Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс “Танд тусалъя” аяныг өнгөрсөн долоо хоногоос эхлүүллээ. Энэ аян ирэх сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд томоохон зах, худалдааны төвүүдэд дүүргийн татварын мэргэжилтнүүд иргэд болон худалдагчдад НӨАТ-ын шинэ хуулийг тайлбарлаж байна. Тэд иргэдтэй уулзан, баримт авсан эсэхийг нь лавлан, аваагүй бол хэрхэн авах аргыг газар дээр нь зааж, танилцуулж байна.
100 айл, Нарантуудын худалдаачид тодорхой хэмжээний ашиг олдог ч улсад тогтмол татвар төлдөг. Тэд патент нэрээр тогтмол буюу сар бүр 6000 төгрөгийн татварыг л улсад төлдөг аж.
Сүхбаатар дүүргийн татварын байцаагчид хоёр багт хуваагдан, Саруул зах, Улаанбаатар их дэлгүүр, Авто плаза, Гурван гал, Метро молл зэрэг тус дүүрэг дэх томоохон худалдааны төвүүдэд ажиллахаар төлөвлөжээ.
НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт хотын төв дэх сүлжээ болон томоохон дэлгүүрүүдэд харьцангуй сайн байна. Гэхдээ тэдгээр дэлгүүр дотор талбай түрээсэлдэг зарим иргэн, ААН баримт өгдөггүй, хойрго хэвээр. Жишээ нь Номин супермаркетаас задгай сүү тараг авахад баримт өгдөггүй бол “Миний дэлгүүр”-ээс мах авахад мөн л баримт өгдөггүй.
Үүний сацуу томоохон зах, худалдааны төвүүд хэрэглэгчдэдээ баримт өгөхгүй байгаа тул ГТЕГ-аас QR код бүхий баримт хэвлэх төхөөрөмж байрлуулжээ. Хоёр сая төгрөгийн үнэтэй энэ төхөөрөмжийг улсаас үнэ төлбөргүй ашиглуулж, тухайн зах, дэлгүүрийнхэн цахилгаанд холбох, ариг гамтай ашиглах үүрэг хүлээв. Одоогоор энэ төхөөрөмж Меркури, Саруул захуудад бий.
Биднийг Саруул захад очиход үүдний хэсэгт төхөөрөмжийг байрлуулжээ. Өглөө 09.00 цагт нээсэн захад бид 10.00 цагт очиход төхөөрөмжийг асаагаагүй байв. Харин 11.30 цагийн үед захаас гарахын өмнөхөн нэг худалдагч асааж харагдав. Өглөө захаар үйлчлүүлэгч цөөн байсны сацуу баримт нэхэх хэрэглэгч бүүр цөөн байгаа нь эндээс харагдана.

Нэрээ хэлэхийг хүсээгүй худалдагч Б “Үнэндээ шинэ хуулийг захуудад шууд хэрэгжүүлэх нь их хүндрэлтэй. Бид тус тусдаа лангуу түрээсэлдэг тул QR кодтой баримт хэвлэх төхөөрөмж худалдаж авах нь хүндрэлтэй. Иймд гар утсаа ашиглаж байна. Гэхдээ үүний тулд интернэтэд холбогдох ёстой. Захын Wi Fi сүлжээг ашиглая гэхээр сүүлийн өдрүүдэд бүх худалдагч ашиглах болсон тул интернэтийн хурд их удааширсан. Худалдан авагчаа хүлээлгэхгүйн тулд өөрсдөө дата багц авах боллоо. Нэмэлт зардал гаргаж байна гэсэн үг” гэсэн юм.
Тэдэнд тулгарсан бас нэг асуудал нь гар утас. НӨАТ-ын баримт олгох апликэйшнийг суулгахын тулд худалдагч заавал ухаалаг гар утастай байх ёстой. Гэтэл худалдагч бүрт энэ утас байхгүй. Мөн өндөр настай худалдагчаа цаашид ажиллуулах уу, үгүй юу гэдгээ шийдэх шаардлага зарим түрээслэгчид гарчээ.
