“Би багаасаа л Дидиг ээжийгээ гэж боддог байсан” хэмээн С охин хэллээ. Тэрээр "Бадамлянхуа" хүүхдийн асрамжийн төвд 1999 онд нэг сар гаруйтай үедээ иржээ. Түүнтэй ижил нярай байхдаа энд ирээд одоо ахлах сургуулиа төгсөж амьдралын гараагаа эхлэх гэж буй арав гаруй хүүхэд бий.
Өгүүллийн эхэнд дурдсан С охин одоо англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулийн ахлах ангийн сурагч. “Манай асрамжийн газар ахлах ангиа төгсөөд их сургуульд тэнцвэл дэмжлэг үзүүлдэг юм. Би гадаадад сурах сонирхолтой. Манай төвөөс өмнө нь гадаадад сурсан хүүхэд байхгүй” хэмээлээ.
Охины мөрөөдөл бол сэтгэл зүйч болох. Өөртэйгөө адилхан хүмүүст тусалж, сэтгэлийн дэм өгдөг гоё мэргэжил гэж боддог учраас тэр гэнэ.
“Манай төвийн багш нар их нээлттэй. Бидэнд асуудал гарвал тусгайлан ярилцдаг. Харин надад ангийнхнаас ирдэг дарамт байдаггүй” гэж ярилаа.
"Бадамлянхуа" асрамжийн газар Гачууртын эцэст байрладаг. Хашаандаа дөрвөн байшин, хоёр гэр, уурын зуух, хүүхдийн тоглоомын бяцхан талбай, сагсны талбай мөн гарааштай. Хашааныхаа өнгө үзэмжийг нэмэх үүднээс 500-д мод тарьжээ. Харин зуны цагт цэцэг тарьдаг аж. Мөн 12 ханатай том гэрийг "Бадамлянхуа" төвийн 20 жилийн ойд зориулж 2015 онд барьсан бөгөөд цаашид энэ гэрт Наадам, Цагаан сар, хурим зэрэг томоохон тэмдэглэлт баярыг зохион байгуулдаг.
Гурван байшингийн нэг нь сургалтынх, нэг нь хоолных бол үлдсэн хоёр нь хүүхэд байрладаг байшин аж. Уурын зуухтай учир хүүхдүүд боловсон 00-д бие засдаг. Гэхдээ багш нар нь өвлийн улиралд шөнө болгон л "уурын зуух минь эвдрэлгүй байгаасай" гэж залбирдаг. Учир нь сантехникийн материалууд үнэтэй байдаг тул засахад хэцүү гэж ярина лээ.
Хүүхдүүд чөлөөт цагаараа морь унадаг. Хашааны ард байх гурван морийг хилийн чанадад амьдардаг сайхан сэтгэлт Монгол гэр бүл эмээл, тоноглолын хамт бэлэглэжээ.
Энэ төвийнх гэж харьяалагдах бүх л зүйл олон орны сайхан сэтгэлт аж ахуй нэгж, хувь хүмүүсийн хандиваар босжээ. Харин энэ төвийг үүсгэн байгуулж, Монгол хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүн бол Диди Ананда Калика гэх Австрали гаралтай бүсгүй юм. Тус төвийн ихэнх хүүхэд нярай байхдаа ирсэн тул Дидиг "ээжийгээ" гэж бодож их л хайрлаж, эрхэлдэг юм байна лээ. Диди ч мөн хүүхдүүдээ өөрийнхөөс дутуугүй хайрлаж, бүхнээ зориулдаг аж.
Тус төвийн гадаад харилцаа хариуцсан нийгмийн ажилтан нь Диди хүүхдүүдээ хүнд үрчлүүлдэггүй. Бага балчраас нь авч өсгөдөг болохоор өөрийнх гэж боддог байх. Хэдий хүүхдүүд нь насанд хүрсэн ч тусламж дэмжлэг үзүүлсээр байдаг гэлээ.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Диди гэдэг. Би Австрали улсад өссөн. Тэнд дунд сургуулиа төгсөөд олон хүнтэй ажиллах сонирхолтой байсан тул "Залуу эмэгтэйчүүдийн христийн холбоо"-нд нийгмийн ажилтнаар орсон. Дараа нь би сэтгэцийн эмнэлэгт ажилласан. Улмаар бясалгал, йогийг сонирхож эхэлсэн тул Энэтхэгт очиж сургалтад хамрагдаж багш болсон юм. Тэгээд л цөөнгүй улс орон руу сурсан зүйлээ заахаар сайн дураараа явсан даа.
Токио руу сайн дурын ажлаар бясалгал, йог заах гэж явахдаа хүүхэдтэй анх ажиллаж эхэлсэн. Тэр үед энгийн сургуульд сурах боломжгүй, хоцрогдолтой, зан авирын хувьд хэцүү хүүхдүүдэд зориулсан сургуулийн өмнөх бэлтгэл ангид ажилладаг байлаа. Тэнд байхад Монгол руу йог, бясалгал заах санал авсан юм.
-"Бадамлянхуа" асрамжийн газрыг нээх санаа хэрхэн төрсөн бэ?
-Би 1995 онд анх Монголд ирсэн. Тухайн үед Монголд цаг үе их хэцүү байсан. Маш олон хүүхэд гудамжинд амьдардаг байлаа. Тэр үед зөвхөн эцэг эх нь хоёулаа нас барсан хүүхдүүдийг авдаг Засгийн газрын асрамжийн төв үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Гэтэл гудамжны хүүхдүүд тэр асрамжийн газарт очих шаардлага хангадаггүй. Учир нь ихэнх хүүхдийн эцэг эх нь салцгаасан эсвэл амьдралын боломжгүй байдаг байсан.
Би уг нь Монголд йог, бясалгал заах зорилготой ирсэн юм л даа. Гэвч миний амьдарч байсан газрын ойролцоох цэцэрлэгийн хашаанд гудамжны хүүхдүүд өдөржин тоглодог мөртлөө шөнө нь гэртээ харьдаггүй тэндээ унтацгаадаг байсныг анзаарсан. Энэ бүхнийг хараад надад их аюултай санагдсан. Ялангуяа эмэгтэй хүүхдэд бүр ч аюултай шүү дээ. Эхэндээ тэд над дээр ойр зуурхан зочилдог байлаа. Би тэднийг хооллож мөн бөөснөөс нь салгадаг байсан.
Миний төсөөлж ч байгаагүй олон хүүхэд гудамжинд амьдардгийг мэдсэн.
Яваандаа тэднийг гадаа унтуулж байхаар ядаж байгаа газартаа хонуулъя гэж санасан. Би эхэндээ дөрөв, тав за магадгүй арваад хүүхдэд тусалъя гэж бодтол удалгүй миний төсөөлж ч байгаагүй олон хүүхэд гудамжинд амьдардгийг мэдсэн. Аажимдаа бүх цаг заваа хүүхдүүдийг харж хандахад зориулдаг болчихсон байсан.
Бадамлянхуа хүүхдийн төв эхлээд нэг хүүхэдтэй байсан маш хурдан хугацаанд тав болсон тэгээд арав болсон. Бид бүр 2000 оны эхээр 150 орчим хүүхэдтэй байсан. Одоо бол 80 гаруй хүүхэд байгаа.
-Хүүхдүүдийг анх хаана байлгадаг байсан бэ?
-Яармагт. Би анх Яармагт жижиг хашаа байшин авсан. Олон хүүхэдтэй болохын хэрээр байшингаа томсгох шаардлага гардаг байлаа. Санхүүгийн хувьд боломжгүй тул заримыг нь гэрт байлгадаг байсан. Ингэсээр 2000 онд дахин нэг байшин барьсан. Тэндээ нярай хүүхдүүдийг оруулсан. Учир нь тухайн үед манай төвд их олон нярай хүүхэд байсан. Надад тэр үед том байшин, худаг хоёр их хэрэгтэй байлаа. Учир нь ус зөөх их хүндрэлтэй байдаг мөн олон бага насны хүүхэдтэй болохоор усгүй үед бүр ч хэцүү байдаг байлаа. Тиймээс бид худаг ухаж мөн шинэ байшин барьсан. Яармагт бид 16 жил амьдарсан. Харин дөрвөн жилийн өмнө Гачуурт дахь шинэ байр луугаа нүүж ирсэн. Гачуурт дахь газар маань хамаагүй том.

-Энэ бүх хугацаанд санхүүгийн асуудлаа яаж шийддэг байсан бэ?
-Би иог, бясалгалыг сайн дураараа заадаг байсан учир надад мөнгө байгаагүй. Ихэвчлэн хувь хүмүүс болон олон улсын байгууллагуудын хандиваар болгодог байсан. Эхэндээ надад Тайвань улсын хүмүүс тусалдаг байлаа. Яармагт байхад нярай хүүхдүүдэд байшин барьж байх үед надад Австралийн засгийн газар тусалж байсан.
