gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрүүл мэндийн даатгалын өнөөгийн байдлыг өөрчилнө

О.Ариунбилэг
Эрүүл мэнд
2013-09-04
0
Twitter logo
О.Ариунбилэг
0
Twitter logo
Эрүүл мэнд
2013-09-04
Монгол Улсын нийт иргэдийн 90,4 хувь нь иргэний эрүүл мэндийн даатгалд даатгуулсан гэсэн тоон үзүүлэлт бий.

Гэвч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах гэхээр оочер дугаараас эхлээд эмнэлэгийн үйлчилгээний чанар гээд цаг хугацаандаа төлсөн шимтгэлийнхээ ашиг тусыг хүртэж чаддаггүй. Ингээд сар бүр ийнхүү эрүүл мэндийн даатгалд шимтгэл төлдөг атлаа эмнэлэгт үзүүлэх болохоор дахиад л мөнгө төлөх болдог нь хачирхалтай.

Тиймээс Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж, Монгол улсын иргэдийг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулж, даатгуулагч бүр орлогын байдлаасаа үл хамааран аливаа санхүүгийн бэрхшээлгүйгээр, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх зорилт дэвшүүлж байна.
Ирэх 10 жилийн хугацаанд шинэ түвшинд гаргаж хөгжүүлэх зорилгоор урт хугацааны хөгжлийн стратегийг боловсруулж, “Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн урт хугацааны стратеги 2013-2022” нэртэйгээр хэвлэн гаргажээ.

Энэхүү стратегид эрүүл мэндийн даатгалыг хөгжүүлэхэд эрүүл мэндийн даатгалын хамралт, орлого, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, түүний чанар ба худалдан авалт, засаглал, эрүүл мэндийн даатгалын байгууллага, хувийн даатгал гэсэн үндсэн 6 чиглэлээр стратегийн зорилтуудыг дэвшүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл даатгуулагч өөрөө даатгалын мөнгөө ахиран зарцуулдаг, даатгалын үйл ажиллагаанд хяналт тавьдаг болох юм. Мөн иргэн бүрт эрүүл мэндийн даатгалын цахим карт олгож, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөө төлөх болон өөрийн өвчний түүхийн мэдээллийг хадгалах гэсэн үндсэн хоёр чиглэлээр ашиглах боломж бүрднэ гэж үзэж байгаа ажээ.

Ингэснээр эмнэлэгийн үйлчилгээ, эмч, ажилчдын иргэнд хандах хандлага өөрчлөгдөж, даатгалаа төлсөн хэрнээ хангалттай үйлчилгээ авч чаддаггүй, эмч, сувилагчаа гуйдаг буруу тогтолцоо арилж, эргээд даатгуулагчаа эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах нөхцөл бүрднэ. Энэ нь тухайн даатгуулагч эмнэлэгийн үйл ажиллагаа, эмч, ажиллагсдад дүн тавьдаг, өөрийн дураар эмнэлгийн үйлчилгээгээ сонгон үйлчлүүлэх боломжийг олгох зэрэг давуу талтай гэж үзэж байна.

М.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан