Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг өчигдөр Нийслэлийн сонгуулийн хорооноос зарлалаа. Гэтэл 19 бие даагчийн хэн нь ч орон нутагт нэр дэвших боломжгүй болжээ. 2008, 2012 оны сонгуульд ч бие даагчид орон нутагт гарч байгаагүй. Харин энэ удаагийн сонгуульд шинэ хүчин, бие даагчдад магадлал өндөр болж байна хэмээн ажиглагчид үзэж байсан. Бие даагчид болон шинэ хүмүүсийн хувьд сонгуулийн хууль ээлгүй болж батлагдсан юм. Тэгвэл СЕХ-ны бүртгэл ч тэдэнд мөн хатуу хандаж эхлэв бололтой. Ингээд хасагдсан 19 бие даагчийн хоёртой нь уулзаж ярилцсанаа хүргэж байна.
-Яагаад ийм зүйл болчихов?
Э.Зоригт: -Сүхбаатар дүүргийн сонгуулийн хэсгийн хорооны даргын оруулж ирсэн саналын дагуу бид хурлаар гар өргөөд олонхиороо шийдсэн гэж хариулсан. Би жишээ нь 501 хүний гарын үсэг авах гэж айл бүрийн хаалга цохиж явж байхдаа хүний эрхийг бас зөрчиж байгаа юм. Айл бүрийн хаалгыг тогшоод, өөрийгөө танилцуулсны дараа “үүн дээр гарын үсэг зураад өгөөч” гэнэ.
Тэгээд хүн гуйж гарын үсэг зуруулж байж “үнэн байна уу худлаа байна уу иргэний үнэмлэхийг чинь шалгая” гэж хэлэх боломж, тийм эрх зүйн чадамж надад байхгүй. Шилжилт хөдөлгөөн хийлгэсэн ч юм бил үү, тухайн айлд түрээсээр амьдарч байгаа ч юм уу. Тэгэхээр энэ мэтээс эхлээд бие даагч нэр дэвшихэд ер нь туйлын хэцүү.
Тэгээд “бие даагчаар бүртгэж авах боломжгүй” гэдэг албан бичигтээ зүгээр л зөрчил гаргасан тул гээд биччихсэн байгаа юм. Энэ албан бичигтээ уг нь ядаж яг ямар заалтыг зөрчсөн бэ гэдгээ биччихвэл бид Захиргааны шүүхэд хандахад тодорхой болно доо. Тийм зүйл байхгүй.
-Захиргааны шүүхэд хандаад, хэрэг шийдвэрлүүлэх хугацаа нь тэгэхээр нэр дэвшигчээр бүртгэх хугацаанаас хэтэрчих юм биш үү?
-Захиргааны шүүхэд хандсанаас хойш хэрэг үүсгэх хүртэл долоо хононо. Үүнээс хойш шүүх хурал болох хүртэл 60 хононо. Гэтэл энэ бол зөвхөн анхан шат нь шүү. Ингээд бодохоор шийдвэр гарахад сонгуулийн бүртгэл бүү хэл сонгууль нь өөрөө болоод үр дүн нь гараад дуусчихсан байх хугацаа шүү дээ. Тэр үед би хэндээ гомдох вэ? Энэ хугацааг мэдэж байгаа болохоор доромжилж байна.
-Тэр маягт нь ямаршуу зүйл байна. Яаж гарын үсгээ цуглуулсан бэ?
Ө.Мөнхбат: -Амьдрал дээр 501 хүний гарын үсгийг хэрхэн цуглуулдагийг хэлье. Гарын үсэг цуглуулах тамгатай маягтан дээр нь овог нэр, оршин суугаа хаяг, регистрийн дугаар, утасны дугаар, гарын үсэг, огноо гэчихсэн.
Гэрийн хаяг гэдэг дээр нь сүүлийн үед хаягууд их хэцүү болчихсон. БЗД-ийн ...-р хороо, тийм хотхоны, ...-ийн А- байр, ... тоот гэх мэтээр бичихээр нэгдүгээрт дүүрчихээд байгаа юм. Ингээд утасны дугаар бичих зайгүй болчихно. Эмээ, өвөө нар байгаа регистрийн дугаараа зөв, буруу бичээд л баллаад эхэлнэ. Тэгэхээр нь СЕХ-нд “хүмүүс баллаад байна аа, дахиад 100 цаас авъя” гэлээ. Балласныг нь яах вэ гэхээр “тооцохгүй” гэнэ.
Тухайн маягтанд нэг л баллавал тооцохгүй. Гэтэл 15 хүний нэр бичигдсэний дараа 16 дахь хүн нь “өө буруу биччихлээ” гээд хэлэхийн зуургүй баллачихаар нөгөө 15 хүний гарын үсэг бүхэлдээ хүчингүй болчихно. Тэгээд яах вэ гээд СЕХ-ноос асуухаар “бид зөвлөгөө өгдөг байгууллага биш” гэнэ. Шалгах эрх нь байдаг мөртлөө хэн юу хийх нь дурын асуудал болчихож байгаа юм.