Манай хамгийн гол хандивлагч бол AlFayed Charitable Foundation хэмээх Англи улсад төвтэй ядуу хүүхдүүдэд тусалдаг сан бий. Хандив ихтэй үед мөнгөө цааш нь хийсээр байгаад Гачуурт дахь шинэ байшингаа барьж байлаа.
Одоо бол эдийн засгийн уналтаас болоод нөхцөл байдал бага зэрэг хэцүү л байна. Бид хотын төвд жуулчдад зориулсан жижиг буудал ажиллуулж олсон орлогоо төвдөө зарцуулдаг.
Мөн өмнө нь нэг кафе ажиллуулдаг байсан. Үүнийгээ одоо зургадугаар сард дахин нээх гээд засвар хийж байна. Хэрэв кафегаа нээвэл төвийнхөө хүүхдүүдийг нарийн боовчин зэрэг бэлтгэгчийн ажилд сургаж авах төлөвлөгөөтэй байна. Эндээс олсон орлогоо мөн л төвдөө зарцуулна. Заримдаа бидэнд дотоодын компаниуд тусалдаг. "Алтан тариа" компани гэхэд л бидний гурилын хэрэгцээг хангаж өгдөг. Мөн өнгөрсөн жил NBIK ХХК-н хамт олон бидэнд сагсан бөмбөгийн талбай барьж өгсөн. Бид байнга л хувь хүмүүс болон байгууллагуудын үзүүлэх тусламж, дэмжлэгийг хүлээж, хайж байдаг.
-Монгол улсын засгийн газраас ямар нэгэн тусламж хандив үзүүлдэг байсан уу?
-Бидэнд Засгийн газраас тусламж үзүүлдэггүй. Учир нь Засгийн газар өөрийн гэсэн асрамжийн газартай. Гачуурт дахь газрыг 10 жилийн өмнө олгож байснаас өөр тусламж аваагүй.
-Танайх хэдэн ажилтантай вэ?
-Нийгмийн ажилтнууд, жолооч, тогооч, эмч, сэтгэл зүйч, асрагч багш гээд нийт 26 ажилтантай. Харин өвлийн улиралд уурын зуух галлах гурван хүн ажиллуулдаг.
-Тэд сайн дураараа ажилладаг уу?
-Монгол ажилчдыг бол цалинжуулдаг. Яг одоогийн байдлаар гадаадын хоёр сайн дурынхан манайд ажиллаж байна. Гэхдээ Монгол хүмүүс болон баг, хамт олнууд сайн дураараа ажил хийх гэж эсвэл бидэнд туслах гэж сүүлийн үед их ирдэг болсон. Үүнд бид маш их баяртай байгаа.
-Хүүхдүүдээ ямар шалгуураар хаанаас авдаг юм бэ?
-Дүүрэг болгонд Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв гэж байдаг. Тус төв зайлшгүй асрамжийн газарт байлгах хүүхдэд судалгаа хийдэг. Судалгааны үндсэн дээр Засаг даргын захирамж гарснаар тухайн хүүхдийг асрамжийн газарт хуваарилдаг. Харин бид өөрсдийн орон тоогоо харж байгаад тухайн хүүхдийг авдаг.
Ер нь одоогоор шинэ хүүхэд авахгүй байгаа. Өмнө нь гудамжны хүүхдүүд бие биенээ таньдаг болохоор над дээр өөрсдөө ирдэг байсан. Яваандаа эцэг эхчүүд нь хүртэл мэддэг болчихсон тэжээх боломжгүй гээд хүүхдээ авчирдаг байсан. Одоо тийм асуудал байхгүй болсон.
Бид байнга л хувь хүмүүс болон байгууллагуудын үзүүлэх тусламж, дэмжлэгийг хүлээж, хайж байдаг.
-Одоо байгаа хүүхдүүдийн эцэг эх нь уулзахаар ирдэг үү?
-Бид одоо байгаа нийт хүүхдийн 5-6-ийнх нь л эцэг эхийг мэддэг. Гэхдээ тэд ирж уулздаггүй. Уг нь боломж нь нээлттэй.
Нэг хүүхдийг нярай байхад нь ээж нь тэжээх боломжгүй гээд авчирч өгч байсан. Гэтэл 10 жилийн дараа ээж нь ирээд "би боломжтой боллоо, ажилд төрөлд орлоо" гээд аваад явсан.
-Би таныг хүүхдүүддээ англи хэл заадаг, тэдний ихэнх нь англиар сайн ярьдаг гэж сонсож байсан юм байна.
