gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эр хүний хоёр дахь “зүрх”

Эрүүл мэнд
2013-06-22
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2013-06-22
Эр хүний хоёр дахь “зүрх”
Түрүү булчирхайг эрдэмтэн, судлаачид эр хүний хоёр дахь “зүрх” гэдэг.

Энэ эрхтэн нь эрэгтэй хүн бүрт байдаг шээсний сүвийг ороосон байрлалтай, 10 грамм хэмжээтэй үр хөвр өл тогтоох нөхөн үржих үйн эрхтэн юм. Төмсөгнөөс ирсэн эр бэлгийн эсийг тэжээх, бэлгийн ажлын үед шээсний сүвээр үрийн шингэнийг шахах үүрэгтэй. Энэ удаад бид “Урьдчилан сэргийлэх тарилга” булангаараа түрүү булчирхайн өвчний талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Түрүү булчирхайн олон төрлийн өвчин байдаг.

Үүнээс сүүлийн үед түрүү булчирхайн үрэвсэл элбэг тохиолдож байна. Энэ нь дэлхий даяар өргөн тархсан ба эрэгтэйчүүдийн 60-70 хувь нь өвчилд өг гэсэн судалгаа бий. Түрүү булчирхай бактерийн гаралтай бэлгийн замын өвчин, бусад гэсэн хоёр үндсэн шалтгаанаас болж үрэвсдэг. Хэдий бэлгийн зөв амьдралтай ч бие муутай, арьсан дээр нь тууралт гардаг, хоолой нь өвддөг бол түрүү булчирхайн үрэвслээр өвчлөх өндөр магадлалтай.

Учир нь шээсний сүвийг ороож байрладаг нь түүнийг өвчинд нэрвэмтгий, амархан үрэвсэхэд хүргэдэг байна. Жишээлбэл, хорхойтой шүдтэй хүн байлаа гэхэд бактери нь шээсээр гарахдаа түрүү булчирхайг дайрч үрэвсүүлдэг. Түрүү булчирхайгаа эмчид тогтмол үзүүлж, үрэвсэхээс урьдчилан сэргийлж байхгүй бол нас ахихад шээс хаагдаж, ууц нь өвддөг. Өвчний суурь нь 20, 30 жилийн өмнө тавигдсан байдаг.

Ер нь шээс, бэлгийн замын ямар нэг өвчнөөр өвчилсөн л бол түрүү булчирхайгаа үзүүлж байх хэрэгтэй. Эрт эмчлүүлэхгүй бол өвчин даамжирч, яваандаа түрүү булчирхайгаа авахуулах, насаараа давсгандаа гуурстай явах эмгэнэлт байдалд хүрдэг. Тэр бүү хэл үргүйдэх ч тохиолдол бий. Залуучууд түрүү булчирхай нь өвд өхөд ичиж, шинжилгээ өгөхгүй найз нөхдөөсөө асуух зэргээр цаг алдсаар архаг өвчтэй болдог. Харин 60-аас дээш насанд түрүү булчирхайн хоргүй хавдар болон хүндэрч шээс хаагдах, сул савирдаг.

Түрүү булчирхайн хорг үй хавдрын үед шөнө олон шээх, шээхдээ дүлэх, шээсний гарах эрч сулардаг ба хүндэрвэл шээс задгайрч өөрийн мэдэлгүй дусагнаж, хаагддаг. Гэхдээ шээс хаагдах нь өвчин эцсийн шатандаа хүрсэн гэсэн үг биш. Шээс нь хаагдсан хүмүүсийн 80 хувь нь эмээр эмчлэгдэж, 20 хувь нь хагалгаа хийлгэдэг.

Урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга завилж суух

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга бол өвчин үүсгэгчийг байхгүй болгох. Түрүү булчирхайн өвчнөөр өвчл өхгүйн тулд архи дарс хэрэглэхгүй, бэлгийн замын өвчин тусахаас сэргийлэх, бусад эрхтэнүүдээ өвчлүүлэхгүй байх, өвдс өн ч хурдан эмчилж, эмчид тогтмол үзүүлж байх хэрэгтэй. Энэ үрэвслээс урьдчилан сэргийлэх энгийн аргууд бий. Дугуй, морь унах нь түрүү булчирхайд массаж болдог. Амьдрал дээр хамгийн тохиромжтой, батлагдсан арга бол завилж суух гэнэ. Лам нар түрүү булчирхайн өвчнөөр харьцангуй бага өвчилдөг нь үүний баталгаа.

Түрүү булчирхайн өвчний үед илрэх шинж тэмдэг

Түрүү булчирхайн үрэвслийн шинж тэмдэг нь ил, далд хэлбэртэй. Ил хэлбэр нь ойр ойрхон шээх, шээс нь хаагдах зэрэг болно. Далд шинж нь шээс салаалж гарах, огт шинж тэмдэг илрээгүй хэр нь түрүү булчирхай томрох, эсвэл даарах, шулуун гэдсээр мэс засал хийсэн үед шээс гэнэт хаагдаж илэрдэг. Түрүү булчирхайн өвчний үед илрэх шинж тэмдэг: -Ойр ойрхон шээх -Шээсний дараа шээс үлдэх -Шээс булингартах -Шээхэд хорсож өвдөх -Хошного, төмсөг, цавины дотор талаар өвдөх буюу эвгүй оргих -Давсаг нуруугаар чинэрэх -Төмсөг хөндүүрлэх -Бэлгийн сонирхол буурах -Эрт дур тавих

Түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх дасгал

Эдгээр дасгалыг хийснээр түрүү булчирхайн өвчнөөс сэргийлэх боломжтой.

Дасгал 1
Зогсоо, суугаа, эсвэл хэвтээ байрлалаас
амьсгаагаа гүнзгий авч гэдсээ
төмбийлгөнө. Амьсгалаа 10-12 секунд
бариад дараа нь гэдсээ нуруу руугаа
татаж амьсгаагаа гаргана. Дасгалыг
өдөрт гурван удаа 5-7 удаа хийнэ.

Дасгал 2
Зогсоо, суугаа, эсвэл хэвтээ байрлалаас
8-10 секундын турш хошногоо аль болох
хүчтэй хумьж татна.
Өдөрт хэдэн удаа ч хийж болно.

Дасгал 3
Зогсоо байрлалаас биеийн жингээ
баруун хөл дээрээ шилжүүлж, зүүн
хөлөө урагш, хойш савлаж хөдөлгөнө.
Хоёр хөлөө ээлжлэн, нэг хөл дээр 40-100
удаа хийхэд хангалттай.

Дасгал 4
Зогсоо байрлалаас биеэ 30 градусаар
баруун, зүүн тийш хазайлгана. Хэт
удаан биш, өөрт эвтэй хурдаар. Хазайж
байгаа талын хөлийг өвдгөөр нь нугалж
болно. Өдөрт нэг удаа хийнэ.

Дасгал 5
Зогсоо байрлалаас дороо үсэрнэ.
Үсрэхдээ нэг өндөр, нэг нам гэх
мэт үсрэлтийн өндрийг өөрчилнө.
Үсрэлтийг 50-аас эхлээд нэмсээр 300
хүргэнэ. Өдөрт нэг удаа хийгээрэй.

Дасгал 6
Хоёр гараараа юм тулж, хөлөө хоёр
тийш аль болох тэлж суухыг хичээнэ.
Хөл хоорондын зайг чадах чинээнд нь
тултал ихэсгээд энэ байрлалаа 20-30
секунд тогтоон барина.

Дасгал 7
Суугаа байрлалаас
өгзгөөрөө “мөлхөх”. Хөлийнхөө хооронд
мөрний хэмжээтэй зай авч, хөлөө
жийж суугаад хоёр өгзгөө ээлжлэн
урагшлуулах замаар “мөлхөнө”. Ийн 30-
50 “алхам” хийнэ.

Дасгал 8
Д ээш харж хэвтээд дагз, өгзгөөрөө
тулж нуруугаа хотойлгон газраас
хөндийрнө. Үүнийгээ арван секунд
орчим барина.

Дасгал 9
Д оош харж хэвтээд цээж, хөлөө газраас
нэгэн зэрэг өргөж, зөвхөн гэдсээрээ
тулна. Энэ байрлалд цуцталаа, аль
болох удаан байх хэрэгтэй. Гурван удаа
давтаж хийнэ.

Э.Эрдэнэцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан