“Монголын үрс маш олон болтугай”. Бид олуулаа байх тусмаа сайн. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын гурван сая дахь иргэдэд гурван сая төгрөг өгөхөөр зарлалаа. Хүүхдүүдэд сар бүр 20 мянган төгрөг өгдөг нь ч Монгол Улсын хүн амыг өсгөх бодлого. Энэ бодлогыг цаашид халамжийн бодлогоос тусад нь авч үзэх талаар ярьж байна.
Болж байна аа. Эмэгтэйчүүд бид хүүхдэд хайртай. Боломж нь байвал төрүүлээд л байна. Төрөх эмнэлгүүдийн талаар ч сүүлийн үед ихээр ярьж шинээр ашиглалтад оруулж эхэллээ. Гэвч хорт утаа, элдэв саадыг даван байж арай гэж хүн болж хорвоод мэндэлсэн бяцхан үрийн минь цаашдын эрүүл энхийн манааг хэн хариуцах вэ?
Улаанбаатар хотод хүүхдийн дөрөвхөн эмнэлэг бий. Хамгийн сүүлд 1982 онд Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэг баригджээ. Эмнэлгүүдийн ачааллын талаарх дараах тоо баримтыг нэгдүгээр сарын 10-ны өдөр авсан юм.

Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгүүд Баянгол дүүргийн хүүхдүүдийг хариуцан ажилладаг бол Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг Чингэлтэй дүүргийн зарим хорооны хүүхдүүдийг хүлээн авна.
Утааны улирал эхэлж ханиад томуу дэгдэлтийн оргил үед эмнэлгүүд хүүхдүүдийг шал, ширээн дээр хүртэл хэвтүүлж, коридор, заал, тарианы өрөө зэргээ султган ажиллах нь эгээ л дайны үе мэт санагдана. Эмч, эмнэлгийн ажилтнуудын ачаалал ч дээд цэгтээ хүрнэ. Яаж ч бодсон 160-хан ортой дүүргийн эмнэлэг яаж 120 мянган хүүхэдтэй дүүргийг хариуцан ажиллаж дийлэх вэ дээ.
Цаашид энэ чигээрээ байсаар байх уу…
Гэтэл сайд дарга нарын амнаас хүүхдийн эмнэлэг нэмж барих талаар үг огт цухуйлгахгүй атлаа “шорон барьцгаая, шүүх барьцгаая, нийслэлийн байрыг шинээр барья” л гээд байх юм. Утаагаа бага ч болов буулгачихаж чаддаггүй нийслэлийн захиргааныхан хотын төвийн хоёр ч байрандаа багтаж шингэхгүй байгаа бололтой.
Засаг солигдох бүртээ “хүүхэд төрүүлбэл тэдэн төгрөг өгнө” гэх мэт популист уриалгыг байнга тавина. Олон нийтэд таалагдахын тулд гаргаж байгаа өчүүхэн бодлого шийдвэр чинь эргээд эх, хүүхдүүдийг зовлонд унагаж буйг анзаарч үзүүштэй.
Аахилахыг нь эрхэм дарга нар аахилж, ачаа үүрэхийг нь цөөхөн эмнэлгийнхэн үүрч, дааж ядан байна. Хөлд нь эх, хүүхдүүд чирэгдэнэ.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн “гэрэлт ирээдүй”, “бүхнийг хүүхдийн төлөө”, “хүүхдийн төлөө за гэе” гэх мэт цаасан малгайгаа хойш тавиад хүүхдүүд энх мэнд өсч бойжих эмнэлгүүдийн тоог нэмье.
Хүүхдийн эмнэлгийг барьж байгуулахдаа утаа багатай газарт барих талаар ч анхаарууштай. Эрүүл энх мэндэлсэн бяцхан үрс нь хорт утааны улмаас ханиад, томуу, харшилд баригдаж багтран уйлах нь эхчүүдийн зүрхийг зүснэ. Утааг нь арилгаж дөнгөдөггүй юм бол эцэг, эхдээ инээд бэлэглэх үрсийг минь эмчлэх эмнэлгүүдээ олноор бариасай.
О.Ариунбилэг