Төрийн байгууллагууд авлигад хэрхэн өртөж байгаа талаар өнгөрсөн жилийн эхээр хийсэн судалгаагаар ГЕГ, гаальчид анх удаа эхний арваас хойш жагсав.
Өмнөх жилүүдэд авлигад хамгийн их өртдөг байгууллагуудыг жагсаахад эхний нэг, хоёрт ГЕГ, гаальчид нэрлэгддэг байсан.
Авлигад хамгийн их өртдөг хэмээдэг гаальчид муу нэрээсээ салж эхэлснийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ихэд сайшааж, цахим гааль, хяналт нэвтрүүлсний үр дүн хэмээн үнэлсэн.
Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэсэн том уриатай энэ байгууллагыг авлига хэмээх араатан сүүдэр мэт дагаж явдаг нь бүхэнд ил болсон зүйл. Өдрийн сая гаруй төгрөг халаасалсан хэрнээ “Өнөөдөр ёстой хоосон буулаа” хэмээн өвөр хоорондоо ярьж суусан гэх яриа бий.
Хяналт шалгалт нь нэг үеэ бодвол харьцангуй сайжирсан ч гаалийн ажилтнууд авлигаас салаагүй байгааг хил гаалиар байнга нэвтэрдэг наймаачид хэлдэг. Ялангуяа Замын-Үүд дэх Гаалийн газрын ажилтнууд авлигад хамгийн их өртдөг гэх. Урд хөрштэй хийж буй худалдааны гол боомт, зорчигч, ачаа бөөгнөрч байдаг энэ боомтыг мэдэхгүй хүн үгүй. Хил, гаалийн ажилтнуудынх нь ачаалал ч их. Дээрээс нь дөргүй бух мэт аашлах иргэд тэдний уурыг барж, авлига атгуулдаг.
Хөрш улстайгаа хийдэг худалдааны гол боомт болсон Замын-Үүдээр орж гарахгүй юм гэж үгүй. Хил гаалийн ажилтнууд өчүүхэн төдий сэрэмж алдахад л улсаа ч зөөчихөж мэдэх сувдаг сэтгэлтнүүд хөлхөж байдаг газар. Гааль, гаальчдыг авлигаас гадна хүнд суртал хэмээх өвчинд ихэд нэрвэгдсэн гэж шүүмжилдэг. Гаалийнхны хүнд суртлаас болоод иргэд чирэгдэж, ачаа бараа нь хил дээр олон хоног саатах нь бий. Гаалийн газар, хороонд олон жил ажилласан хүн авлигад өртөх магадлал өндөр. Тиймээс гаалийн ажилтнуудыг байсхийгээд сэлгэж ажиллуулдаг.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан Замын-Үүдэд ажиллахдаа гаальд асуудал байгааг шүүмжилсэн. Үүний дараа ГЕГ-ын шинэ удирдлага тус боомтын Гаалийн газрын ажилтнуудыг толгой дараалан солив. Гаалийн газар, хороодод ажиллуулахаар 500 гаруй хүнээс сонгон шалгаруулж, гаалийн чиглүүлэх дамжаанд сургасан 40 гаруй залууг Замын-Үүд рүү явууллаа. Тэд туршлагатай ажилтнуудаа хэд хоног дагалдаж ажиллаад үндсэн ажилдаа орох юм.
Гаальчид бүгд авлигач биш, тэдний олонх нь өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, улс орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалж ирсэн. Гадагш нь гаргах гэж байсан түүх, соёлын хосгүй үнэт зүйл, алт эрдэнэс, ан амьтны ховор түүхий эдийг манай гаальчид илрүүлж, эх орондоо авч үлдсэн. Эдийн засаг, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж мэдэх хортой хүнс, зэвсэг галт хэрэгсэл, мансууруулах бодисыг тэд л илрүүлж, устгадаг. Тиймээс Монголын гаалийн байгууллага, гаальчид үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэнтэй маргах хүн хэд билээ. Гаалийн ажилтнуудын нэрийг хараар буддаг авлигачдаасаа салахаар олон ажил хийж буй нь сайшаалтай ч олон нийтэд тодорхой үр дүн харагдсангүй. Гаалийн байгууллагыг муухай харагдуулдаг нэг зүйл бол тус газар дахь халаа сэлгээ, боловсон хүчний байршил. Үнэндээ гаальчид энэ бүхэнд буруугүй.