Би 681 хүний гарын үсэг цуглуулсан. Бас нэг хүн 824 хүний гарын үсгийн дэмжлэг авчээ. 824 хүнээс зөрчил гаргасан гэж үзээд хасалт хийе л дээ. Гар утасных нь дугаар уншигдахгүй, регистр нь мэдэгдэхгүй гэх мэт. Хүнийг гуйж байж “та муухай бичдэг юм байна” гэж хэлж болохгүй биз дээ.
Тэгэхээр 824 хүнээс зөвхөн нэг л хүний бичилтэн дээр алдаа гарахад тухайн хүнийг “Сонгуулийн хууль зөрчсөн этгээд” гээд сонгогдох эрхийг нь хасчихна. Орон нутгийн сонгуульд ингэж байгаа юм чинь УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихэд 801 хүний гарын үсэг цуглуулах бөгөөд энэ нь бүр ч хэцүү. Бараг л боломжгүй дээ.
Ингээд бодохоор энэ сонгууль бие даагчдыг дэвших ямар ч орон зайгүй болгосон ийм сонгуулийн хуулийг эрх баригчид маань баталжээ гэдгийг л хэлмээр байна. Түрүүнд нь хүмүүсээс “сонгуулийн хууль ийм, тийм болжээ” гэдгийг сонсож л явсан. Нэг их зүйл боддоггүй л байлаа. Гэтэл өөрөө ингээд хор хохирлыг нь амсаад ирэхээр бас л эвгүй л юм байна даа.
Хуулиараа бол нийт цугласан гарын үсгийн эздийн 10 хувь руу нь залгаж шалгах ёстой. Гэтэл миний маягтнаас гэхэд 140 гаруй хүн рүү залгасан байгаа юм. Тэгээд “он сар өдөр бичээгүй” нэг зөрчил гэх мэтээр тооцсон байна лээ.
-Та бүхэнтэй хэвлэлийн бага хурлаас гадна биечлэн уулзсан уу?
-Уулзсан. 681 хүнээс 360 зөрчилтэй гэсэн. Тэр зөрчил нь түрүүний хэлсэн зүйлс. Аав ээж гээд нэг гэр бүлийн хүмүүс бүгдээрээ дэмжиж байна гэж гарын үсэг зураад хаяг нь адилхан тохиолдолд адилхан гэдгийг зураасаар тэмдэглэдэг дээ. Гэтэл тэрийг зөрчил гэж үзсэн байгаа юм.
-СЕХ-ны нэг ажлыг би сонгогч, нэр дэвшигчдийн хооронд гүүр болсон, нэг талаас бичиг баримтыг нь хүлээж аваад бүртгэл хийдэг тийм байгууллага гэж бодож байна. Түүнээс шүүн таслах байгууллага биш болов уу. Тэгэхээр энэ байгууллага та бүхэнд өвлөгөө өгсөн үү?
-Юун зөвлөгөө. Зөвлөгөө өгдөг байгууллага биш гээд байгаа юм. Тэгээд материалаа өгөх гээд чеклээд сууж байтал “өгснийг чинь л авна шүү” гэж ирээд л. Тэр харьцаа зэрэг бол үнэхээр хэцүү юм билээ.
-СЕХ-ы хүнд суртал уу, эсвэл төр барьж байгаа хүмүүсийн бодлого уу, сонгуулийн хууль уу. Үүний цаана ямар асуудал байна гэж үзэж байна?
-АН 45-аас 45. МАН 45-аас 45 гэх мэтээр явж байснаа жижиг нам болохоор хасагдаад л, бие даагч болохоор бүр нэг ч байхгүй болчихож байгаа юм. Хэрвээ 19-өөс ядаж нэг хоёр нь орж байвал бусад нь алдаа гаргажээ гэж үзэж болно. Гэтэл бүгд хасагдахаар эргэлзээтэй биз дээ. Тэгэхээр энэ хууль бол одоо ч, цаашид ч бие даагч болон шинэ хүчнүүдэд ямар боломжгүй ийм хууль болжээ л гэж харж байна. Ийм шударга бус байдал байхад яриад байгаа шударга гэдэг үгнээс ч нь хүртэл өмхий ханхлах шиг санагдаж байна.
-Гарын үсэг цуглуулаад явж байхад иргэд ямар байр суурьтай байв?
-Шинэ хүн гарч байгаа бол дэмжинэ гэж байсан. Зарим иргэн бүр “АН уу, МАН уу” гэж асуугаад “биш ээ, бие даагч” гэхээр “тэгвэл дэмжинэ шүү” гэж хүртэл хэлж байсан. Ер нь л дэмжинэ гэсэн дулаан уур амьсгалтай байсан. 19 нэр дэвшигчийн багадаа 10 мянган хүний санал бас давхар үгүй боллоо.