Олимпийн наадам эхний өдрүүддээ усанд сэлэлтийн тэмцээнээ явуулдаг уламжлалтай билээ. Үеийн үед сенсаацаар арвин байсаар ирсэн. Энэ удаа ч энэ “жамаасаа” гажсангүй.
Гэхдээ энэ удаагийн хамгийн том дуулианыг Майкл Фелпс тарьсан гэж болно. Яагаад түүн шиг гайхалтай тамирчин дуулиан тарина гэж, тэр угаасаа том тамирчин шүү дээ гэж гайхаж байна уу?
Тэр 4 олимпоос алтан медал авсан анхны сэлэгч болсон юм. 100м-ийн чөлөөт сэлэлтийн буухиад тэр америкчуудынхаа хамтаар аваргалсан. Одоогийн байдлаар эр эм нийт 34 төрлөөс 12 нь явагдаад байгаа бөгөөд АНУ 4 алт, нийт 14 медалаар хол тасархай тэргүүлж явна. Удаад нь тус бүр 2 алттай Австрали, Унгарын багууд яваа.
Эрчүүдээс Хятадын Сун Янг 1 алт, 1 мөнгөөр хамгийн өндөр амжилт үзүүлээд байгаа бол эмэгтэйчүүдээс Унгарын Катинка Хоссзү 2 алтан медалиар бусдыгаа хошуучилж явна.
Энэ удаагийн олимпийн бас нэг шуугиан нь олимпод орох эрхээ хасуулсан ч заргалдан байж хэдхэн хоногийн өмнө оролцох эрхээ сэргээсэн Оросын Юлия Ефимовагийн уралдаан.
Өөрийн дархан зай болох 100м-ийн мэлхий сэлэлтийн төрөлд тэрээр бусдаасаа хоцорч үсэрсэн ч яван чангарсаар мөнгөн медал дээр буусан юм. 50м-ийн урттай зайг туулахдаа тэр хагас биеэр хоцорч явсан. Буцаж сэлэхдээ тэр харин гайхалтай финиш хийсэн.
Олон олон олимп, дэлхийн дээд амжилт эвдэгдсэн уралдаануудын ялагч нь хэн хэн байх бол гэсэн асуултын хариу дараах өдрүүдэд тодорхой болно. Хүлээлт үргэлжилсээр.
Одоо харин сэлэлтийн төрлүүдийн нэршлийн талаар хэдэн үг хэлье. Манай усанд сэлэлтийн тайлбарлагчид аанай л буруу хэлдгээрээ явсаар. Гэхдээ тухайн спортын холбооны олон жил хэлж заншсан нэршил тэр чигтээ явсаар байгаа нь ингэж хэлэх үндэс болж байгаа.
Одоо орчин үетэйгээ хөл нийлүүлж, олон улсын хэллэгээрээ хэлж сурах болжээ. Энэ бол уг нь маш амархан. Ердөө 4 үндсэн төрөл бий. Англиар бол: backstroke, breaststroke, butterfly, freestyle. Англи хэл жаахан гадарладаг хүн бол бараг хараад л ойлгохоор тун энгийн. Medley гэхээрээ эдгээрийн холимог.
Германаар бол бүр ч амархан. Ruecken(нуруу), Brust(цээж), Schmetterling(эрвээхий), Freistil(чөлөөт стил). Эдгээрээс харахад ердөө л Нуруугаар сэлэх, өврөөр сэлэх, эрвээхий, чөлөөт сэлэлт гэчихэд л болох юм. Үзэгчдэдээ ч ойлгомжтой.
Өврөөр сэлэх 2 төрлийн нэгийг нь butterfly буюу олон улсын хэллэгээрээ эрвээхий гэчихээр нөгөөхийг нь шууд өврөөр сэлэх гэж нэрлэж болж байгаа.
Үндэсний телевизээр тайлбарлаж байгааг харахад Нуруугаар сэлэхийг Араар даллах(байж болно), Өврөөр сэлэхийг Мэлхий сэлэлт(зөв нэршил), Эрвээхийг Далайн гахай, Чөлөөт сэлэлтийг Өврөөр даллах гээд байна лээ.
Эрвээхий гэж сурмаар байна аа. Бараг бүх улсад ингэж хэлдэг. 4 төрөл дундаа хамгийн хүнд техниктэйд тооцогддог энэ төрөлд тамирчид хөлөө жийхдээ dolphin kick буюу далайн гахайны сэлэх техникийг гаргадаг нь ингэж нэрших үндэслэл болсон. Гэхдээ одоо олон улсын жишигээ дагацгаая.