Гаалийн байгууллага дахь томилгоонд улс төрийн гар дэндүү гүнзгий дүрээстэй байдаг. Засгийн эрхийг барьж буй нам, эвсэл, Сангийн сайд нар энд их нөлөөтэй. Мөнгөний маш том эх үүсвэр гаальд байдаг болоод тэд өөрийн хүмүүсээ өндөр албанд томилуулах гэж уралддаг. Тавьсан дарга нар нь дунд, доод шатны албан тушаалд мөн л өөрийн хүнээ шахдаг нь гайхаад байх юм биш болсон. Намчирхсан ийм томилгоо эцэстээ авлигыг төрүүлдэг. 100 сая төгрөг олж өгөхийг гаалийн даргадаа үүрэг болгосон нам бий. Намынхаа даалгаврыг биелүүлэх гэхдээ хууль бус ажил хийж, оролцсон гаалийн ажилтнууд шоронгийн хаалга татаж, хохирсон. Илэрч баригдсан нь тэд болохоос цаана нь нам, эвслийн даалгавартай хэчнээн эвэртэн туурайтан байгааг хэн ч мэдэхгүй. Гааль дахь улстөрчдийн гар хөл хэвээрээ, намын томилгоо урьдын янзаараа байгаа тул тэр бүхнийг авлига дагахгүй гэх баталгаагүй. Нөгөө талаар Монголын гааль ихэд гэр бүлсэг, нэг үгээр цус ойртсон газар болсон гэхэд хилсдэхгүй. Ийм жишээ захаас аван бий. Тэдний заримаас нь танилцуулъя.
1.Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат. Орос хэлний багш мэргэжилтэй. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын сургуулийн орос хэлний багшаар ажлын гараагаа эхэлсэн. Энэ үеэс Ч.Улаантай танилцаж, түүний ихэд дотнын хүн болсон. Санхүүгийн зохицуулах хороонд зөвлөх, Сангийн яаманд Мониторингийн газрын даргаар ажиллаж байсан. Энэ бүх албан тушаалд сайд Ч.Улааны дэмжлэгээр очсон гэж яригддаг. ГЕГ-ын дарга болоход ч түүний дэмжлэг их байсан гэдэг.
2.ГЕГ-ын дэд дарга Н.Энхцогт геологич, инженер мэргэжилтэй. АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гарын хүн гэж гаальчид ярьдаг. Арван жилийн сургуульд хамт сурч байсан. 2005 оноос гаальд орж, албан тушаалын шатаар богино хугацаанд өгсөж байгаа нэгэн. Улаанбаатар хотын гаалийн газрын орлогч дарга хийж байгаад ГЕГ-ын хяналт шалгалт хариуцсан дэд даргаар дэвшсэн.
3.Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Даваасүрэн. Сангийн сайд Ч.Улааны эхнэрийн дүү. МАН-ын угшилтай энэ залуу тус намыг эрх барьж байхад Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Засаг даргатайгаа нийлж доод албан тушаалтандаа гар хүрсэн, зүй бус харилцсан хэргээр огцорсон.
4.Гаалийн ерөнхий газрын Бүртгэлийн дараах хяналт шалгалтын газрын дарга Т.Мөнхчулуун. Эрхзүйч мэргэжилтэй, Цагдаагийн академи төгсөөд шууд гаальд орсон. УИХ-ын өнгөрсөн сонгуульд АН-д мөнгө олж өгөх ажилд идэвхийлэн оролцсон гэдэг. УИХ-ын гиш үүн Д.Батцогтын сурталчилгаанд оролцож явсан гэдгийг гаальчид ярьж байсан. Тэр бүхний шагнал гэлтэй сонгуулийн дараа гаалийн улсын байцаагчаас газрын дарга болж дэвшсэн. Т.Мөнхчулууны эхнэр Б.Оюунцэцэг Шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагч. Саяхан Гаалийн зөвлөх хэмээх том цол авсан нь нөхрийнх нь нөл өө байсан гэж хамт олон нь ярьдаг юм билээ. Эхнэрийнх нь дүү Б.Саранцэцэг Улаанбаатар хотын гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажилладаг.