-Тийм ээ. Тэдний Англи хэлний мэдлэг боломжийн шүү. Бүгд өөр өөр түвшний мэдлэгтэй. Манайд сайн дурын ажилтнууд их ханддаг. Тэднээр хүүхдүүдэд тусгай цагийн хуваарь, хөтөлбөрийн дагуу англи хэл заалгуулдаг.
-Хүүхдүүд хэдээс хэдэн насны хооронд байна вэ?
-Хамгийн бага нь таван настай. Том нь 19 настай.
-Асрамжийн төвүүд хүүхдийг 18 нас хүртэл нь асарч халамжлах үүрэгтэй байдаг. Эдгээр насанд хүрсэн хүүхдүүдийг яадаг вэ?
-Ер нь тухайн хүүхдийн нөхцөл байдлаас шалтгаалдаг. Тухайн хүүхэд их сургуульд сурч байгаа бол төлбөр мөнгөөр нь дэмжээд эндээ төгстөл нь байлгаж болдог. Мөн манай нийгмийн ажилтан тухайн хүүхдийг өөр дээрээ авах боломжтой хүн байгаа эсэхийг судалж үздэг. Хэрвээ хамаатан ч юм уу гэр бүлийнх нь хүн байх юм бол манайхаас тэдэнд гэр олгоод тусад нь гаргадаг. Эсвэл Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын Залуучуудын төв рүү албан ёсоор шилжүүлдэг. Тэнд очсон хүүхдүүд хөдөлмөрт зуучлагдаад 23, 24 нас хүртлээ байж болдог.
-Төвөөс явсан хүүхдүүдийн амьдрал хэр байдаг вэ? 1995 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа тул анхны хүүхдүүд одоо өөрсдийн амьдралтай болсон байх.
-Төвөөс гарсан хүүхдүүд бүгд амьдралаа зохиоцгоосон. Тэдний ихэнх нь гэрлэж хүүхэдтэй болсон.
Анх төвөө эхлүүлж байхад, хүүхдүүдийг маань сургуулиуд авдаггүй байлаа. Гудамжнаас ирсэн муу хүүхдүүд зэргээр ад үзэх тохиолдол их гарна. Тэгээд бид зөвхөн төвийнхөө хүүхдүүдэд зориулж бага сургууль болон цэцэрлэг нээн ажиллуулсан. Гурван жилийн өмнөөс үйл ажиллагааг нь зогсоогоод байна. Учир нь одоо хүүхдүүд маань сургуульд явах боломжтой болчихсон.
-Хүүхдүүд одоо ямар ямар сургуульд сурч байгаа вэ?
-Ихэнх нь Гачуурт дахь 85-р дунд сургуульд сурдаг. Харин том хүүхдүүд нь Улаанбаатар хот дахь өөр өөр сургуульд сурцгаадаг. Зарим нь Хятад хэлний сургуульд, нэг нь Хобби сургуульд сурдаг.
-Хобби гэнэ ээ? Төлбөр нь их өндөр шүү дээ?
-Хобби сургуулийн зүгээс бидэнд нэг хүүхэд үнэ төлбөргүй явуулах тэтгэлэг санал болгосон юм. Гэхдээ тэдний зарим нь төлбөртэй хувийн сургуульд явдаг. Бид ч төлбөр мөнгийг нь төлдөг. Учир нь хүүхэд бүр өөр өөр чадвартай шүү дээ. Зарим нь сайн сурдаг байхад зарим нь үгүй. Бид тэднийг юунд сайн гэдгийг нь олж мэдэх хэрэгтэй мөн хүүхэд бүртэй тулж ажиллах хэрэгтэй.

-Төвөөс гарсан хүүхдүүдийг их сургуульд сурах боломжоор хангадаг уу?
-Анхны хүүхдүүд маань их сургуульд явж чадаагүй. Мөн сургуулиуд авахаас татгалздаг байлаа. Гэхдээ сүүлийн үед төвөөс гарч байгаа хүүхдийн зарим нь явдаг болсон. Жишээ нь одоо ахтайгаа амьдардаг нэг хүү байдаг юм. Түүний аавыг нь нас барсны дараа ээж нь өнгөрсөн юм. Тэр төрсөн ах дүүтэй байсан ч эхэндээ холбоогүй байдаг байсан. Харин удалгүй ахтайгаа холбогдож одоо хамт амьдарч байгаа. Мөн өнгөрсөн жил бизнесийн чиглэлээр баклаварын зэрэг хамгаалсан. Бас нэг охин Санхүү эдийн засгийн дээд сургуульд сурч байгаа.