Чөлөөт сэлэлтийг хүн өөрийн хамгийн сайн чаддаг хувилбараа сонгож сэлдэг бөгөөд практик дээр 2 гараа ээлжлэн даллаж сэлдэг уг стил хамгийн хурдан байдаг.
Харин breaststroke төрлийг мэлхий сэлэлт гэдэг нь уг сэлэлтийн техникийг гаднаас нь харахад л тун ойлгомжтой байгаа. Мэлхийний үсрэлтийг дуурайсан техникийг харуулж сэлдэг төрөл.
Нуруугаар сэлж байгаа ганц л төрөл байгаа тул заавал Араар даллах гэлгүйгээр ердөө л нуруугаар сэлэх төрөл гэчихвэл зохистой байх. Гэхдээ Араар даллах гэхээр бас ч буруу биш.
Сүүлийн хэдэн жил үүнийг сэтгүүлч миний бие удаа дараа ярисаар ирсэн. Яг л нөгөө буруу хэлдэг хэвээрээ. Одоо олон улсын жишгээ дагацгаая аа.
Харин спортын сэтгүүлчид дунд үглэн дуулж байсны хүчээр одоо нэлээд нь олон улсын жишгээрээ хэлж, бичиж заншиж байгааг харахад олзуурхууштай. Арваад жилийн өмнө нохой самардах төрөл гэж байсныгаа бодвол одоо тэгж хэлж, бичдэг хүн үгүй болсон байх аа.
Усанд сэлэлтийн тайлбарлагч нарт захих бас нэг зүйл нь хоолойныхоо өнгийг уралдаандаа тааруулж өөрчилж байвал тун зүгээр санагдах юм. Ач тач өрсөлдөн уралдаж, дэлхийн дээд амжилт тогтоогоод орж байхад ердөө л Хөөх, дэлхийн дээд амжилт эвдлээ гээд тун сул дуугаар тайлбарлаж суух юм.
Тайлбарлагч хүн гэдэг үзэгчийг өөртөө соронзон мэт татдаг байх хэрэгтэй. Сувгаа солиод дугуйн спорт дээр тавихад 3 нөхөр ана мана үзээд барианд орж байхад ямар гоё эмоцтой тайлбарлаж байсан гээч. Чухамдаа хамт уралдаж байсан. Ийм л байх хэрэгтэй.
Хүн бүр Шижрээ шиг, Үүеэ гавьяат шиг тайлбарлах боломжгүй ч өөрөөсөө байдгаа шавхаж үзэгчдэд таатай мэдрэмж өгөхийг хичээх хэрэгтэй. Тэр тусмаа олимп эхлээд эхний хэдэн өдөр ерөөсөө л усанд сэлэлтээр нүдчихдэг. Тэр урт хугацааг уран яруу хэрнээ эмоцтой тайлбар, мөн зөв нэршил хэллэгээр л давна шүү дээ.
Тэгэхгүй бол нэг хэвийн, ямар ч өөрчлөлтгүй эмоцгүй тайлбараар “зодоод” байвал тун амархан залхах шинжтэй. Эрвээхий гээд биччихсэн байхад л Далайн гахай гээд байдаг, тэгсэн хэрнээ эмоц муутай байвал тусгүй л хэрэг. Ядаж байхад олимпийн эхний өдрүүдэд юу нь ч мэдэгдэхгүй сэлээд л байдаг, сэлээд л байдаг.
Энэ төөрөгдлөөс гаргахын тулд, хүмүүсийг энэ төрөл рүү татахын тулд энэ бяцхан зөвлөгөөг авбал тун ч баярлах байна. Усанд сэлэлтийн дэлхийн аварга лав цар хүрээ, үзэгчдийн тоо, далайцаараа Хөлбөмбөгийн дэлхийн аварга, Хөнгөн атлетикийн дэлхийн аваргын дараа л бичигдэх том тэмцээн байдаг. Нарийн ялгааг нь ойлгоод, тамирчдаа амжилттай нь мэдээд ирэхийн цагт ээ дээ нойроо хасаад суухад харамсахгүй маш гоё спорт шүү дээ.
Ледеки, Хоссзү, Шөстрөм, эгч дүү Кэмпбелл, Пити, Фелпс... Нэрийг нь сонсоход л өөрийн эрхгүй соронзон мэт татах эдгээр тамирчдын гал гарсан өрсөлдөөнийг шимтэн үзэхгүй хэн байх билээ.