5.Гаалийн ерөнхий газарт газрын дарга Ё.Бат-Эрдэнэ. Гаалийн мэргэшсэн ажилтан. Улаанбаатар хотын гаалийн газрын дарга, ГЕГ-ын төв лабораторийн дарга хийж байсан. Эхнэр нь Буянт-Ухаа дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагч.
6.ГЕГ-т Гаалийн татвар, тарифын газрын даргаар ажиллаж байгаад хэдхэн хоногийн өмнө Замын-Үүдийн гаалийн газрын даргаар томилогдсон Ц.Гэндэнцэвээн. Эхнэр нь Буянт-Ухаа дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагч.
7.ГЕГ-ын ажилтан, гаалийн улсын ахлах байцаагч Энхтайван. Эхнэр нь Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажилладаг.
8.Замын-Үүдийн гаалийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Ц.Алзахгүйбаатар. Одоо ГЕГ-т байцаагч, эхнэр Л.Байгалмаа нь Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч.
9.ГЕГ-т хэлтсийн дарга байсан Бямбацогт. Түүний дүү Баярцогт, Нарантуяа нар Улаанбаатар хотын гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажилладаг.
10.Замын-Үүдийн гаалийн газрын байцаагч байгаад саяхан шилжсэн Д.Даваацэрэн. Эхнэр Б.Булгантамир нь Замын-Үүдийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч.
11.ГЕГ-ын ажилтан, гаалийн байцаагч Т.Ширэндэв. Охин нь гаалийн байцаагч.
12.Замын-Үүдийн гаалийн газрын байцаагч Энхтайван. Түүний нэг хүүхэд мөн л гаальд ажилладаг.
13.Замын-Үүдийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.Цэцэгсүрэн. Хүү Д.Билгүүн нь Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч.
14.Замын-Үүдийн гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Р.Нэргүй. Хүү Н.Анхбаяр нь Улаанбаатар хотын гаалийн газарт гаалийн байцаагчаар ажилладаг.
15.Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Батжаргал. Эхнэр Болормаа нь Улаанбаатар хотын гаалийн газарт гаалийн улсын байцаагч.
16.Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагч Чулуунцэцэг. Эрүүл мэндийн сайд Н.Удвалын хамаатан. Энэ хүний хоёр охины нэг нь Эрдэнэт дэх гаальд, н өгөө нь БуянтУхаа дахь гаалийн газарт байцаагчаар ажилладаг юм гэсэн.
17.Шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч Гансүх. Охин Г.Хулан нь ГЕГ-т ажилладаг.
18. Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч М.Энхсанаа. МАН-ын дарга М.Энхболдын төрсөн эгч.
19.Улаанбаатар хотын гаалийн газрын салбарын эрхлэгч Л.Дэлгэрмаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн төрсөн дүү.
20.ГЕГ-ын ажилтан, гаалийн улсын байцаагч Баярмаа. Дүү Баянмөнх нь Замын-Үүдийн гаалийн газарт гаалийн улсын байцаагч.
21. Шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч Мягмар. Түүний эхнэр Эрдэнэгэрэл Улаанбаатар хотын гаалийн газрын байцаагчаар ажилладаг.
22.Улаанбаатар хотын гаалийн газрын орлогч дарга, гаалийн байцаагч Уранчимэг. Түүний нөхөр нь УИХ-ын гишүүн асан Д.Загджав.
23.Баян-Өлгий дэх гаалийн газрын дарга С.Ганбаатар. Түүний хүү Г.Сайнцог Өмнөговьд гаалийн газарт ажилладаг.