Яагаад гэвэл ухаалаг гар утас ашиглаж чаддаг, тэр тусмаа баримт олгох апликэйшнийг бүрэн эзэмшээд, хэрэглэгчдэдээ хурдан шуурхай үйлчлэх учиртай. Энэ шинэ шаардлагыг өндөр настай худалдагчид хангаж чадахгүй байгаа юм байна.
Бидэнд цоо шинэ ч НӨАТ-ын энэ систем БНХАУ, БНСУ зэрэг олон оронд хэдийнэ нэвтэрсэн. Эрээн, Бээжин хотуудад худалдаа хийсэн зарим иргэн хамт явсан орчуулагч, хөтчүүд нь тооцооны баримтыг нь гуйн авдаг талаар ярьцгаадаг. Харин манай улсад энэ систем хожуу нэвтэрч байна.
Гэтэл зарим ААН, худалдаачид зардал өндөр гэдэг шалтгаанаар өнөөг хүртэл шинэ системийг суурилуулдаггүй. Уг нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд, бизнес эрхлэгчид аливаа шинэчлэлт, өөрчлөлтөд хамгийн түрүүнд дасан зохицох чадвартай, сийрэг толгойтой улс. Нөгөөтэйгүүр том жижиг гэлтгүй бүх ААН яг одоо л нийгмийн хариуцлагаа ухамсарлах шаардлагатай байгаа юм.
Нийслэлд Нарантуул, Барс, Бөмбөгөр, Меркури, Саруул, Баянзүрх, Хархорин гээд олон зах бий. Эдгээрээр маш олон гэр бүл тогтмол үйлчлүүлдэг. Хямрал нүүрлээд байгаа өнөө үед захаар үйлчлүүлэгчийн тоо цаашид улам л өснө. Иймд татварын албад захууд руу анхаарлаа хандуулан, “Танд тусалъя” аяныг эхлүүлсэн. Тэд баримт хэвлэх төхөөрөмжөөр захуудыг ханган, худалдагч бүрт хэрхэн эпликэйшн хэрэглэх зааврыг биечлэн өгч байна. Гол зорилго нь НӨАТ-ын шинэ хуулийн иргэд болон ААН-д олгох давуу талыг ойлгуулан, иргэдийг баримт бүрээ бүртгүүлдэг дадалтай болгох юм.
Энэ нь ч зөв. Ингэснээр хэн өндөр орлого олно, тэр илүү өндөр татвар төлдөг, шударга систем бий болох юм. 100 айл, Нарантуулын худалдаачид тодорхой хэмжээний ашиг олдог ч улсад тогтмол татвар төлдөг. Тэд патент нэрээр тогтмол буюу сар бүр 6000 төгрөгийн татварыг л улсад төлдөг аж. Харин лангуу, талбай түрээсэлдэг бол тэр төлбөр нь харилцан адилгүй.
Тэгвэл төрийн албан хаагч эсвэл аль нэг хувийн компанийн ажилтан сар бүр цалингийнхаа 20 хувийг хүн амын орлогын албан татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд шууд төлдөг. Татварын энэ тэнцвэргүй тогтолцоог өөрчлөх нь НӨАТ-ын шинэ хуулийн гол зорилго. Иймд орлого олж буй иргэн, ААН бүр орлогынхоо тодорхой хувийг төлөх ёстой гэж энэ хуулийг боловсруулжээ.
Гэхдээ энэ систем үр дүнд хүрэх эсэх нь иргэдээс шууд хамаарна. Бид QR кодтой баримтаа авч, дор бүр нь бүртгүүлж занших шаардлагатайн сацуу баримт хэвлэдэггүй зах, худалдааны төвүүдээр үйлчлүүлэхээс татгалзах БҮРЭН ЭРХТЭЙ.