш нарт таамгаар үнэлгээг гаргахад нөлөөлж байгаа болов уу” хэмээн ярьсан юм.
Сурлагын дүн нь хүүхдийн сэтгэл зүй болоод ирээдүйд хэн болох, ямар сургуульд элсэн орох зэрэгт нь нөлөөлж чадна. Сэтгэл зүйн онолд аливааг хийх дур хүслийн талаар бичсэн байдаг. Аливааг хийж бүтээх дур хүсэлд шалтгаан байх хэрэгтэй аж. Сурагчдын хувьд сайн дүн, шалгалтын зөв үнэлгээ нь тэдний хичээлээ хийж, улам ихийг сурч мэдэх хүслийг өдөөдөг юм байна. Хэдий хүүхдийг дүнгийн төлөө хичээж болохгүй, ирээдүйнхээ төлөө хичээх хэрэгтэй гэх мэт санаа дэвшүүлдэг ч бодит байдал дээр эсрэгээрээ. Хүүхдэд төрөлхөөсөө муу дүн авахгүйн төлөө хичээх сэдэл заяасан байдаг аж.
Тэрчлэн дүнгээс болоод хүүхэд сэтгэл санааны дарамтад орох, өөрийн сайн талаа алдах ч магадлал бий хэмээн сэтгэлзүйд үздэг. Хэрвээ “Би муу дүн авдаг учир ухаан муутай гэж бусдад харагдаж байгаа”, “Ухаан муутай харагдахгүйн тулд муу дүн авч болохгүй” гэх зэрэг бодол тухайн сурагчид төрдөг бол энэ нь сайны дохио биш аж.
Хүүхэд ингэж бодоод эхэлбэл хичээл хийхийн оронд гадуур сэлгүүцэх, буруу зуршилд татагдах, хичээл зүтгэлгүй болох зэргээр сургуулиасаа хөндийрч эхэлнэ. Түүнчлэн таны хүүхэд хичээл хийгээгүй шалтгаанаа “Найзуудтайгаа байсан учраас хичээл хийх цаг гараагүй. Багш хичээлээ муу заасан” зэргээр өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чаддаг байна.
Судлаачдын үзэж буйгаар сурлагын дүн нь хүүхдийг өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй болгоход туслах хэрэгсэл аж. Хүүхэд хичээснийхээ хэрээр үнэлүүлж чадахгүй, эсвэл хичээгээхгүй атлаа сайн үнэлгээ авна гэдэг хөдөлмөрийн хөлсний буруу тогтолцоотой адил юм. Иймд боловсролд үнэн бодит дүнгийн тогтолцоо зайлшгүй хэрэгтэй байгааг боловсролын салбарынхан онцолж байна.
Г.Чимэдлхам