Хэрвээ манай хүүхдүүд их сургуульд сурахыг хүсвэл бид төлбөрийг нь төлөхөөс татгалзахгүй. Хандив цуглуулж байгаад яаж ийгээд олоод өгнө. Учир нь тэдний суралцах хүслийг нь няцааж болохгүй. Гэхдээ эдгээр хүүхдүүдийн цөөн хэд нь л их сургуульд тэнцдэг. Бас зарим нь сурахыг хүсдэггүй. Эдгээр хүүхдүүдийг бид мэргэжлийн сургалтанд хамруулдаг. Ер нь арван жилээ төгсчихсөн 18, 19 настай хүүхдүүдэд ажил олж өгөх тал дээр илүү анхаарах хэрэгтэй болдог. Тэднийг ажилд авахыг хэн ч хүсдэггүй. Тиймээс л кафегаа нээчихвэл тэднийг ажиллуулах гээд байгаа юм. Би тэднийг бие даасан байгаасай гэж хүсдэг. Эс бөгөөс тэдэнд насан туршид нь туслаад байж чадахгүй шүү дээ.
-Анхны хүүхдүүдийн амьдрал нь хэр байна вэ?
-Мэдээж тийм ч сайхан байхгүй л дээ. Тэдэнд асуудал тулгарна, тэр үедээ бидэн дээр ирнэ. Жишээ нь нэг сайн хүү байдаг юм. Гэвч тэр хулгайн хэргээр гурван жил шоронд суусан. Гэхдээ тэр одоо ажил төрөлтэй сайхан амьдарч байна. Тэр гадаадын нэгэн тансаг зэрэглэлийн цанын баазад ажилладаг.
Тэдний зарим нь амьдралын гараагаа эхлэх үедээ хэцүү зүйлстэй тулгардаг хэдий ч тэр бүгдийг даван туулаад сайжирдаг. Цаг хугацааны асуудал л даа.
-Миний бодлоор хүчирхийлэл дунд өссөн хүүхдүүд том болоод хүчирхийлэгч болох эсвэл ширүүн зан араншинтай болох магадлалтай байдаг юм шиг ээ.
-Яг ч бүгд тэгэхгүй л дээ. Тухайн хүүхдээсээ л хамаарна. Магадгүй тухайн хүүхдийг хэдэн настайд нь асрамжийн газартаа авсан бэ гэдгээс нь шалтгаална. Мэдээж хэрэг бага байхад нь авсан бол муу хүн болж өсөхгүй. Миний бодлоор тэдэнд төвөөс гарах үе хамгийн хэцүү тусдаг. Тэдний ихэнх нь хамаатан садангүй байдаг. Монгол гэр бүл бие биедээ их тусархуу . Санхүүгийн асуудал байсан ч гэр бүлээрээ зөвлөлдөөд шийддэг. 20-н нас бүр 30-н нас хүрсэн ч эцэг эхтэйгээ хамт амьдарсаар байдаг.
Хүмүүс бие биедээ чадлынхаа хэрээр тусалж л байвал сайхан шүү дээ.
Гэвч би тэгж байнга туслаад байж чадахгүй. Тийм болохоор төвөөс гарахад хүндрэлтэй байдаг байх. Бид тэдэнд тусламж үзүүлсээр л байдаг ч, бүгдийг авч өгч чадахгүй шүү дээ. Тэднийг бие даагаад амьдралаа өөрсдөө авч явдаг болоосой л гэж хүсдэг.
-Таны бодлоор Монгол хүүхдүүдийн онцлог юу вэ?
-Монгол хүүхдүүд их цайлган бас бухимдалгүй. Хэрэв өөр улсын хүүхэд ийм хүнд нөхцөлд өссөн бол их л бухимдах байсан. Миний бодлоор Монгол хүүхдүүд нөхцөл байдлыг зүгээр л хүлээгээд авчихдаг. Ямар ч зовлон бэрхшээл тулгарсан "зүгээр ээ, болж байна аа" л гэдэг. Уурлаж бухимдах юмуу энэ тухай бодож шаналаад байдаггүй. Тэдний зарим нь үнэхээр их зовлон үзсэн байдаг ч тэр тухайгаа бодож шаналж харагдаагүй.
-Таны Монгол хүүхдүүдэд хийж байгаа энэ сайхан үйлсээр чинь үнэхээр бахархаж байна.
-Хүмүүс бие биедээ чадлынхаа хэрээр тусалж л байвал сайхан шүү дээ. Хүн амьдралынхаа туршид маш олон зүйлстэй тулгарна. Гэхдээ аливаа юмыг зориод нэгэнт эхлүүлсэн л бол арга нь олддог л юм даа.
-Танд баярлалаа.